• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын 38 сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн чуулган-45” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Энэ үеэр "УНТЭ-ийн 2022-2023 онд хэвтэн эмчлүүлэгчдийн дунд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг судлах нь" сэдэвт илтгэлийг судалгааны багийн гишүүд танилцууллаа. 



Эмчилгээ, оношилгооны явцад үйлчлүүлэгчид эмнэлгээс халдвар авахыг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гэнэ. 

УНТЭ-ийн хувьд Олон Эмэнд Тэсвэртэй Нянгийн Халдвар (ОЭТНХ)-ыг судалдаг.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварт өртөхөд дэлхий даяар жилд ор хоног 16 саяар нэмэгддэг байна. Түүнчлэн давтан эмнэлэгт хэвтэх гол шалтгаан болж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өвчлөлийн тархалт дэлхийн улс орнуудад харилцан адилгүй.

Дэлхийн дундаж хэмжээ ба өртөлтийн түвшин 5-20 хувь байдаг. Тодруулбал

  • Өндөр хөгжилтэй улс орнуудад долоон хувь
  • Дундаж, бага орлоготой улс орон болох тусам өртөлт 5-19.1 хувь хүртэл өсдөг. 

Монгол Улсын хувьд 5.4-11 хувь байна.

Улсын хэмжээнд 15 эмнэлэг тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тандалтыг идэвхтэй хийж байна. Эмнэлгүүд нэмэгдвэл өртөлтийн түвшин өсөх хандлага ажиглагдаж байгаа. 

УНТЭ-ээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 46,623 тохиолдолд дүн шинжилгээ хийлээ. Үүнээс

  • Тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар
  • Олон Эмэнд Тэсвэртэй Нянгийн Халдвар (ОЭТНХ)-ыг илрүүлэх зорилгоор дүн шинжилгээ хийсэн. 

Улмаар нийт хоёр жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын 38 сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байна. 

Хүйсээр авч үзвэл эрэгтэй хүмүүс 68.4 хувийг эзэлж байгаа бол эмэгтэйчүүд 31.6 хувийг эзэлж байгаа юм. 

Харьяаллаас харвал Улаанбаатар хотын иргэд 52.7 хувийг эзэлж байна.

Ор хоног өндөртэй

  • Эрчимт эмчилгээ
  • Мэдрэлийн мэс засал
  • Цусны эмгэг судлал
  • Чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмчилгээ, оношилгоо авсан хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт илүү өртсөн байх магадлалтай.

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг төрөл үүсгэгчээр нь авч үзлээ. 

  • Мэс заслын дараах шархны халдвар 26.3 хувь
  • ОЭТНХ 39.5 хувь
  • Судасны гуурстай холбоотой халдвар 13.2 хувийг эзэлж байна. 

Энэхүү судалгаанаас дүгнэхэд ор хоног уртсах тусам хэвтэн эмчлүүлэгчдийн дунд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын сэжигтэй тохиолдол өндөр байсныг судалгааны багийн гишүүн Б.Намуун, Г.Дэлгэрмаа, Б.Буянтүшиг нар дүгнэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.122] 2024/5/4
Шүдний эмнэлгүүдийн багаж төхөөрөмжийн ариутгал муугаас В С вирусын халдвар их тархдаг судалгаа байдаг. Би гэхэд 1-р хорооллын 31 байрны доор байдаг шүдний эмнэлгээс С вирус авч байсан
0 | 0 Хариулах
Зочин [103.11.192.46] 2024/5/3
MRSA гм халдварууд Орон нутагт ч бас их байна. Халдвараа орон нутгийн эмч нар ч ялгаж оношилж мэдэхгүй байна. Лаборатори ч байдаггүй биз.Хотын эмнэлгүүдээр бөөс, хуурс маш их байнаа. Эмнэлгээс бөөс хуурс аваад байхаар хаана ариун байдал байх вэ. Ариутгалаа сайжруулаачээ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.90.188] 2024/5/3
Шүд болон эмэгтэйчүүдийн эмнэлэгүүд багажаа ариутгасан үгүйг бүү мэд болсон шүүдээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2024/5/3
Хүнд өвчтөн олон хоног эмчлүүлэх нь тодорхой ! Биеийн эсэргүүцэл сул, цус багатай, хоол тэжээлийн дутагдалтай хүмүүст MDR үүсгэгч байх магадлалтай , Мөн МDR эмгэгтэй хүн удаан эмчлүүлэх шаардлагатай
0 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.89.227] 2024/5/2
ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГҮҮД ХАМГИЙН ИХ ӨВЧИН ТАРААЖ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ХАМГИЙН ЗАВААН НЭГ Л ИХ УУРТАЙ ЭМЧ НАР ҮЗЛЭГ ХИЙДЭГ БОЛСОН БАЙДАГ. ХУВИЙН ЭМНЭЛЭГ ТЭЙ ЭМЧ НАР ХУДЛАА УУРААРАА ХААЦАЙЛАЖ. АРИУТГААГҮЙ БАГАЖААР ҮЗЛЭГ ХИЙХ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭС. ӨНДӨР ҮНЭ АВДАГ БОЛСОН НЬ НУУЦ БИШ ШҮҮ
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.123] 2024/5/2
ШҮДНИЙ ЭМНЭЛЭГҮҮД ХАМГИЙН ИХ ХАЛДВАР ТАРААДАГ
1 | 0 Хариулах
goy [66.181.184.232] 2024/5/2
df
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.155] 2024/5/2
Ene emneleg tsagdaa 2riin machinuud ukrainii dain bolj bgaa ym shig dohio hanginuulj yavahiin unen yavdag ym boluu
2 | 1 Хариулах
Нэргүй [202.55.188.44] 2024/5/2
Бас дайнд явахаар тэгдг юмуу😂хүнд өвчтөн яаралтай дуудлаганд дохиогоо өгчил явна шдээ
0 | 0 Хариулах