Ажлынхаа 10 хүний дунд нэг л асуулттай бичил судалгаа явуулж үзлээ. Асуулт нь: Та шар айраг худалдан авахдаа хадгалах хугацааг нь хардаг уу?.
Үр дүнд нь:
Энд “тийм” гэж хариулсан нэг хүний адил шар айргийн үйлдвэрлэсэн хугацааг анзаарч, харж байх нь зөв юм. Учир нь хамгийн сайн шар айраг бол хамгийн шинэ шар айраг юм. Шар айраг исгэлтийн мастерууд үйлдвэрлэж байгаа бүх л бүтээгдэхүүнийхээ амтад дурлаж, чанарт нь анхаардаг ч хувь хүнийхээ хувьд шинэхэн, тунгалаг шар айрагт дуртайгаа хэлсэн байдаг.
Шар айраг бол шингэн талх буюу шингэн хүнс. Бид талх, ногоо, сүү зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь хэрэглэхийг эрмэлздэг, хэрэглэх ч ёстой. Шар айраг нь эдгээртэй адил хүнс тул шинээр нь хэрэглэж хэвшихээс гадна зөв хадгалах нь чухал.
Шар айраг савлагаандаа удах тусам амт нь өөрчлөгдөх магадлалтай. Шар айргийн үндсэн орцуудын нэг бол зөрөг цэцэг. Энэ цэцэг шар айрагт амт үнэр, охь нэмэхээс гадна хадгалалтад сайн нөлөөтэй. Гэвч удах тусам зөрөг цэцэг нь хуучирсан амтыг үүсгэх, өнгийг бараан болгох гэх мэтээр шар айргийн тансаг мэдрэмж, өвөрмөц амтыг алдагдуулдаг байна.
Тэгвэл шинэ шар айргийг хаанаас олох вэ?
Шар айраг үйлдвэрээсээ хэдий чинээ бага зам туулан хэрэглэгчийн гарт хүрнэ, төдий чинээ шинэ бас чанартай байна. Тиймээс хамгийн сайн, чанартай шар айраг дотоодод л байдаг гэсэн үг. Тиймээс, хэрэв хамгийн сайн чанартай шар айраг уухыг хүсвэл тухайн оронд үйлдвэрлэдэг, дотоодын шар айргийг сонгох хэрэгтэй байх нь. Шар айргийг шинээр хэрэглэснээр бүтээгдэхүүний жинхэнэ чанар, зөрөг цэцэг, арвайн соёолжийн гайхалтай чимчгэнэсэн амтыг мэдэрч, сэтгэл сэргэх мэдрэмжээр дүүрнэ.
Судалгаанаас үзэхэд Монгол Улсад 2000-аад оны эхэн үед импортын шар айраг дотоодын зах зээлийн дийлэнх хувийг эзэлж, хэрэглэгчдийн сонголтод жин дарж байсан бол одоо үед энэ нь эсрэгээрээ болж өөрчлөгджээ. Учир нь, дотоодын шар айргийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээ сайжирснаас гадна хэрэгчдийн дунд аль болох шинэ шар айраг хэрэглэхийг эрмэлзэх дадал, соёл тогтсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!