Тавдугаар сарын 28-н буюу өнөөдрийн байдлаар 31 улсад байгаа 2,459 сонгогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлээд байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ.
Гадаад улсад санал өгөхөө илэрхийлж бүртгүүлэх хуулийн хугацаа 2024 оны зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Иймд гадаад гадаад улсад байгаа сонгогчдыг Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхийг СЕХ-оос сануулав.
Цахимаар бүртгүүлэх холбоос: https://election.burtgel.gov.mn/request
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Гадаад улсад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!