Дэлхий дээр 3,000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэн. Эдгээрээс манай оронд Ixedos, Dermacentor төрлийн хачиг тархсан байдаг ба энцефалит, риккетсиоз, боррелиоз өвчний үүсгэгчийг агуулж байх эрсдэлтэй.
Хачгийн хөгжлийн үе шат нь өндөг, авгалдай, нимф, бие гүйцсэн гэсэн дөрвөн үе шатыг дамжин явагддаг ба хөгжилт нь 2-4 жил үргэлжилдэг. Хөгжлийн үе шат бүрдээ өвчин үүсгэгчийг дамжуулдаг. Биеийн хэмжээ нь ерөнхийдөө эм 0.5-8.3 мм, эр хачиг 0.2-5.8 мм байдаг.
Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай, Говь-Алтайн нуруу зэрэг Монгол орны бүхий л бүс бүслүүрээр тархсан. Хачигт риккетсиоз өвчний үндсэн дамжуулагч болдог ба ку чичрэг, хачигт энцефалит өвчнийг дамжуулдаг болохыг лабораторийн шинжилгээгээр илрүүлсэн.
Монгол Алтай, говийн Алтайн хаяа уулс, цөл, цөлийн хээрийн бүсийн заг, бударгана, харгана бүхий нутгаар тархсан. Крым Конгын цусархаг чичрэг өвчнийг дамжуулдаг байж болохыг Казакстан, Киргизстан, Туркменистан улсын судлаачид тэмдэглэсэн. Монгол оронд ку чичрэг, хачигт риккетсиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг болохыг мал эмнэлгийн судлаачид тэмдэглэсэн байдаг.
Ойт хээрийн бүсийн навчит болон шилмүүст ой бүхий Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар тархсан. Хачигт энцефалит, хачигт боррелиоз, ку чичрэг, анаплазмоз, эрлихиоз өвчний үүсгэгчийг дамжуулдаг. Сэлэнгэ, Булган аймгийн нутгаас цуглуулсан хачгаас хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчний үүсгэгчийг ялгаж авсан.
Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!