ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Багахангай-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарьт өнөөдрөөс өөрчлөлт орж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Багахангай-Улаанбаатар чиглэлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас нийтийн тээврийн автобус явж эхэлсэн.

Нийтийн тээврийн газарт иргэдээс өглөөний цагийн хуваарийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Х:18 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол” чиглэлийн цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал Багахангай-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобус өнөөдрөөс эхлэн дараах цагийн хуваариар иргэдэд үйлчлэх юм байна. Өмнө нь Багахангай дүүргээс автобус 09:00 цагт хөдөлдөг байсныг өөрчилж 08:00 болгожээ.

АВТОБУСНЫ ЧИГЛЭЛ

Х:18 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багахангай эцсийн зогсоол

ЗОГСООЛУУД:

  • Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо
  • Оргил- Налайх
  • 86-р үйлдвэр
  • Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол

ЦАГИЙН ХУВААРЬ:

Багахангайгаас хөдлөх цаг-08:00, 12:40, 17:20

Улаанбаатарт ирэх цаг-09:50, 14:30, 19:10

Улаанбаатараас хөдлөх цаг-10:20, 15:00, 19:40

Багахангайд ирэх цаг-12:10, 16:50, 21:30.

Том хүн 8,000, хүүхэд 4,000 төгрөг төлж зорчино.

РЕЙСИЙН ТОО: Өдөрт гурван удаа.

зураг
 

Тус чиглэлд БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын автобус ба 45 хүний суудалтай, Евро-5 хөдөлгүүртэй автобус явж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.134] 2025/5/12
Багахангай руу барилгын үйлдвэр, том том техниктэй аж ахуйн хашаа, төмрийн худалдаа, том машин, түүний сэлбэгийн худалдааг гарга.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.143] 2025/5/9
Наад Багахангай гэдэг балай юмаа Төв аймагт нийлүүлээ
0 | 0 Хариулах