Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Макс өргөө”-г мэргэжлийн хяналтынхан хуулийн байгууллагад шилжүүлэх гэж байжээ

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг
“Макс өргөө”-г мэргэжлийн хяналтынхан хуулийн байгууллагад шилжүүлэх гэж байжээ

Энэ сарын 7-нд Чингэл­тэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар баригдаж буй “Макс өргөө” компанийн барилгаас тө­мөр унаж, 36 настай Б-гийн амь насыг хохироосон хэрэг гарсан.

Тэгвэл МХЕГ-аас уг ослыг хөдөлмөрийн аюул­гүй байдал хангаагүй буюу цэвэр техникийн гэмт­­лээс үүдэлтэй гэж үзжээ. Энэ талаар тус газ­рын Хөдөлмөрийн хя­­налтын улсын ахлах бай­­цаагч Д.Бямбасүрэн “Өр­гүүрийн пайлсны нэг тал нь мултарсаны улмаас дээврээс төмөр унаж, осол гарсан.

Уг нь өргүүрийн пайлсыг хэн нэгэн тайлах ч юм уу, эсвэл өөрөө холхиод унах боломжгүйгээр бү­дүүн боолттой, түгжээтэй бай­даг.

Харин бид хэргийн газраас тэр боолтыг нь хай­гаад олоогүй. Иймд уг боолт яагаад сугарсан бо­лон хэргийн үнэн, зөвийг тодруулахаар ажиллаж байна” гэв.

Түүнчлэн “Макс” груп­пын барилга дээр 2012, 2013 онд хэд хэдэн шалгалт хийж байжээ.

Тодруулбал 2012 оны ес­дүгээр сарын 1-нд зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлж, тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 3-нд үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэм­жээ авч байжээ.

Мөн өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд хийсэн шал­галтаар хөдөлмөрийн аюул­гүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 18 зөрчил илэрсэн ч өнөөг хэр нь гүйцэд арилгаагүй байсан тул хуулийн бай­гууллагад шилжүүлэх гэж байсан аж. 

Зураг