Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бутан улсын хаан, хатныг "Чингис хаан" нисэх онгоцны буудалд угтан авч буйг харуулсан бичлэг

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 9
iKon.MN

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатны хамтаар өчигдөр манай улсад айлчлан ирлээ.

Хааны айлчлал долоо хоног үргэлжлэх бөгөөд гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцоно.

Зочдыг "Чингис хаан" олон улсын нисэх буудалд  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил нарын албаны хүмүүс хүндэтгэлтэйгээр угтан авч буйг харуулсан бичлэгийг хүргэж байна.

ВИДЕО:

Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2006 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд 2008 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Хаан ширээнд заларчээ.

Тус улсын эдийн засгийн голлох салбар нь усан цахилгаан станц бөгөөд Бутаны усан цахилгаан эрчим хүчний экспорт нийт экспортынх нь 40%-ийг бүрдүүлдэг аж. 

Монгол, Бутан улсын худалдааны эргэлт 2024 оны зургаадугаар сарын байдлаар 51.3 мянган ам.долларт хүрчээ. Манай улс хөлдөөсөн хүнсний ногоо, самар, хатаасан жимс, лаазалсан бүтээгдэхүүн импортолсон байна.