Уншиж байна ...

Toyota компани "Парис 2024"-ийн дараа ОУОХ-той гэрээгээ сунгахгүй гэдгээ мэдэгдэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Японы автомашин үйлдвэрлэлийн томоохон компани болох Toyota 2015 оноос хойш Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны албан ёсны түншээр ажиллаж буй билээ. 

Тэгвэл Toyota компанийн удирдлагууд "Парис 2024" олимпын дараа гэрээгээ шинэчлэхгүй гэдгээ мэдэгджээ. Тус компани цаашид зөвхөн Олон Улсын Паралимпын Холбоо (ОУПХ)-г ивээн тэтгэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Toyota компанийн зүгээс сүүлийн дөрвөн олимпод нийт 100 тэрбум иен буюу ойролцоогоор 637 сая ам.доллар зарцуулсан байна. 

Гэрээгээ шинэчлэхгүй болсон гол шалтгаан нь ОУОХ-ны тамирчдын талаарх бодлого, гэрээний дагуу олгосон мөнгөний зарцуулалтад сэтгэл хангалуун бус байгаа гэж шинжээчид үзэж буй ч хоёр талаас ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй.

Хамгийн сүүлд "Токио 2020" олимпын үеэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаас шалтгаалан Япон дахь сурталчилгаагаа зогсоож байв. Мөн олимпын үеэр ивээн тэтгэгч, гэрээний шагналын мөнгө, санхүүтэй холбоотой авлигын дуулиан тасраагүй юм.

 

 

Эх сурвалж: Inside The Games