Францын Парис хотын хойд хэсэгт орших Сэйнт-Денис дүүргийг Орли нисэх онгоцны буудалтай холбосон метроны 14 дүгээр шугамыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Нээлтийн арга хэмжээнд тус улсын ерөнхийлөгч Эмманэуль Макрон оролцсон юм.
Нийт 28 км үргэлжлэх, найман буудалтай шинэ метроны шугамаар 2025 оны дундуур гэхэд нэг сая зорчигч тээвэрлэнэ гэж тооцжээ. Орли нисэх онгоцны буудлаас хотын төв ороход 25 минут зарцуулна.
🏅🇫🇷 One month before the opening of the #OlympicGames and in the midst of a general election campaign in #France, President Emmanuel #Macron inaugurated the extension of #metro line 14, linking Saint-Denis, north of Paris, to Orly airport.@tomcanetti has more ⤵️ pic.twitter.com/fe0cUjmRO2
— FRANCE 24 English (@France24_en) June 24, 2024
Парисын олимпын үеэр метроны үнэ хэвийн үеийнхээс хоёр дахин өсөхөөр болсон билээ. Тодруулбал одоогоор 2.10 еврогоор зарагдаж буй тасалбарын үнэ олимпын үеэр дөрвөн евро болж нэмэгдэнэ.
Уг шугам Парис хотыг тойрсон шинэ метроны сүлжээний эхнийх нь юм. Цаашлаад 2030 он хүртэл 68 буудал нэмж барихаар төлөвлөжээ. Францчууд 15 дахь шугамыг 2025 оны төгсгөлд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!