Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим торгоны замын эхлэлд Монгол залуус…

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Технологийн тэргүүлэгч групп компаниудын нэг болох Интелмайнд ХХК саяхан Хятадын Алибаба групптэй хамтын ажиллагаа эхлүүлснээ зарлаж байсан бол энэ удаад өөрсдийн үүсгэн байгуулсан технологийн компани болох Коди ХХК-ийн цахим худалдааны технологийн үйлчилгээг Төв Азид нийлүүлж эхэллээ.

Тэдний цахим худалдааны технологи нь улс хоорондыг холбосон худалдан авалт хийх боломжтойгоороо хамгийн онцлог бөгөөд орчин үеийн цахим торгоны замын худалдааны өргөн боломжийг бий болгох том зорилготой ажиллаж байгаа ажээ.

Коди ХХК нь сүүлийн жилүүдэд Fly Asia best 50 буюу Азийн шилдэг 50 технологийн компани, мөн EBRD Star venture, Google for Silkway accelerator хөтөлбөрүүдэд тус тус шалгарсан амжилттай яваа старт-ап компани юм.

зураг
 

Тэдний технологи нь Узбекистан улсын банк, төлбөр тооцоо, агуулах, логистикийн компаниудтай холболтуудыг бүрэн хийж гаднын зах зээлд амжилттай нээлтээ хийсэн байна. 

Одоогоор Монголын 140 гаруй том хэмжээний худалдаа, үйлчилгээ эрхлэгчид Коди системийг ашиглаж 1.8 сая хүнд цахим худалдааны үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд тэдний технологийн үйлчилгээг дээрх байгууллагууд авснаар гаднын технологи ашиглаж, жилд 2.5 сая орчим доллар, сүүлийн 4 жилийн хугацаанд 10 сая орчим доллар гадаад зах зээл рүү гарах байсныг Монголдоо авч үлддэг гэсэн баримт байна.

Интелмайнд болон Коди компаниуд Төв Ази дахь энэхүү үйлчилгээг цаашид тэлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Узбекистанд нийлүүлээд байгаа монгол залуусын технологийг та бүхэн tut.uz холбоосоор орж танилцаарай.

Уншигч та бүхэн тэдний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл cody.mn-ээр холбогдох боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.