“Капитрон банк” ХК 2024 оны I улирлын санхүүгийн аудитлагдаагүй тайлан болон тухайн улиралд шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны тайлан, онцлох ажлуудаа харилцагчид, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна.
- Капитрон банк “Нэм+Дэг хадгаламж” урамшуулалт аянаа 2023.10.24 – 2024.02.05-ны өдрийн хооронд амжилттай хэрэгжүүлж, Супер шагналд LAND300 GRX автомашин болон Гадаадад хосоороо аялах эрх, Iphone 15 pro max гар утас, 1.000.000 төгрөг, 500.000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, Ухаалаг зурагт, Bluetooth чихэвч, Ухаалаг цаг гэх мэт 34 шагналыг харилцагчдадаа урамшуулал болгон гардууллаа.
Супер шагнал болох LAND300 GRX автомашины эзнээр Капитрон банкны “26 долоо хоног” болон “52 долоо хоног” хадгаламжийн данс эзэмшигч, харилцагч, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн хүүхдийн эмч Б.Мөнхсайхан тодорсон.
- Улсын хэмжээнд үүсээд байсан өвөлжилтийн хүнд нөхцөлд байдалд буй малчдад туслалцаа үзүүлэх зорилгоор Олон нийтээс 1,000,000 төгрөгийн хандив цугларсан бөгөөд үүнийг Капитрон банк хоёр дахин нэмэгдүүлж, хүлээлгэн өгсөн юм. Хандивыг бид Шилэн дансны үйлчилгээгээрээ дамжуулан олон нийтэд нээлттэйгээр мэдээлсэн билээ.
- Тус картаар БНХАУ-д гүйлгээ хийсэн тохиолдолд илүү олон урамшуулал хөнгөлөлт авах боломжийг бүрдүүлсэн.
- Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхийг эрмэлздэг хүн бүхэнд зориулсан
Шинэлэг, дахин давтагдашгүй өнгө төрх бүхий уг картыг ашиглан, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг 100 гаруй байгууллага, дэлгүүр, спорт төвүүдээр үйлчлүүлээд, буцаан олголт, хөнгөлөлт урамшуулал авах боломжтой.
- Харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор
Энэхүү урамшуулал нь 2024.04.01-10.31 хүртэл зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд таны хийсэн гүйлгээ тутамд дараа нь ашиглаж болох шимтгэлгүй гадаад гүйлгээний эрх олгоно. Тодруулбал, харилцагч та дижитал апп болон салбарт хийсэн 3 гүйлгээ тутамд 1, мөн уламжлалт сувгаар дамжуулан хийсэн 5 гүйлгээ тутамд 1 эрхтэй болох ба түүнийгээ урамшууллын хугацаа дууссан ч шимтгэлгүй шилжүүлэг хийн ашиглах боломжтой.
- Капитрон банк, “Зориг сан” хамтран ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор хэрэгжүүлдэг
Энэ жилийн хөтөлбөрт 804 сурагч материалаа ирүүлэн өрсөлдөж, 23 сурагч шалгарсан бөгөөд эдгээр сурагчид нь мэргэжлийн чиг баримжаа, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, “Хандлага, ур чадвар илрүүлэх” тестээр өөрийгөө тодорхойлуулахаас гадна өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээр ментортой болж, богино хугацааны дадлага хийх боломжоор үнэ төлбөргүй хангагдах юм.
Хүү, шимтгэл багатай, уян хатан нөхцөлтэй онлайн цалингийн зээлийг НДШ-ээр баталгаажсан цалингийн орлоготой хүн бүр авах боломжтой бөгөөд та аль ч банкаар цалингаа авдаг байсан бай Капитрон банкны онлайн цалингийн зээлийг хүссэн газраасаа онлайнаар шийдүүлээд, авч болох ба таны зээлжих чадварын үнэлгээ болон цалингийн хэмжээнээс хамаарч бид 50 сая төгрөг хүртэл зээлийг барьцаагүй олгож эхэллээ. Энэхүү шинэ зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байгаатай холбогдуулан 6-р сарыг дуустал зээлийг шимтгэлгүй олгоно.
Капитрон банкны 2024.03.31-ний байдлаар санхүүгийн аудитлагдаагүй тайлан
Ухаалаг ирээдүйн зүгт – КАПИТРОН БАНК
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!