Уншиж байна ...

ПАРИС 2024: Өрсөлдөгч нь жиндээ ороогүй тул Э.Цэндбаатар дараагийн шатанд шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 28
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:56 2024/05/28

Эрэгтэйчүүдийн 63.5 кг-д оролцож буй Э.Цэндбаатарын өнөөдрийн өрсөлдөгч Туркменистаны Сапармурат Одаев жиндээ ороогүй тул манай боксчинд ялалт өгчээ. Ингэснээр манай тулаанч гуравдугаар шатанд шалгарлаа. Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Германы Дэвид Гкеворгкиан, Болгарын Родаслав Росенов хоёрын ялсантай нь хүч үзнэ.

09:54 2024/05/28

"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-нд хүртэл үргэлжлэх юм.

Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван боксчин оролцож буй. Өчигдөр эрэгтэйчүүдийн 92 кг-д Н.Отгонболд Афганистаны Ноори Силабт хожигдсон бол эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн Анкушита Бород 4:1-ээр дийлджээ.

Харин эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа Барбадосын Кимберли Життингсийг 4:1-ээр илүүрхлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий алт, хошой хүрэлтэй Казахстаны Валентина Хальзова байх юм.

Эрэгтэйчүүдийн дунд жин буюу 80 кг-д Г.Далай Кенийн Эдвин Овуорыг 5:0-ээр ялсан. Дараагийн тойрогт Ираны Мэйсам Гешлагитай оноолт таарчээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар Туркменистаны Сапармурат Одаевтай тулалдана. Мөн эрэгтэйчүүдийн 71 кг-д О.Бямба-Эрдэнэ ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Нишант Девтэй, эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал Японы Микото Харадатай, эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт Даниал Шахбахштай тулалдах юм.