Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй Премиум Нэксус ХК (CUMN) нь 4-р сарын 16-ны өдөр хөрөнгө оруулагчийн вэб хуудас investor.cumongol.mn дээр зарласны дагуу 2024 оны I улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцуулах гэж байна.
Тайлант хугацаанд:
- Компани оноосон нэрээ Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-иас Премиум Нэксус ХК болгон өөрчилсөн бөгөөд энэ нь зөвхөн оноосон нэрийн өөрчлөлт бус бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх томоохон шилжилтийн эхлэл болж буйг онцолж байна.
- Компанийн цэвэр орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56%-иар өсөж, 110.9 тэрбум төгрөгт хүрэв.
- Компанийн цэвэр алдагдал өмнөх оны I улиралтай харьцуулахад 9.3 тэрбум төгрөгөөр багасаж, 2024 оны I улиралд 0.8 тэрбум төгрөг буюу 0.75%-ийн цэвэр алдагдлын маржинтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 функтээр сайжирсан үзүүлэлт байв.
- Компанийн нийт хөрөнгийн дүн нь 2023 оны I улиралтай харьцуулахад 48%-иар өсөж, 227.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Санхүү болон үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!