Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны гадаад томилолт Швейцарийн холбооны улсаас эхэлнэ.
Тэрээр жил бүр болдог дэлхийн эдийн засгийн форумд оролцох юм байна. Форум энэ сарын 22- 25-нд уламжлал ёсоор Швейцарийн Давос хотод болох юм. Олон улсын мэдээллийн агентлагуудын дамжуулж буйгаар олон орны төр, засгийн тэргүүнүүд Давосын форумд оролцохоор бэлтгэж байгаа гэнэ.
Манай улсын хувьд тус форумд Төрийн тэргүүн голдуу оролцдог. Энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын форумд оролцох үеэрээ Францад айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!