Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан цаазат Булган ууланд 15 янгирыг шилжүүлж, сэргээн нутагшуулав

П.Зоригт, IKON.MN
2024 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Богдхан уулын дархан цаазат газраас янгир сэлгэн нутагшуулах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулав. 

Өнгөрсөн онд Ховд-Улиастай, Алтай-Улаангом чиглэлд, Хөвсгөл аймгийн Жаргалант сум Жаргалант хайрхан уул, Архангай аймгийн Булган ууланд тус тус нийт 28 тооны янгирыг сэргээн нутагшуулсан байна. 

Янгир сэргээн нутагшуулах ажлын үргэлжлэл болж энэ онд дахин 15 янгирыг Архангай аймгийн Булган ууланд шилжүүлж, сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгэлээ.

Булган ууланд нутагласан янгирын сүрэг үр төлөө өгч эхэлсэн байна. Мөн 2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Архангай аймгийн Булган уулыг Монгол Улсын дархан цаазат газар болгон хамгаалалтад авсан.

Янгир сэргээн нутагшуулах ажлыг шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа бөгөөд Богдхан уулын дархан цаазат газраас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант хайрхан ууланд 10 янгир сэргээн нутагшуулах, шилжүүлэх ажлын дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.