Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 20-нд тодруулсан.
“Үндэсний Эвсэл”-ээс 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт болон жагсаалтаар нэр дэвших дэвшигчдээ эцсийн байдлаар танилцуулж байна.
“Үндэстнээрээ Баяжъя уриатай Үндэсний Эвсэл нь 1 улс төрч - 1000 мэргэжилтэн зарчмын хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон, төрийн ажлын арвин туршлагатай, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр салбартаа танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн, эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа манлайлсан нэр дэвшигчдийг дэвшүүлсэн” хэмээн мэдэгдсэн юм.
“Үндэсний Эвсэл”-ийн жагсаалтыг эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, эмэгтэйчүүдийг төлөөлөн УИХ-ын гишүүн асан А.Ундраа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол эвсэлд нэгдсэн намуудын дарга нар буюу Д.Пүрэвдаваа, О.Бум-Ялагч, Б.Цогтгэрэл болон хуульч О.Батхүү нар удаалж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!