Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт болно

ikon.mn
2024 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Монгол Улсад хийх төрийн айлчлал эхэлнэ.

Сүхбаатарын талбайд

10:00-15:00 цагт Өнгөрсөн жилийн үер, үерийн далан сэтэлсний улмаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооллын Үйлдвэрчний 60, 61 дүгээр байрны B1 давхар бүхэлдээ үерт автаж, хохирлоо барагдуулж чадаагүй иргэд тайван жагсаал зохион байгуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Ерөнхий сайдын Үндэсний баялгийн санг дэмжиж уул уурхайн салбарын төлөөлөл мэдээлэл хийнэ.

Хангарди ордонд

11:00 цагт Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу “Метро” барьж байгуулах төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн нээлттэй сонгон шалгаруулалт дууссан талаар мэдээлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:40 цагт Боловсрол судлалын магистр А.Найгалмаа “Монгол Улс 361 жилийг товчилсон хурдтай хөгжих үндсэн гурван боломж, шийдэл”-ийн талаар танилцуулж, сонгуульд нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж буйгаа мэдээлнэ.

Үндэсний номын сангийн шинэ салбарын байранд

15:00 цагт Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Монголын нууц товчоо” номын нээлт болно.