Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Google Arts and Culture”-ийн цахим ертөнцөд соёлын өвүүд маань нэмэгдлээ

Э.Аззаяа, iKON.MN
2024 оны 7 сарын 11
IKON.MN

Монгол түмний тусгаар тогтнол, соёл, өв уламжлалын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд “Google Arts and Culture” цахим орчинд зах хязгааргүй арвин түүх, соёлынхоо нэгээхэн хэсгийг байршуулж, дэлхий нийтэд түгээж байна. Дэлхийн алдартай музей, галерейн ховор нандин үзмэрийг дэргэд нь мэт таалан болгоох боломжийг “Google Arts and Culture” бүрдүүлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тэгвэл эхний ээлжид Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерей, Монгол цэргийн музей зэрэг зургаан байгууллагын 52 сэдэв бүхий 645 мэдээлэл “Google Arts & Culture” талбарт байршуулснаа 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дэлхий нийтийн өмнө нээлээ.

Ингэснээр дэлхий дахинаа Монгол Улсын үндэсний болон Улсын зэрэглэлтэй музей дэх үнэ цэнтэй үзмэрүүд, түүх, соёлын үл хөдлөх дурсгал зэрэг монголчуудын ондоошлын илэрхийлэл, бахархал бардамналын бэлгэдэл болсон соёлын өв дэглэгдэж, цахим орчинд танилцах боломж бүрдсэн төдийгүй хүнээс хүнд дамжуулан өвлүүлж ирсэн оюуны их ундарга соёлын биет бус өвүүдийг мэлмийдээ тольдох боломж бүрдэж байна.

Цахим ертөнцөд музейн үзмэрүүдтэй танилцаж, түүх, соёлын өвөөрөө бахархахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

https://artsandculture.google.com/project/mongolia

 

Эх сурвалж: СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ