Уншиж байна ...

"Алтай" хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Бороо орсны дараа зам талбайд ус ихээр тогтсоноор явган хүмүүс алхахад тун хүндрэлтэй болдог. 

Тухайлбал Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу "Алтай" хотхон орчимд хур борооны улмаас авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг байсан. Улмаар тогтсон усыг соруулах арга хэмжээ авч ажилладаг байв. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд тус байршилд борооны ус зайлуулах 437 метр шугам угсарсан тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.