Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг: Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Оюу толгой" компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг дэмжих, хүчин чадлыг сайжруулах зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Тодруулбал, трактор, хошуут анжис, роторт сийрүүлэгч, тарьц ухагч, моторт нүх ухагч, чиргүүл, бортогонд хөрс савлагч, моторт үрлэгч бүхий нийт 10 багцыг хандивлахаар төлөвлөж, өнөөдөр зургаан багц буюу нийт 48 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа юм байна. 

"Оюу толгой" компани 100 сая мод тарих амлалт өгснөөс 60 саяыг нь бодитоор тарьж ургуулах бол үлдсэнд нь ойн салбарт хөрөнгө оруулах аж. Эдгээр тоног төхөөрөмж тус хөрөнгө оруулалтын нэг хэсэг гэдгийг албаныхан онцлов. 

"Тоног төхөөрөмжүүдийг мод үржүүлгийн газруудад сонгон шалгаруулалтаар өгнө" 

Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Үүнийг төр болон хувийн хэвшлүүд дангаараа хэрэгжүүлж дийлэхгүй байгаа учраас "Оюу толгой" компаниас шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байна. 

Эдгээр тоног төхөөрөмжийг төр өөртөө авахгүй. Сонгон шалгаруулалт явуулж, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай төслийг шалгаруулан мэргэжлийн мод үржүүлгийн газрууддаа хүлээлгэж өгнө. 

Түүнчлэн тарьсан модоо дараа нь арчилж хамгаалах ажлыг шийдвэрлэхийн тулд модыг таван жил ургуулж, арчлаад бие дааж амьдрах боломжтой болсон үед нь улсын ойн санд хүлээлгэж өгдөг байхаар гэрээнүүдээ хийж байгаа" гэв. 

"Оюу толгой" компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд "2022 онд "Оюу толгой" компани хөтөлбөрөө боловсруулаад явж байх үед мод үржүүлгийн газруудын хөгжил хоцрогдсон, ихэнх үйл ажиллагаагаа гараар хийдэг нь бүтээмж багатай, зардал өндөртэй байдаг нөхцөл байдал анзаарагдсан. 

Манайхаас өгч буй уг багц төхөөрөмжүүд нь мод үржүүлгийн газруудыг бүрэн механикжуулж байгаа юм. Ингэснээр ажилчдын тоо цөөрч, бүтээмж өсөх, тарьц суулгацын тоо өсөж, зардал багасах ач холбогдолтой" гэв. 

"Өндөр хүчин чадалтай тракторууд нь цаг хугацаа, түлш шатахууны хувьд нэлээд хэмнэлттэй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөговь аймгийн Манлай суманд мод үржүүлгийн газар байгуулж буй "Элсэн говь" компанийн захирал Ц.Эрдэнэтөгс "Өмнө нь манайх орос ЮМЗ трактор ашиглаж байсан. Энэ тракторууд бол өндөр хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийнх юм байна. Цаг хугацаа, түлш шатахууны хувьд нэлээд хэмнэлттэй.

Мөн модны нүх ухдаг төхөөрөмж бидэнд хамгийн хэрэгтэй. Өмнө нь модны нүхийг гараараа л ухдаг байсан бол одоо 60-70 см гүн  ухдаг төхөөрөмжтэй болж байна. Өөрөө явдаг, үр хоорондын зай, гүн зэргээ өөрөө тааруулдаг автомат үр суулгацын төхөөрөмж нь маш их ажлыг хөнгөвчилж байна" гэв. 

Төхөөрөмжүүдийн танилцуулга: