УИХ-ын түр хорооноос ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хянан шалгах нээлттэй сонсголын тов болон гэрчүүдийн талаар Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл өглөө.
Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол тавдугаар сарын 29, 30-нд болох аж. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан сонсголыг даргалах бөгөөд дөрвөн асуудал найман сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.
1. "Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
2. "Тусгай зөвшөөрлөөр олгосон газар түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх" сэдвийн хүрээнд дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
3. "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт" сэдвийн хүрээнд дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
4. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
Тус нээлттэй сонсголд оролцох гэрчийн мэдээллийн талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Гэрчийн нэрсийг танилцуулахгүй. Нийт 105 хүнийг гэрчээр дуудна. Ажиглагчаар зургаан байгууллага, хуулийн байгууллагын төлөөлөл оролцоно.
Гэрчийн нэрсийг гаргасан учраас хуулийн дагуу холбогдож сонсголд дуудна. Зарим нь Монголд байдаггүй гадаадын иргэд байна. Гадаадын иргэн эзэмшдэг компани байвал Монголд байгаа төлөөллийг дуудах учраас нэрсийн зөрүү гарна.
Гэрчийн жагсаалт дотор миний нэр байгаа. Би гэрчээр дуудагдаж мэдээлэл өгнө.
Богино хугацаанд хянан шалгах түр хороо ажилласан. Хуваарилсан төсөв бага учраас уурхай бүрд ажиллах боломжгүй, хүний нөөц байхгүй.
Хамгийн боломжтой богино хугацаанд бэлэн байгаа нотлох баримт дээр тулгуурласан. 2014 оноос хойших цахимаар хадгалагдаж буй баримтыг ашигласан" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!