Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний номын баяр энэ долоо хоногт болно

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний номын баяр тавдугаар сарын 17-19-нд буюу энэ долоо хоногийн Баасан-Ням гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. 

35 дахь удаагийн номын баярын нэг онцлог нь өсвөр үеийнхэнд зориулан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулна. Учир нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор "Номын соёлт ертөнц" ТББ болон "Азтай савар" ТББ хамтран дээрх жагсаалтыг гаргасан аж.

Түүнчлэн та бүхэн номын баярт очсоноор 

  • оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах
  • олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах
  • мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах
  • номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах
  • ном бичих зөвлөгөө мэдээлэл авах
  • номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг олон боломж нээлттэй байгаа тул өөрт хэрэгтэй асруудаа зориорой.