Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг parliament.mn сайтаас авав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:14 2024/05/30

Ийнхүү гурван нэр дэвшигчээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Ц.Цолмонг 68.3 хувиар, Б.Болдбаатарыг 65.8 хувиар, Р.Батрагчааг 65.9 хувийн саналаар тус тус дэмжлээ.  

12:06 2024/05/30

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/snFIy0SX28/

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Үндсэн хуулийн цэцийн тухай болон цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн төслүүд УИХ‑ын хэлэлцүүлгийн шатанд байгаа. Энэ доторх тодорхой нэг заалт буюу иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх нь зөв, буруу тухай маргаан яригдаж байна. Тэгвэл иргэний үндсэн эрхийн маргааныг ҮХЦ хэлэлцэх нь зөв үү гэдгийг гурван нэр дэвшигчээс асууя. Зөв, буруу гэж үздэгээ тайлбарлана уу.  

Нэр дэвшигч Р.Батрагчаа: Иргэний үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэц авч хэлэлцэх нь зөв гэж үздэг. Гэхдээ одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулийн төсөлд учир дутагдалтай заалт бий.

Цэц шүүхийн шийдвэрийг хянахгүй. Харин шүүхийн хэрэглэсэн тэр хууль нь Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг зарчмаар явах нь зөв гэж судлаачийн хувьд үздэг.

Нэр дэвшигч Ц.Цолмон: Иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг ҮХЦ хянах нь маш чухал асуудал. Хуульчийн хувьд үүнийг дэвжиж байгаа. Ямар маргааныг яаж шийдэх вэ гэдэг дээр УИХ анхаарч, чамбай шийдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ер нь гаднын улсын жишгээс харахад үндсэн хуулийн маргаан шийддэг байгууллагынх нь үндсэн хийдэг ажил нь иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг шийдвэрлэдэг юм билээ.

Нэр дэвшигч Б.Болдбаатар: Иргэний үндсэн эрхийг зөрчсөн эсэхийг ҮХЦ авч хэлэлцдэг асуудал нь одоо яригдаж байгаа зүйл биш л дээ. Иргэний үндсэн эрхийг хангах чиглэлээр хэлэлцүүлэг, эрдэмтдийн бүтээл гарч байсан.

Энэ хүрээнд УИХ-д өргөн барьсан хуульд энэ асуудлыг тусгасан юм билээ. Хуульч хүний хувиар хэлэхэд энэ бол зөв. Гэхдээ одоо өргөн баригдсан хоёр төслийн хүрээнд харахад энэ маргааныг Үндсэн хуулийн цэц одоо шийдвэрлэж байгаа дөрвөн төрлийн маргаанаас гадна тав дахь маргаан болгон Үндсэн хуульд оруулах замаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зүйтэй болов уу гэж харж байна.

11:06 2024/05/30

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. 

Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар дараах гурван хүнийг нэр дэвшүүлсэн байна.  

Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор орны гишүүнийг томилдог. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон онол практикийн болон хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажилласан мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг үндэслэн Ц.Цолмонг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгожээ. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг нэр дэвшүүлэх захирамж хүргүүлсэн юм. Уг захирамжид: 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар тус тус санал болгожээ. 