"Монголын Эрчим Хүчний Систем ба Цөмийн Эрчим Хүчийг Ашиглах Боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Шинжлэх Ухааны Академи(ШУА)-д өнөөдөр боллоо.
Энэ үеэр Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал "Монгол Улсад цөмийн эрчим хүчийг ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам" сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр "2021 оны байдлаар эрчим хүчний эх үүсвэрийн 39% нь нүүрс, 23% нь байгалийн хий, 16% нь ус, 10.5% нь цөмийн эрчим хүчийг ашиглаж байна.
Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр цөмийн эрчим хүчийг ашиглах нь цаашид өсөх хандлагатай. Ингэж харах хэдэн шалтгаан бий.
Эхнийх нь уур амьсгалын өөрчлөлт. 2015 онд Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээрээр ус болон цөмийн эрчим хүчийг түлхүү ашиглах талаар яригдсан. Түүнчлэн өнгөрсөн онд Дубайд болсон "COP28" уулзалтаар нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор ус, цөмийн эрчим хүчний хэрэглээг өсгөх талаар хэлэлцсэн.
Одоогоор дэлхий даяар 30 гаруй оронд 410 гаруй цөмийн эрчим хүчний станц ажиллаж байна.
Сүүлийн үед цөмийн эрчим хүчний зардал эрс өссөн. Үүнд доорх шалтгаанууд нөлөөлж буй нь:
Халуун цөмийн урвалын реакторын технологи:
Цөмийн хуваагдалд суурилсан реакторын технологи:
Дэлхий даяар одоогоор бага чадлын реакторын 80 гаруй төсөл хэрэгжиж байна. Үүний ихэнх нь АНУ-д ажиллаж байгаа бол ОХУ, БНХАУ-д эрчимтэй хөгжиж байгаа юм.
Цөмийн эрчим хүчний хөтөлбөрийн үндсэн хэрэгжүүлэх заалтыг гурав ангилдаг.
Эхнийх нь шийдвэр гаргах үе шат. Энд одоогоор 17 улс байгаагийн нэг нь Монгол юм.
Дараагийн шат нь бэлтгэл ажил хангах үе, одоогоор 10 улс энэ шатанд явна.
Харин гуравдугаарт нь цөмийн эрчим хүчний барилгын үе шат байдаг.
Манай улсад 2009 оны УИХ-ын 45 дугаар тогтоолоор 10 жилийн дотор цөмийн эрчим хүчний төлөвлөлтийг зохион байгуулахаар тусгасан. Энэ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг байгуулагдаж цөмийн эрчим хүчний эх үүсвэр ашиглах талаар шийдвэр гаргахад шаардлагатай тайлан бэлтгэх, цөмийн эрчим хүчний станцыг барих, ашиглахтай холбоотой эдийн засгийн товч мэдээллийг хүргэх зорилго тавьсан.
Ажлын хэсгээс гаргасан тайланд цөмийн эрчим хүчний урьдчилсан төлөвлөлт гаргахад 5.7 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн тооцоолол бий. Энэ мөнгөний зарим хэсгийг нь төрийн байгууллагууд өөрсдийн зардлаар, мөн тодорхой хувийг нь олон улсын байгууллагуудын дэмжлэгээр, үлдсэн зардлыг Засгийн газрын санхүүжилтээр буюу нийт 2.5 тэрбум төгрөгийг гаргах шаардлагатай гэж үзсэн.
Урьдчилсан тайлангаа УИХ-д танилцуулсан. Засгийн газар тайланг дахин нарийвчлан задалж оруулж ирэх шаардлага тавьсан юм. Тиймээс энэ ондоо багтааж дахин УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна" гэж ярилаа.