Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой Комисс (УОК)-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл хийлээ.
Тодруулбал цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй дараах анхааруулгыг тэрбээр хүргэлээ.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Өнөөдөр Улаанбаатар хотод цас орж байна.
Түүнчлэн зуслангийн бүс, бусад аймгийн нутгаар хүйтэн бороо орж, энэ нь оройдоо цас болон хүйтрэх төлөвтэй байгаа. Улмаар авто замд гулгаа үүсэх эрсдэлтэй.
Иймд
Мөн тэрбээр "Үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах шуурхай штабуудыг тавдугаар сараас эхлэн байгуулсан.
Улсын хэмжээнд ОБЕГ-ын шуурхай штаб болон 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн шуурхай штабуудыг ажиллуулж бэлэн байдлыг хангаж байна.
Мөн нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд гамшгийн "улбар шар" түвшинд шилжүүлэн холбогдох арга хэмжээг авч буй.
ОБЕГ-ын шуурхай штабаас төв, орон нутгийн шуурхай штабуудтайгаа тогтмол холбогдож, үүрэг чиглэлээр хангаж байна.
Үерийн улмаас ирсэн дуудлага, мэдээллийг тодруулбал
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө нийт долоон дуудлага ирж, албан хаагчид тухайн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэсэн.
Нийтийн эзэмшлийн 21 байршилд их хэмжээний ус тогтсон байна. Үүнээс долоон байршилд ус соруулах арга хэмжээг авлаа.
Усанд автсан байршлуудад бага насны хүүхдүүд байсан. Өдрийн цагаар эцэг, эх нь ажилдаа явж, хүүхдүүд нь хараа хяналтгүй үлдсэн байсан. Тэдгээр хүүхдийг түр хорогдох байр руу шилжүүлж, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна" гэлээ.
Төвийн бүсийн ихэнх нутгаар 12:00 цагаас хойш хүйтэн бороо үргэлжлэн орж, хөдөө орон нутагт айлуудын ноосолсон хонь, мал осгох, цаашид газар тариалангийн бүс нутгаар ургац алдах эрсдэлүүд дагалдаж байгааг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!