• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ДЭМБ мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлнэ

Б.Манлай
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ДЭМБ-аас эрүүл, аюулгүй, чанартай амьдралыг цогцлоох зорилтыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Тодруулбал Монгол Улсад 2024-2028 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын/ДЭМБ/ хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг баталжээ.

Тус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын 2024-2028 оны хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх үндсэн чиглэлийг танилцуулсан юм.

зураг
 

Тухайлбал эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах өндөр гүйцэтгэлтэй тогтолцоог бий болгох, монгол хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ирээдүйд соргог шуурхай байх чадварыг бий болгох болон эрүүл мэндийн төлөөх дэлхий дахины болон бүс нутгийн түншлэлийг өргөжүүлэх асуудлууд багтжээ.

Тэрбээр “Стратегийн баримт бичгийн гол зорилго нь Монгол Улсад дундаж наслалтыг нэмэгдүүлсэн ахиц дэвшлээ тууштай хадгалах, цаашид эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэх, энэ талбар дахь тэгш бус байдлыг арилгах, эрсдэлт хүчин зүйлсийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэв.  

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Сайа Ма’у Пиукала өнгөрсөн жил Ази, Номхон далайн бүсийн парламентчдын чуулга уулзалтад оролцсон талаараа дурдаад “Тухайн үед Монголд анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан малчдад хэрхэн хүргэж байгааг харсан учраас тус технологийн дэвшлийг ирэх дөрвөн жилд үйл ажиллагаандаа түлхүү нэвтрүүлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын асуудлыг бусад салбар, түншүүдийн оролцоогүйгээр шийдэх боломжгүй. Тиймээс ДЭМБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Суурин төлөөлөгчийн газар болон ЭМЯ, бусад салбар, түншүүдтэй  хамтын ажиллагаагаа уялдуулахыг чухалчилж байгаа” гэдгийг онцоллоо.  

зураг
 

1991 оноос хойш дэлхий нийтээрээ дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талын арга хэмжээ авч үр дүнд хүрч буй ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт ялгаатай хэвээрээ байгаа. Тиймээс уг асуудлыг шийдэхэд ДЭМБ туслалцаа үзүүлэхээр зорьж байгаа юм байна. 

 

Эх сурвалж: ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.240] 2024/5/1
Зассс монголд зөвлөсөн гэж баахан мөнгө л авна биз. Агаарын бохирдол. Хөрсний бохирдол Хүнсний эрүүл ахуйгаа л сайжруулахад өвчлөл бараг 50. 60 хувь буурна. Ойлгомжтой юманд зөвлөх авч л байдаг. Новш гэж.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2024/5/1
Хэд наслахыгаа гадны хүнээр заалгах болтлоо их л муудаж дээ! Хүн хэд наслах нь гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг, хувь хүний зан араншингаас л болдог юм шүү дээ! Нийгмийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин мөн чухал нөлөөтэй Одоо үүнийгээ л анхаар !
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.242] 2024/5/1
Төв аймагт гурван хүүхэд гэртээ угаартаж, 2 нь амиа алджээ. Шахмал түлшний угаарын хийнд хордож амь насаа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө 12 настай хүү ээжтэйгээ угаартаж, хүү нь газар дээрээ амиа алдсан бол дахиад ийм төрлийн харамсалтай хэрэг орон нутагт гарчээ. Тодруулбал, энэ дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд утаагүй шахмал түлшинд нэг айлын гурван хүүхэд гэртээ угаартаж, 2 нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн өдөр цас бороо орж, цаг агаар хүйтэн байсан байна. Угаарын хийн хордлогын улмаас 2 болон 16 настай хүүхэд амиа алдсан бол 18 настай эгчийнх нь биеийн байдал хүнд Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
2 | 0 Хариулах
Choir [54.36.175.24] 2024/5/1
Энэ мантуу шиг юм өөрөө жингээ хасчаад маниустаа эрүүл мэндийн зөвлөгөө гэж хуцвал таарна. Дуртай тархи нь ирж донгодож болдог гэж бодсон юм бхдаа
10 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/5/1
Сергей Диордица гээд нэг хохол бакцин шахаад байсан хаана байна, одоо?
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.217] 2024/5/1
Тэр чинь ОХУЙн иргэн хүн. Одоо Беларусьд байгаа
1 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/5/1
Бас баахан бакцин шахаж залуучуудыг эрт үхүүлэх нь үү?
3 | 1 Хариулах
Зочин [202.21.114.93] 2024/5/1
вакцин урт наслуулна гэж хэн хэлж байна?
3 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/5/1
Хэрэгтэй гээд л хүчээр шахаа биз дээ? Хүүхэд төрөнгүүт бакцин шахаж л байна тэр чинь юу юм бэ?
3 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2024/5/1
Хичнээн олон залуучууд эргэж сэрэхгүйгээр орондоо үүрд нойрссоныг мэдэх үү? Зүрх, судас, уушиг.
3 | 1 Хариулах