ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль байгуулахад улсын төсвөөс нэмэлт зардал гаргаагүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх зорилгоор Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн нөөц боломжийг түшиглэн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг холбох их сургууль байгуулахаар 214 дүгээр тогтоол гаргасан билээ.

ШУА нь харьяандаа эрдэм шинжилгээ судалгааны 16 хүрээлэн, 1,200 орчим ажилтан, үүний 400 орчим нь докторын зэрэгтэй нарийн мэргэжлийн судлаачидтай томоохон байгууллага юм.

Тус байгууллагын дэргэдэх их сургуулийн сургалтын гол үйл ажиллагаа нь үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлэхэд чиглэж, шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг төсөлд суурилсан сургалтын технологиор, гадаад дотоодын их дээд сургуулийн хамтарсан хөтөлбөрөөр бэлдэхээр төлөвлөжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ШУА-ийн Их Сургууль байгуулахад улсын төсвөөс нэмэлт зардал гараагүй. Тодруулбал энэ сургуульд том байшин, барилга, лаборатори, оюутны лекцийн танхим байх шаардлагагүй. Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага, лаборатори, танхимууд болон тэнд ажиллаж буй эрдэмтэн багш нарыг түшиглэх юм.

Ингэснээр улсын төсвөөс нэмэгдэл зардал гаргахгүйгээр шинжлэх ухаан технологи инновацын салбарт шаардлагатай нарийн мэргэжлээр магистр, доктор бэлтгэх боломж бүрдэнэ. Тэгэхээр уг сургуулиас зөвхөн ахисан түвшний өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэн гарах нь.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинэ сургуулийн нээлтэд Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-ны сайд Л.Энх-Амгалан, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, Шинжлэх Ухааны Академийн Их Сургуулийн ректор Д.Хасбаатар, Монгол Улсын Их Сургуулийн ректор Б.Очирхуяг, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн ректор Т.Намнан нар оролцов.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ХАХА
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг