Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ удаагийн сонгуулийн өмнө саналын хуудасны загварыг танилцуулахгүй гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2020 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын боловсролд зориулж санал авах хуудасны загварыг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө олон нийтэд танилцуулж байв.

Саналын загвар хуудсанд тухайн тойргийн дугаар, нэр дэвшигчдийн нэрийг байршуулж байсан юм.

Жишээ:

Харин 2024 оны сонгуулиар саналын загвар хуудас гэж гарахгүй юм байна. СЕХ-ны эх сурвалжийн мэдээлснээр "Хэсгийн хороодод саналын загвар хуудсыг хүргүүлсэн үед зөрчлүүд гардаг тул загвар хуудас танилцуулахгүй" гэв.

Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүнийг сонгох бөгөөд сонгогчид саналын хоёр хуудас бөглөнө. Ингэхдээ нэг хуудсан дээрх нэр дэвшигчдээс мандатын тоогоор буюу таван мандаттай тойрог байлаа гэхэд таван нэр дэвшигчийг дугуйлах бол, нөгөө хуудсан дээрх нам, эвслээс нэгийг сонгох юм байна.