Уншиж байна ...
Зураг
Зураг

Р.Штраус, Г.Холст нарын бүтээлүүд Улсын Филармонийн тайзнаа эгшиглэнэ

ikon.mn
2024 оны 6 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Сансар огторгуй, гараг эрхэс, хүн төрөлхтөн, ухамсар, оюун ухаан, хайр энэрэл...

Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа эхлэн ертөнцийн юмс үзэгдлийг таньж мэдэх, түүний учир шалтгааны нарийн учрыг олж, тайлахыг эрмэлзсээр ирсэн. Тэгвэл энэ бүхний нэгээхэн хэсэг болсон хөгжим нь хүмүүний өнгөрсөн ба одоог нэгтгэж, бүхий л эрэлт хэрэгцээг илэрхийлж чадах гайхалтай зүйл юм.

Дэлхийг хамарсан шинжлэх ухааны агуу нээлтүүд хийгээд аж үйлдвэржилтийн эрин үед зэрэгцэн амьдарч байсан гайхалтай хөгжмийн зохиолчид болох Р.Штраус, Г.Холст нарын хүн төрөлхтний түүхэнд тодоор бичигдэн үлдээсэн “Also sprach Zarathustra & The Planets” зохиолууд тун удахгүй эгшиглэх нь.

Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штраусын 160 жил, Английн нэрт хөгжмийн зохиолч Густав Холстын 150 жилийн ойд зориулсан тоглолт Улсын Филармонийн Симфони оркестр дэлхийн хөгжмийн өдөр болох 2024 оны 06-р сарын 21-нд тоглохоор болжээ.

Дээрх 2 зохиол нь оркестр буюу найрал хөгжмийн хамгийн өргөн бүрэлдэхүүн, цар хүрээг шаарддаг том хэмжээний бүтээл бөгөөд тэр бүр тоглогддоггүй, сонгодог хөгжмийн ховорхон тохиох тоглолт юм.

Тоглолтын нэр: Also sprach Zarathustra & The Planets

Улсын Филармонийн Симфони оркестр

Удирдаач Д.Нямдаш /МУСТА/

Улсын Филармонийн концертын танхимд

Тасалбарыг: ticket.mn/event болон Улсын Филармонийн кассаас

2024 | 06 | 21 | 19:00

Дэлгэрэнгүйг: 95500027, 88003041 дугаараар авна уу. 

зураг