Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан-Уул аймгаас Эрдэнэт рүү зорчих замын 23-24 дахь километрт нуралт үүссэн байна

Б.Манлай
2024 оны 6 сарын 20
iKon.MN

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу зорчих чиглэлийн улсын чанартай А1001 дугаартай авто замын 23-24 дахь километрт өнгөрсөн шөнө орсон борооны улмаас замын хөвөөнд/200 метр газар/ нуралт үүсжээ.

"Дархан-АЗЗА" ТӨХК-аас ажлын хэсэг гарган нуралт үүссэн хэсгийн эгнээг хааж, замын хөдөлгөөн хязгаарлан засварын ажил хийгдэж байна.

Иймд жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн цагдаагийн газраас анхаарууллаа.