Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээвэрт Х:12 "Хонхор-Офицеруудын ордон", Ү:24 "Ургах наран хороолол-Офицеруудын ордон" чиглэл нэмэгдлээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахаар шинэ чиглэлүүд нэмэгдсэнээр Офицеруудын ордноос Хонхор болон Ургах Наран хороолол руу иргэд зорчих боломжтой боллоо.

Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд Х:12 "Хонхор-Офицеруудын ордон", Ү:24 "Ургах наран хороолол-Офицеруудын ордон" чиглэл өнөөдрөөс нэмэгдэж байгаа юм. 

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн бага оврын буюу 19 хүний багтаамжтай автобусыг Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хороолол дундуур явуулахаар болсон билээ. 

Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд:

  • Д:6 “Шар хоолойн ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, 
  • Д:7 “Арцатын ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл,
  • Х:12 “Хонхор - Офицеруудын ордон” чиглэлд  21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, 
  • Ү:24 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.

“Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд:

  • Д:8 “Тахилт зам анги – Толгойт - 21-р хороолол - Товчоо” чиглэлд ажлын өдөр 12 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, амралтын өдөр гурван тээврийн хэрэгслээр, 
  • Д:4 “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо - Хайрханы эцэс - 11-р байр” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ дараах хоёр чиглэлд:

  • Д:2 “Дэнжийн 1000 - Самбалхүндэвийн гудамж - 149-р сургууль” чиглэлд ажлын өдөр 10 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, 
  • Д:5 “Хүчит шонхор зах - Зурагтын хуучин эцэс - Эх нялхас” чиглэлд ажлын өдөр долоон минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.

“Үнэгтийн уул” ХХК дараах нэг чиглэлд:

  • Д:1 “Шархад - Хангамж - Ботаник” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр иргэдэд тус бүр үйлчилгээ үзүүлж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс