Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Томүжин Алтернатив сургуулийн “Хүрээллээ тэл” зуны сургууль зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Ахлах ангийн сурагчдыг Амьдралд бэлтгэх зорилготой Томүжин Алтернатив сургууль 4 дэх хичээлийн жилээ арвин их амжилттайгаар өндөрлөх гэж байна. Харвард тэргүүтэй их сургуулиудын тэнцэлтүүд, олон арван төслүүд, төгсөгчдийн гаднын 60 гаруй байгууллагууд дээр хийсэн дадлага ажлууд, 8 хаусын амьтнаа хамгаалах төсөл гээд л туршлагажсаар, амьдралд тодорхой хэмжээнд бэлтгэгдсээр.

Томүжин Алтернатив сургуулийн хичээлийн жил 6-р сарын 15 гэж дуусах бол шууд залгаад ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛ зуны сургууль маань эхлэх гэж байна.

Хэрвээ дараах хэдэн асуултад та эсвэл танай хүүхэд бүрэн нийцэж байвал ТОМҮЖИН АЛТЕРНАТИВ СУРГУУЛИЙН ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛ ХӨТӨЛБӨР танд ямар ч ХЭРЭГГҮЙ гэдгийг зөвлөх байна.

  1. Өөрийн хүрээлэлдээ 100% сэтгэл хангалуун, тэднээсээ байнга суралцаж байдаг
  2. Бие даах чадвар маш сайн хөгжсөн, өөрийгөө хөгжүүлэх хангалттай олон юм оролдож үзсэн, алдаж үзсэн
  3. Өөрийн хүсэл сонирхлыг бат олчихсон, түүгээрээ гүнзгийрдэг.
  4. Хаана ч хэний ч өмнө өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг.

Харин дийлэнх нь эргэлзээтэй бол ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛ хөтөлбөрийг сонирхоод үзээрэй.

зураг
 

Хэн хамрагдаж болох вэ?

- 2024-2025 оны хичээлийн жилд 8-12-р ангид суралцах сурагчид
 * Өөрөө ах эгч нартайгаа дундаа ороод зүгээрээ гэвэл 7-р ангийн хүүхэд бас байж болно.

Хэзээ болох вэ?

  • 1-р ээлж: 6-р сарын 17-ноос 7-р сарын 6
  • 2-р ээлж: 7-р сарын 15-наас 8-р сарын 4
зураг
 

Хаана болох вэ?

Эхний 14 хоног Томүжин Алтернатив сургуулийн байранд өдрөөр /Даваа-Бямба гарагт 08:00-15:30/. Сүүлийн 7 хоногийн 5 хоногт Хүүхдийн зусланд байрлана.

Нэг ээлждээ хэдэн хүүхэдтэй вэ?

Аль болох өөр өөр насны, өөр өөр сонирхол, онцлогтой хүүхдүүдийг цуглуулж, танилцуулж, өрсөлдүүлж, хамтруулах зорилготой тул нэг ээлждээ 200 хүүхэд авна.

зураг
 

Хөтөлбөр нь юу вэ?

Томүжин Алтернатив сургуулийн ЭЛФ хөтөлбөр дээр суурилсан хөтөлбөрөөр явагдана.

Өөрийгөө сорих дасгал даалгаврууд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх мини-төсөл дээр багаараа ажиллах, англи хэлний хэрэглээний түвшний хичээл, даалгаврууд, өөрийн хүсэл сонирхлоороо 2 сэдвээр 21 хоногт гүнзгийрэх боломж гэх мэтээс бүрдсэн хөтөлбөртэй.

Ямар төлбөртэй вэ?

Нэг ээлжийн төлбөр 2,450,000₮

Төлбөрт хөтөлбөрийн үеийн өглөөний цай, өдрийн хоол, зуслангийн үеийн бүх зардал, хөтөлбөрийн үеийн хэрэглэгдэхүүнүүд бүгд багтсан болно.

Зуны сургуульд сурснаар өөр ямар боломж үүсэх вэ?

Томүжин Алтернатив сургууль нь 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтээ аваад дуусчихсан ба харин зуны сургуульд хамрагдсан сурагчдад сургуульд элсэх боломж үүсэх юм. Зуны сургуульд суралцаад надад ийм арга барил болохоор юм байна, ийм хүрээлэл хэрэгтэй юм байна гэж үзвэл идэвх оролцооноос хамаараад Томүжинд шууд элсэх болон ярилцлагад орж элсэн боломжууд үүснэ гэсэн үг.

зураг
 
зураг
 

Ингээд өнгөрсөн жил буюу 2023 оны Зуны сургуульд амжилттай суралцаад цаашлаад Томүжин Алтернатив сургуульд элссэн сурагчдынхаа сэтгэгдлийг хуваалцъя.

зураг
 

Томүжин Алтернатив Сургууль нь дэлхийн ТОП их сургуулиудын томоохон тэнцэлтүүдээрээ бахархам амжилтыг үзүүлэхийн зэрэгцээ сурагчдаа амьдралд бэлтгэж, өвөрмөц сонирхлоо олж нээхэд нь маш том дэмжлэг болж чаддагаараа онцлог юм.

Өнгөрсөн жилийн зуны сургуулийн төгсөгч НЬЮ-ЙОРК ИХ СУРГУУЛИЙН 2028 оны төгсөгч М.ТЭМҮҮЛЭН болон ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН 2024 ОНЫ ЗУНЫ ХӨТӨЛБӨРТ тэнцсэн С.МИШЭЭЛ нартай зуны сургуулийн талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Сайн уу, өөрийгөө танилцуулаач?

- Сайн байна уу? Намайг Тэмүүлэн гэдэг. 2023 оны Томүжингийн зуны сургуулийн төгсөгч, одоо Томүжин Алтернатив сургуулийн 12-р ангид суралцаж байна. Одоо төгсөх гээд л.

- Өнгөрсөн жилийн Зуны сургуульд суралцах хугацаан дахь сурсан зүйлс туршлага юу байв?

- Өнгөрсөн жилийн зуны сургуулийн туршлага гэвэл Америк дахь сурагч солилцооны хөтөлбөрөө дуусгаж ирээд тэр зунаа маш үр бүтээлтэй бас урьд нь хийж үзэж байгаагүй зүйлсээ хийж үзмээр санагдаад Томүжингийн Зуны сургуулийн өргөдөл нээгдсэн байж таараад өргөдлөө явуулаад Зуны сургуульд нь элсэж орж байсан.

Томүжингийн зуны сургуулиас олж авсан хамгийн том туршлага минь гэвэл мэдээжийн хэрэг PASSION CLASS байсан. Passion class нь яадаг юм бэ? гэвэл хүүхэд бүрийн өөрсдийн гэсэн хоббигоо хөгжүүлэх боломжийг нь олгодог тийм ангиуд байдаг. Миний хувьд төслийн менежмент буюу project management гэдэг passion class-ыг сонгоод орж байсан. Тэр ангид би юу хийсэн бэ? гэвэл нэгдүгээрт төсөл гэж яг юу юм бэ? Төслийг  яг яаж бичдэг юм бэ? гэдгийг сурсан. Хоёрдугаарт төслийн ямар менежментийн аргууд байдаг болон төслийнхөө үр дүнг хэрхэн тооцдог гэдгийг сурсан. Гуравдугаарт бид нар яг жинхэнэ амьдрал дээр өөрсдийнхөө төслийг хэрэгжүүлж үзсэн нь аягүй том туршлага байсан гэж бодож байна.

- Зуны сургуулиа төгсөөд шууд Томүжин Алтернатив сургуульд элсэн суралцаж байгаа өөрийнхөө туршлагаас хуваалцаач?

- Миний Томүжин Алтернатив сургуульд элссэн хамгийн эхний шалтгаан бол ирээдүйд гадаадын их дээд сургуулиуд руу өргөдлөө илгээхэд маань заавар зөвлөгөө өгч чиглүүлэн туслах зөв газар байсан тул зуны сургуулиасаа шууд ярилцлага өгөөд орж ирж байсан.

Манай сургууль нь COLLEGE PREP буюу их сургуульд бэлдэх хөтөлбөртэй бөгөөд сурагчдаа өргөдлөө илгээхэд нь бүх талаар нь тусалж, эсээгээ бичихэд нь зөвлөгөө өгдөг. Миний хувьд нэг баяртай мэдээ нь юу байсан бэ? гэвэл би сургуулийнхаа багш нар, хүрээлэл найз нөхдийнхөө дэмжлэгийн ачаар өөрийнхөө мөрөөдлийн их сургууль болох НЬЮ ЙОРК-ын их сургуулийн АБУ ДАБИ дахь салбарт энэ жилийн 12-р сард өргөдлөө илгээгээд тэнцсэн гэсэн хариугаа авсан.

- Энэ жилийн зуны сургуульд элсэн суралцахаар сонирхож байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

Энэ жилийн зуны сургуульд суралцахаар сонирхож буй хүүхдүүдэд хандаж хэлэхэд чи зуны сургуульд маш их үнэ цэнтэй дурсамжийг бүтээнэ гэж хэлмээр байна. Өнгөрсөн жилийн зуны сургуулийн хувьд бид хөтөлбөрийн сүүлийн 7 хоногт майхантай аялал хийж байсан. Тэр аяллаар бид хөдөө майхантай аяллаар явсан тэр үедээ галын наадам, хөгжилтэй тэмцээнүүд, морь унах гэх мэт олон зүйлсийг хийсэн нь одоо эргээд харахад мартагдахын аргагүй өнгөрсөн гэж бодож байна. Мөн өөртэйгөө адил хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй хүүхдүүдтэй нэг баг болж төсөл дээр ажиллаад маш их туршлага хуримтлуулж байсан.

Заа тэгээд өөрийнхөө өвөрмөц амьдралыг чи өөрөө бүтээхийг хүсэж байгаа бол түүнд нөлөөлөх зүйл яалт ч үгүй хүрээлэл байдаг юм байна лээ шүү. Тиймээс энэ жил хүрээллээ тэлэх ямар нэгэн зүйл заавал хийгээрэй, тэрний нэг нь магадгүй Томүжингийн зуны сургуульд сурах байж болох юм. 

- Сайн уу, өөрийгөө танилцуулна уу?

- Сайн байна уу? Намайг Мишээл гэдэг. 2023 оны зуны сургуулийн төгсөгч, одоо Томүжин Алтернатив Сургуулийн 11-р ангид суралцаж байгаа.

- Зуны сургуульд сурсан туршлага болон өөрт гарсан эерэг өөрчлөлтүүдээсээ хуваалцаач?

- Хамгийн түрүүнд санаанд орж ирж байгаа нэг зүйл гэвэл багаараа хамтдаа хэрэгжүүлж байсан төсөл байна. Тэр үед төслийн багаараа ярилцаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцахад зориулагдсан гарын авлагыг боловсруулан сургуулиасаа санхүүжилт авч хэрэгжүүлж байсан. Анх удаа илтгэл тавьж, өөр бас олон зүйлсийг шинээр хийж туршиж хийж үзсэн. Мөн төслөөс гадна ихэнх үйл ажиллагааг багаараа хийдэг болохоор багаар ажиллах тал дээр маш их зүйл сурч авсан.

- Зуны сургуулийн хамгийн дурсамжтай үе юу байсан бэ?

- Хамгийн дурсамжтай мөч бол яалт ч үгүй майхантай аялал байсан. Хаус болон найзуудаараа хөдөө аялсан. Төрөл бүрийн тэмцээн болоод уйдах ч завгүй их дурсамж бүтээсэн үе.

- Зуны сургуулиа төгсөөд шууд Томүжин Алтернатив сургуульд элсэн суралцаж байгаа өөрийнхөө туршлагаас хуваалцаач?

- Томүжинд орж ирэх шийдвэрт зуны сургуулийн нөлөө их байсан гэж бодож байна. Зуны сургуулийн үеэр бүх хүүхдүүдтэй харилцах боломж нээлттэй байдаг болохоор зөндөө найзуудтай болчихсон, тэд нартайгаа цуг орж ирсэн учраас найзтай болох гэх мэт асуудлууд тулгараагүй. Мөн төсөл хэрэгжүүлэх, хаусын нэг хэсэг болох гэх мэтийг зуны сургуульдаа хийгээд үзчихсэн байсан учраас Томүжингийн амьдралд дасан зохицоход амархан байсан.

Мөн энэ жил “Yale Young Global Scholars” буюу YALE-н их сургуулийн арван жилийн сурагчдад зориулсан хөтөлбөрт тэнцэхэд Томүжингийн хүрээлэл их тусалсан. Багш ч бай, сурагч ч бай юм асуухад маш эелдгээр хүлээж аваад зөвлөгөө өгдөг.

Би Томүжингийн зуны сургуульд явснаар багаар ажиллах, илтгэх, харилцааны гэх мэт олон ур чадваруудыг эзэмшсэн. Бас өдөр болгон сонирхолтой зүйлс болдог байсан болохоор дурсамж дүүрэн хэрнээ үр бүтээлтэй өнгөрсөн.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Зуны сургуулийн мэдээлэл  👉 join.tomujin.edu.mn/summer-school
Бүртгэлийн холбоос 👉 summer.tomujin.edu.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.