Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хужирт байгалийн эрдэст ус "1 төгрөг" аяны хүрээнд ЭНЭҮТ-ийн 24 цагийн яаралтай тусламжийн үзлэгийн өрөөг бүрэн тохижуулж, хүлээлгэн өглөө

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хужирт байгалийн эрдэст ус 2009 оноос эхлэн “Монгол хүн бүр эрүүл байг” уриан дор "1 төгрөг" аяныг тогтвортойгоор хэрэгжүүлж ирсэн.

Хэрэглэгч таны худалдан авсан нэг ширхэг Хужирт байгалийн эрдэст усны "1 төгрөг" хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулагддаг. Энэ нь тус брэндийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан үлгэр жишээ компани байхаар хичээн ажиллаж байгаагийн илрэл юм.

Хужирт брэнд нь 15 жилийн ойгоо тохиолдуулан энэ оны "1 төгрөг"  аяны хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв (ЭНЭҮТ)-ийн хамгийн өндөр ачаалалтай тасаг болох Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн 24 цагийн үзлэгийн өрөөг бүрэн тохижуулжээ.

Тус хүүхдийн өрөөг дэлхийн стандартын дагуу бүрэн тохижуулж өгөхөөс гадна эмнэлэг даяар хүний анхдагч хэрэгцээ болох цэвэр усны аппаратуудыг эмнэлэг дотор бүхэлд нь байршуулснаараа онцлог болсон байна. 

Мөн “BeStyle интерьер дизайн” компани нь тус Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн өрөөг чанарын өндөр түвшинд эмнэлгийн дэлхийн стандарт шаардлагад нийцүүлэн бүх тохижилт ажлыг хийж гүйцэтгэсэн аж.

"ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР ОРОН НУТАГ, ДҮҮРГҮҮДЭЭС ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВЧ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ УЧРААС ТУС ЭМНЭЛГИЙГ СОНГОСОН"

зураг
 

Энэхүү ажлын талаар "Жем интернэшнл" ХХК-ийн борлуулалт эрхэлсэн захирал Ч.Батдэлэг "Хужирт брэндийн зүгээс нэг төгрөг аяныг зохион байгуулаад есөн жилийг үдэж байна.

Энэ жилийн тухайд Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төвийн хамгийн их ачаалал авдаг хүүхдийн түргэн тусламжийн хүлээн авах нэгдүгээр өрөөг тохижуулж, хүлээлгэн өгч байна. 

Манай хамт олон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийг судалсан. Шинээр байгуулагдсан ЭНЭҮТ нь харьяалал харгалзахгүйгээр орон нутаг, дүүргүүдээс хүүхэд хүлээн авч үзлэг, оношилгоо, үйлчилгээ үзүүлдэг учраас сонгон авч нэг өрөөг нь бүрэн тохижуулсан.

Хужирт брэндийн хамт олон өмнө нь хүүхдэд зориулсан сайн үйлсийн ажлыг олон удаа хийж байсан. Цаашдаа үргэлжлүүлэн хийсээр байх болно.

Хэрэглэгч нартаа хандан хэлэхэд та бүхний худалдан авч буй Хужирт брэндийн бүтээгдэхүүний нэг төгрөг Монголын хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулагдаж байгаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

"МАШ ТАВ ТУХАЙ БОЛСОН УЧРААС ХҮҮХДҮҮД, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ГЭГЭЭЛЭГ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛНЭ"

зураг
 

Үргэлжлүүлэн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч Э.Доржбурам "Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт хоногт 200-300, жилд 60-70 мянган хүн үйлчлүүлдэг. Манай эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр тасралтгүй 24 цаг ажилладаг. 

Иймэрхүү ачаалалтай тасгийг Хужирт брэндийн зүгээс тав тухай үйлчилгээ авахад бэлэн болгон тохижуулж өгч буйд баяртай байна.

Өмнө нь офисын зориулалттай өрөө байсан. Харин одоо бол маш тав тухай болсон учраас хүүхдүүд, эцэг эхчүүдэд гэгээлэг мэдрэмж төрүүлнэ.

Мөн эмч, ажилчид 24 цаг тасралтгүй ажиллахад сайн орчин нөхцөл бүрдлээ гэж харж байна" хэмээн ярилаа.

Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудын сайн сайхны төлөө хийсэн үйлс болгон дэлгэрч, үр шимийг нь хүүхэд бүхэн хүртэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙГ