ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Дэлхийн ураны нөөцийг улс орноор харуулбал

A.Жаргал
2024 оны 2 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Цөмийн эрчим хүч чухал ач холбогдолтой, их зардалтай, янз бүрийн үр дагавартай гэх мэт ойлголтуудаас болоод ураныг ховор элемент гэж үзэх хандлага бий. 

Гэхдээ уран нь үнэндээ нэлээд элбэг. Жишээлбэл, алт, мөнгөнөөс ч илүү элбэг бөгөөд олдцоороо дэлхийн царцдас дахь цагаан тугалгатай адил юм.

Дэлхийн цөмийн холбооноос хамгийн сүүлд 2023 оны наймдугаар сард ураны нөөцийн тархалтыг 2021 оны өгөгдлөөр боловсруулж, улс орон тус бүрээр нь гаргажээ. 

Австрали, Казахстан, Канад улсууд хамгийн их буюу дэлхийн нийт ураны нөөцийн 50 гаруй хувийг эзэмшиж байна.

Гэхдээ эдгээр гурвын дотроос Австрали хамгийн том нь бөгөөд одоогоор 1.7 сая гаруй тонн ураны (дэлхийн нөөцийн 28%) нөөц илэрсэн байна. Аделаида хотоос хойд зүгт 600 километрийн зайд орших Olympic Dam уурхай дэлхийн хамгийн том ураны орд бөгөөд сонирхолтой нь  бас зэсийн дөрөв дэх том орд юм.

Дэлхийн хамгийн том ордыг эзэмшдэг хэдий ч Австрали нь одоогоор ураны үйлдвэрлэлээрээ дөрөвдүгээрт, бүх цаг үеийн ураны олборлолтоороо тавдугаарт жагсдаг.

Эхний гурваас гадна Орос, Намиби хоёр улс ижил хэмжээний буюу тус бүр 470,000 тонн ураны нөөцтэй байгаа нь нийт нөөцийн 8% орчим хувийг бүрдүүлж байна.

Өмнөд Африк, Бразил, Нижер улсууд тус бүрдээ нийт нөөцийн 5%-ийг эзэмшдэг бол Хятад улс 3% буюу 224,000 тонн, Монгол Улс 2% буюу 145,000 тонн ураны нөөцтэй эхний аравт бичигдэж байна.

Дэлхий дээрх ураны нийт нөөц тодорхойгүй бөгөөд шинэ ордууд цаг үргэлж нээгдсээр байдаг. Хайгуулын ажлыг сайжруулах технологийн ачаар дэлхийн ураны нөөц сүүлийн арван жилд л гэхэд 25 орчим хувиар өсжээ.

 

Эх сурвалж: visualcapitalist.com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [191.97.52.42] 2024/2/26
Зэс, алт болон Оюун Толгойн нөөцийг дэлхийн бусад улсуудтай мөн харьцуулж гаргаж өгөөрэй. Бид өөрсдийн бодод шигээ тийм баян улс биш гэдгээ ойлгох байх
1 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2024/2/21
МОЯА НАРЫГ ОРОСУУД ӨӨРСДИЙН МОНГОЛ ДАХЬ ГАР ХӨЛӨӨРӨӨ ДАМЖУУЛАН УРАН БОЛ АЙМШИГТАЙ БОДИС, ХҮН АМЬТДЫГ ХӨНӨӨДӨГ ГЭЭД ИТГҮҮЛЧИХСЭН.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.181.36] 2024/2/18
Тэнэг улс авдраа дэлгээд ярьж суудаг байх шүү! Газрын баялгаа гайхуулаад байвал дээрэмчид чиний хаалгыг байнга тогшино. Чи ухаантай байвал чи баян л хэвээрээ байна. Байгаа юмаа тордоод авч явж чадахгүй баянаа хүнд хэлж онгироол яах юм. Хүний орны үмхий ялгадсыг баялаг гэж хардаг нохойн жогорхойнууд бид шүү
3 | 2 Хариулах
Зочин [202.55.188.114] 2024/2/16
За нүүрс үнс болно гэдэг тархи угаалт яваад эхэллээ шүү....тийм элбэг бишээ элбэг байсан бол манайх руу ингэтлээ хошуураад уран олборлох гээл хаа холоос ирэх компани гэж юу байхав....маш ховор нь үнэн шүү.
1 | 4 Хариулах
Зочин [202.9.46.145] 2024/2/16
Ареваг шантаажилж тэрбумтан болсон сэтгүүлч нэртэй мандахбаяр мэтийг хэзээ шалгаж шийтгэх вэ АТГ......
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.105] 2024/2/16
Новшийн попууд гацаасан
3 | 1 Хариулах
Зочин [139.5.219.155] 2024/2/16
За би маргааш гадагшаа явлаа .Захиж хэлэхэд Монголчуудаа Манай улс дэлхийд хосгүй ховор 2төрлийн ашигт малтмалын илэрцүүд их хэмжээгээр агуулагдаж байдаг Уран болон газрын ховор элемент юм шүү
6 | 0 Хариулах
Зочин [139.5.219.155] 2024/2/16
Нэг ь технилогийн нөгөө нь эрчим хүчний гайхалтай түүхий эд
0 | 1 Хариулах
Зочин [172.59.186.248] 2024/2/15
Hudal medeelel uran aa busad ornuud nuutsad hamgaalj medee lel buruu ugdug
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.199] 2024/2/15
Novshiin anglichuud hoid america, africa, enetheg, hyatad, australia geed olon undestenuudiig boolchilj yargachilj genocide uildej onoogiin bayan chineeleg ulsaa baiguulsan. Australia -n uuguul aboregeny uudiig huis temterch buhel buten tiviig ezelsen
3 | 4 Хариулах
Лхаа [202.55.188.84] 2024/2/15
Тийм бол Казакстан яагаад баяжихгүй бгаа . Бүгд худал хуурмаг .
3 | 11 Хариулах
Урианхай [78.180.110.184] 2024/2/15
Казахстан Монголоос баян шд, наад мэдээ чинь худ байна КЗ дэлхийд тэргүүлдэг олборлолтоор
10 | 3 Хариулах
Зочин [202.126.90.118] 2024/2/15
Казакстан манайхаас баяншдэ
5 | 1 Хариулах
Зочин [108.147.103.57] 2024/2/15
Манайхтай яг адилхан хамаг мөнгийг нь дээгүүрээ хуваагаад цохичихдог,жирийн хүмүүсийн амьдрал манайхаас нэг их сүртэй дээрдээд байх юм байдаггүй л юм байна лээ….Одоо бүр ЦТА-с зугтаасан оросууд шороон түмээрээ ирээд чихчихсэн байр савны үнэ маш их өссөн
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.211] 2024/2/16
Манайхаас 13 дахин том эдийн засагтай улс шүү дээ
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.12] 2024/2/15
ГАЗАР ДООРХ АШИГТ МАЛТМАЛЫГ УХААД БАЙХААР ЭНЭ ГАЗАР ДЭЛХИЙ ӨӨРЧЛӨГДӨЖ Л БАЙДАГ БАЙХДАА ? НААНАДАЖ ГАЗАР ХӨДЛӨЛТ ЦААНАДАЖ ДЭЛХИЙН ЭКОСИСТЕМ ЯРИГДАХ БАЙХ. ГАЗРЫН ГҮНЭЭС ЦООНОГ ГАРГААД ГАЗ, НЕФТЬ, УС, ЗЭС ЮУ БАЙДАГИЙН БҮГДИЙГ НЬ Л АВЧ БАЙНА. ТЭР ҮЛДСЭН ХООСОН ОРОН ЗАЙ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ ? СУДАЛГАА БАЙНА УУ ?
2 | 8 Хариулах
Зочин [122.201.20.194] 2024/2/15
Дэлхийн гүн хүртэл 6,371км, дэлхий дээрх хамгийн гүн уурхай 4км-ийн гүн. Газар хөдлөлт газрын гүнд 125км-т орших тектоник хавтангуудын хөдөлгөөнөөс болж үүснэ. Та шөнө тайван унтаж болноо.
15 | 4 Хариулах
Зочин [202.131.245.106, 136.226.228.103] 2024/2/29
Хүний нөлөөгөөр дэлхий хувьсан өөрчлөгдөх болоогүй байна өө хө. Усны хэрэглээ гээд үхчих гээд байдаг үнэндээ дэлхийн усны нөөц 1мл-аар ч багасаагүй.
0 | 0 Хариулах
pop [202.126.91.43] 2024/2/15
huuh
0 | 0 Хариулах
💩 [202.126.90.42] 2024/2/15
Afghanistan n1 lde,
0 | 5 Хариулах
морьтны хишиг явганд [185.220.101.74] 2024/2/15
Орос улс Казахстан Нигер ӨАБНУ гм г базаад дэлхийн нөөцийн 40% г хянаж байна бас цөмийн технологиор тэргүүлж байна энийгээ ашиглаад өрнөдийн орнуудыг боож байгаа чадаж ч байна сүүлийн жилүүдэд ураны үнэ тасралтгүй өссөөр байна, Орос л хүчтэйгээрээ ингэж түүхий эдийн үнийг өсгөж өгч буянаар нь Монгол мэтүүд нь жаргаж сууна
2 | 9 Хариулах
Иргэн [59.153.113.169] 2024/2/15
Манайх асар их нүүрстэй,уранаараа оролдоод хэрэггүй. Ирээдүйд чадал орохоороо хэрэглэнэ биз. Шунахай хэдэн юмнууд бүх юмаа маш хямдахан зарж дуусгах гээд байна. Өр тавиад улс орноо сүйрүүлж байна. Одоо францад зарах гээд шүлс нь гоожиж байна. Тэр хийн хоолой ч хэрэггүй дэлбэлж, улс орноо түймэрдэж , дааж барахгүй өрөнд орно. Нүүрсээ бүрэн ашигла.
11 | 4 Хариулах
Зочин [103.212.117.58] 2024/2/15
ХӨГЖИЛ ТЕХНОЛОГИТОЙ УЛСУУД ТЕХНОЛОГИО ӨНДӨРӨӨР ҮНЭЛЭЭД ТҮҮХИЙ ЭДИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭЭД БАЙГААШҮҮ УЛС ЯЗГУУР ЭРХ АШИГАА ХАРЖ БОДЛОГО ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АРД ТҮМНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ НЭН ТҮРҮҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ
1 | 5 Хариулах
Энх [202.21.120.234] 2024/2/15
Францаар ярьдаг нь Нигер, англиар ярьдаг нь Нигери шүү.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.172] 2024/2/15
ниггер нь аль вэ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.97.166] 2024/2/15
Наадах чинь германиар ярьдаг нь шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.156] 2024/2/17
Монголоор - нийгэр зөв үү
0 | 0
Зочин [220.129.86.57] 2024/2/18
Neejer gej duuddag yum bna lee. Nigeria bolhoor Naijeria
0 | 0 Хариулах