Өнөөдөр/2024.06.05/ Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний, төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулаад буй.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр үүлний хооронд болон үүл газрын гадаргуу хооронд үүсэх цахилгаан цэнэгийн ниргэлгийг аянга гэдэг байна.
Ниргэлтийн үеийн дуут ниргэлэг явагдаж буй замыг цахилгаан гэх ба энэ галт замын дагуу агаар агшин зуур хүчтэй халж, гэнэт тэлэлтэд орсноос хүчтэй дуу гардаг. Энэ үед гэрлийн хурд дуунаас хурдан тул эхлээд гэрэл цахилгаан харагдаж, дараа нь дуу сонсогддог байна.
Аянга дандаа буудаг, аянга буух магадлалтай газар гэж байдаг. Ийм газар нь аливаа зүйлээс онцгойрсон зайтай өндөр мод, байшин, яндан, уулын орой зэрэг өндөрлөг зүйлс байдаг.
Ойд аянга гол төлөв царс, нарс, гацуур, заримдаа хус, агч модонд буудаг. Царс модонд аянга буух нь илүү олон байдаг нь тогтоогджээ.
Нойтон шавар буюу намаг бүхий газар аянга буух нь элбэг байхад хуурай чулуулаг хөрс буюу элсэнд аянга буух нь ховор.
Аянга, цахилгааны аюулаас сэргийлэх зөвлөгөө:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!