Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ачаа илгээгч болон тээвэрлэгчийг холбох зорилготой цахим үйлчилгээг "ATLOS" компани салбартаа нэвтрүүллээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 6 сарын 10
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто тээврийн салбарт ухаалаг шийдэл бүхий ATLOS системийг "Авто Транспорт Логистикс Оперэйшн Систем" ХХК-ийн хамт олон нэвтрүүллээ. 

Энэхүү системээр дамжуулан автын ачаа барааг тээвэрлэхэд гардаг зарим хүндрэлийг арилгаж, жолооч, илгээгч, тээвэрлэгч гэх гурван талт харилцаанд дөт замыг бий болгожээ. 

Тухайлбал ачаа барааг тээвэрлэж, буулгахад гардаг эрсдэлийг тооцоолж, ачилт болон буулгалтын үеийн зургийг илгээгч тал хянах боломжийг бүрдүүлсэн байна. Хэрэв хэрэглэгчийн захисан ачаа бараанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд эргээд хяналт тавих зохицуулалтыг багтаажээ.

Түүнчлэн цахим системд бүртгэгдсэн дата мэдээлэлд түшиглэж даатгалд хамрагдах бүрэн бололцоог олгож байна. 

Одоогоор ATLOS системд "Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо"-ны статустай олон улсын тээвэр эрхэлдэг 17 компани нэгдээд буй. 

Олон жилийн туршлагатай инженер техникийн ажилчдын ур ухаанаар бүтсэн дээрх системийн ач холбогдлын талаар "ATLOS" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Амармэндээс тодрууллаа. 



"Найдвартай тээвэрлэгч хэмээх статусыг жинхэнэ утгаар бий болгоход гол зорилго оршино"

Тэрбээр "Ачаа илгээгчдийн зүгээс үргэлж найдвартай тээвэрлэгчийг хайж байдаг. Гэвч ихэнх тээвэрлэгч найдвартай гэх статусыг зүүж, хариуцлагатай байж чаддаггүй.

Жолооч, илгээгч, тээвэрлэгч буюу тээврийн компанийн дунд үүсэж буй энэ бүх асуудлыг шийдэх зорилгоор ATLOS систем ажиллаж, гурван талт харилцааны гүүр болж чадна. 

Тэгвэл тээврийн жолооч чухам юуг хожих вэ? Тэд цаг хугацаагаа хэмнэж, найдвартай баталгаатай ажиллаж, аюулгүй байдлыг сахина. Ачаа бараа хаана явж буй мэдээллийг тус цахим системээс харах боломжийг бүрдүүлсэн. 

Хамгийн чухал нь найдвартай тээвэрлэгч хэмээх статусыг жинхэнэ утгаар бий болгоход гол зорилго оршино" хэмээв. 

ATLOS систем дараах онцлог, давуу талыг олгож байна. Тодруулбал: 

  • Ачилт болон буулгалтын үеийн зургийг хэрэглэгчид аппликэйшнээр дамжуулж баталгаажуулах боломжтой.
  • Ачилт, тээвэрлэлт, буулгалт гэсэн гурван үйлдлийг долоон алхмаар задалж системийн хяналт тавина. Тухайлбал "жолооч ачаа руу хөдөлсөн", "ачилт хийх газар ирсэн", "тээвэрлэлт замдаа явж байна", "ачааг буулгасан", "хүлээж авсан" зэрэг алхам тус бүрийг харуулна. 
  • Тээвэрлэгч компани болон хувь жолооч хоорондын харилцааг системээр дамжуулан бий болгож байна. 
  • Хувь жолооч найдвартай тээвэрлэгч болохын тулд тээврийн компанийн харьяа буюу гэрээтэй байхыг шаардана. 
  • Бичиг баримтын хэсгийг ачаа илгээгчээр баталгаажуулах талбар бий.
  • Даатгал бүрэн ажиллах бололцоотой.
  • Ачилт эхэлснээс хойш хэрэглэгч тал бараагаа бүрэн бүтэн хүлээн авах хүртэл систем ажиллана.

"Төлбөрийн хэтэвч буюу wallet нь тээвэрлэх үйл явцад гарах асуудлыг хөнгөвчилнө"

Системийн тухай үргэлжлүүлэн "ATLOS системд төлбөрийн шийдлийг багтаасан. Төлбөрийн хэтэвч буюу wallet нь тээвэрлэх үйл явцад гарах нэг асуудлыг хөнгөвчилж байгаа. 

Ачааг буулгах үед тээврийн хөлсийг бүрэн хэмжээнд төлсөн байх шаардлага бий. Гэтэл зарим тохиолдолд улс дамнасан төлбөр 2-3 хоносон үед тээвэрлэгч, ачаалагч хоёрын хооронд үл ойлголцох асуудал үүсдэг. 

Тиймээс тээвэрлэгчдэд хөлсийг урьдчилаад өгөх боломжийг систем маань бүрдүүлж буй. Ингээд дараа нь тухайн ачаа илгээгчээс нэхэмжлэх хэлбэрээр хөлсөө авна гэсэн үг. Энэ талаараа төлбөрийн хэтэвч давуу талыг харилцагчдад бий болгох болов уу. 

Жишээлбэл жижиг хэмжээний тээврийн компанид эргэлтийн хөрөнгө байхгүйгээс үүдэлтэй төлбөрийн асуудал үүсэх нь бий. Энэхүү эрэлт хэрэгцээг анзаарч, системийн оролцоотой гарц гаргалгааг олж харсан" гэдгийг "ATLOS" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Амармэнд танилцуулсан юм.

"Мэдээллийн энэ эрин зуунд бүх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байна"

"Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо"-ны ерөнхийлөгч Д.Наранпүрэв хэлэхдээ "Мэдээллийн энэ эрин зуунд бүх үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байна. 

Тээвэрлэлттэй холбоотой мэдээлэл солилцох шийдэл бусад оронд аль хэдийнээ нэвтэрсэн. Манай улсад харьцангуй хожуу эхэлж байна.

Гэхдээ өнөөдөр ачаа илгээгч болон тээвэрлэгчийг холбох зорилготой цахим үйлчилгээг "ATLOS" компани салбартаа нэвтрүүллээ. Бидний зүгээс энэхүү ажлыг дэмжиж байгаа.

Энэ төрлийн цахим хэрэглээг бий болсноор ачаа илгээгч, тээвэрлэгч хоёрыг хурдан хугацаанд дундын зуучлагчгүйгээр шууд холбох боломж нээгдэж байгаа.

Хоёрдугаарт монополи байдлыг арилган чанар, түргэн шуурхай үйлчилгээ, үнэ хөлсөөр өрсөлдөөнийг бий болгох ач холбогдолтой.

"ATLOS" компанийн хамт олон илүү хичээж сайн ажиллаарай, салбартаа тэргүүлэгч нь байхыг хүсье" хэмээв. 

1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг