ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд СЭТГЭЛ ДУНДУУР байгаагаа илэрхийлэв

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын багш нарын VIII их хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 11-12-нд болж байна. 

Өчигдөр

  • Сургуулийн өмнөх боловсрол,
  • Ерөнхий боловсрол,
  • Насан туршийн суралцахуй,
  • Дээд боловсролын салбар хуралдаанууд болж, багш, ажилтнуудын санал, байр суурийг нэгтгэн, цаашид хэрхэх нь зүйтэй талаар хэлэлцсэн.

Өнөөдөр саналуудыг багцалж, тогтоолын төслөө батлахаар санал бодлоо хэлцгээж байгаа юм. 

Багш бэлтгэж буй их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог өндөрсгөх санал гаргав

Тухайлбал Ерөнхий боловсрол, насан туршийн суралцахуйн салбар хуралдааны үр дүнд 

  • Багш бэлтгэх тогтолцоог чанаржуулах
  • Багш бэлтгэж буй их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог өндөрсгөх
  • Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг багш бэлтгэх сургалтын хөтөлбөртэй уялдуулах
  • Тэтгэврийн насыг багш өөрөө хүсвэл эрэгтэй 55, эмэгтэй 50 болгох
  • Тэтгэмжийг 36 сар байлгах
  • Багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах, ипотекийн зээлд хамруулах
  • Анги даалтын хувийг нэмэх
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлэмжтэй болгох
  • Эцэг эх, асран хамгаалагчийн харилцаа хандлага, дарамт шахалтаас багшийг хамгаалах бодлого, зохицуулалт тодорхой байх
  • Анги дүүргэлтийг бага, дунд, ахлах ангиар нь ялгаатай тогтоох
  • Бага ангийн багшийн ажлыг хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тогтоох
  • Гүйцэтгэлийн үнэлгээг багшийн өөрийн үнэлгээнд шилжүүлэх, шалгуур зохион байгуулалтыг сайжруулах зэрэг байлаа.

Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн боловсролын салбар үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоонд шилжсэн. Энэ дагуу гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт зохион байгуулан, үр дүнгээс нь хамаарч багш нарт нэмэгдэл олгож байгаа юм. 

Ингэхдээ сурагчдаас шалгалт, эцэг эх, асран хамгаалагчдаас багшийг болон сургуулийг үнэлэх санал асуулгыг авдаг. 

Гэтэл сурагчдаас авч буй шалгалт нь учир дутагдалтай байгааг багш нарын төлөөлөл хэлж байна. 

Бага ангийн багш нарын ажилладаг бодит нөхцөл байдлын талаарх ярилцлагыг энд дарж уншина уу.

"2023 оны наймдугаар ангийн материал дээр гурван бодлого алдаатай байсан"

Булган аймгийн Баян-Агт сумын сургуулийн Математикийн багш н.Урантүлхүүр "Гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврыг ялгаатай түвшингээр боловсруулдаггүй. 

Сурагчдын ялгаатай байдлыг харгалзахгүйгээр 5-6 дугаар түвшний хүүхдийн даалгавар боловсруулаад анги нийтээр нь авчихдаг. Нэг сурагч маань "Багшаа би ойлгохгүй байхад та сургах гээд шахаад байна" гэсэн. Бүх багш ингэж л ажиллаж байна. 

Бас гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтыг гүйцэтгэх хугацаан дээр ажилладаггүй. Даалгаврын тоо ба хугацаа маш зөрүүтэй байна. Одоо дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны хооронд шалгалт авах товтой. 

Материал дээрээ сайн ажиллахгүй байна. 2023 оны наймдугаар ангийн материал дээр гурван бодлого алдаатай байсан. Лав хоёр нь хариугүй байсан" гэлээ. 

Түүнчлэн дөрөвдүгээр сарын сүүлээр шалгалт авснаар агуулгад нь сурагчдын хараахан үзээгүй судлагдахуун орж, түүнийг дагаад доогуур үнэлэгдэж байгааг ч багш нар хэлж байлаа.

"Манай Монголд яагаад ийм эсрэг байдаг юм бэ"

Бага ангийн багш "Би 35 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 1,273,000 төгрөгийн цалин авдаг. Ахмад багш учраас бага зэрэг нэмэгдэл авдаг.

Гэтэл дотнын хүмүүс маань "12 давхар 120 айлтай байрыг айлууд унтсан хойно автомат цэвэрлэгчээр цэмбийтэл нь цэвэрлэдэг хүн 1.5-2 сая төгрөгийн цалин авч байна. Чи тийм сайхан ажил хийхгүйгээр хүний хүүхдүүд сургах гээд хамаг энергиэ бараад явах юм" гэж хэлдэг. Үүнийх нь хариуд би инээмсэглээд "Би ажилдаа хайртай, шавь нартаа хайртай" гэж хэлдэг. Ийм л сэтгэлтэй хүмүүс энэ салбарт ажиллаж, энд сууж байгаа. 

Би 35 жил ажилласны хувьд гүйцэтгэлийн үнэлгээнд үнэхээр сэтгэл дундуур байна. Бага ангийн багш нар Математик, Монгол хэлний шалгалт өгдөг. 

Монгол хэлний багш 78 хувиар дөрөвдүгээр түвшин, Математикийн багш 69 хувиар дөрөвдүгээр түвшинд үнэлэгддэг. Гэтэл бага ангийн багш хоёулангаар шалгуулчхаад 77.8 хувьтай хоосон суудаг. Тавдугаар түвшний "муу" багш гээд эцэг эхчүүдийн өмнө нүүрээ улалзуулаад, өөрийнхөө хийсэн хөдөлмөрт сэтгэл гутраад сууж байгаа.

Бага ангийн багшийн хөдөлмөр үнэхээр хүнд хөдөлмөр. Олон улсын жишгийг харахад бага ангийн багш, цэцэрлэгийн багш хамгийн өндөр цалинтай. Манай Монголд яагаад ийм эсрэг байдаг юм бэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.89] 2024/4/14
Монголчууд мэргэжилд хаягаар ханддаг. Яагаад тоос соруулдаг хүн муу муухайн жишээ болох ёстой юм бэ? Социализмын үед бас л ийм байсан. Хамаг юм нь байгаад тоос аятайхан соруулчих мэдрэмжгүй, хивс угаах чадваргүй хүмүүс байдаг. Өөрсдийгөө мундаг гэж бодох боловч ердөө нэг хулгайч юмуу төрийн байгууллагын цаг бүртгүүлэгч л байдаг. Соц эриний үеэс мэргэжилд хаягаар хандаж ирсэний нотлогоо нь саяын Элбэгдоржийн яриа. "Гялгар хамартай кочегар", айн! Кочегарын ажил, ерөнхий сайдын ажил хоёр огт хамаарахгүй тэнгэр газар хоёр гэж тэр хүний толгойд мэдээ орохоос нь суучихсанд л хамаг учир байхгүй юу. Гэтэл энэ өвөл чухам кочегарууд л суурин газруудыг аварлаашд. Нөгөө талаар боловсролын гологдлууд нь багшилдаг тогтолцоо 40-өөд жилийн өмнөөс хэвшил болсон. Эеш-д тэнцээгүй хүүхдүүд багш эсвэл сэтгүүлч л болдог байлаа шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.98] 2024/4/14
Гүйцэтгэлийн үнэлгээнд учир дутагдал зөндөө бна. Жишээ нь багш нарыг бараг мэдэхгүй эцэг эхчүүдээс үнэлгээ авна мөн шударга шаардлага тавьж ажилладаг багш нар хүүхэд эцэг эхчүүдээс хамгийн муу үнэлгээ авдаг болсон. Сүүлдээ хүүхдэд шаардлага тавих ч эрхгүй боллоо.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.234] 2024/4/14
Хүүхдээсээ ичмээр мэдлэг, харьцаатай багш нэртэн олон болсон шүү
0 | 0 Хариулах
Иргэн [103.212.116.54] 2024/4/14
Багш бүр муу хүмүүсээс гаралтай гэж бодохгүй бна ялангуяа багын багш нар хэцүү. Багш бэлдэх сургууль хамаатай бхаа да . Гэхдээ сурсан сургууль нийгмээсээ юу олж авах нь хувь хүнээс хамаатай . Багын багш нар цалин голно , гоёыг өмсөнө , хов жив ярина. Одоо өөр болмоор до бүрэн дунд боловсрол эзэмшиж бж багын багш болдог биз дэ .
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.220] 2024/4/14
ёс зүйгүй, зөвхөн цалин авах гэж ажилладаг муухай багш нарыг хөөж явуул!!!!
0 | 0 Хариулах
Elbegdorj eronhii said [99.63.202.111] 2024/4/14
ELBERGORJ ERUNHII SAID 2025 ONOOS BAGSH NARIIN TSALING 2000 DOLLARTAI TENTSUU BOLGOH GEJ BAINA6
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.59] 2024/4/13
гүйцэтгэлийн үнэлгээг шударга бусаар авч байна. Үзэж судлаагүй хичээлийн агуулгаар сурагчдаас шалалт авахаар яаж өндөр оноо авах вэ дээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.166] 2024/4/13
Galzuu uvchtei humuusiig anhnaas ni bagshaar beldmeergui bna.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.216] 2024/4/13
Хичээлийн агуулга сурах бичгийн чанар хүүхдийн ойлгох чадвар муудсан гэх мэт олон юм ярих байтал зөвхөн цалин хангамжаа ярьсаар байхын
3 | 0 Хариулах
Уншигч [202.9.46.250] 2024/4/13
Хамгийн зөв үнэлгээ сургууль, цэцэрлэгийн өөрсдийн дотоод үнэлгээ байх боломжтой. Дээрээс үнэлээд оноо бал тавиад байхаар хамгийн шударга, хамгийн сайн сургууль, цэцэрлэг сүүлд нь орчихоод байгаа юм биш үү?
0 | 1 Хариулах
Зочин [66.181.184.129] 2024/4/13
Odoo zuvxun bagsh, emch gej yarixaa boli. Busad xymyys bas xugjix, amidrax yostoi yum shuu. Bux irged xurtdeg adil xurtex erxtei shuu.
0 | 0 Хариулах
Иргэн [90.188.246.84] 2024/4/13
Үнэхээр хүүхдэд хайртай, сэтгэлтэй хүмүүс л ажиллах ёстой шүү. Төр нь боломжтой бол цалинг нь нэмэх л байлгүй. Увайгүй, хүйтэн сэтгэлтэй хүмүүс багш болбол нийгэмд муу нөлөөтэй. Багшийн сургуульд сонгож авахдаа л зөв авах хэрэгтэй бна. Харин яаж шалгаж авдаг юм, олон улсад арга байдаг байлгүй дээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.190.129] 2024/4/13
Данхан толгойтой гөлөгт
1 | 0 Хариулах
Сэр сэр салхи [77.24.7.205] 2024/4/12
Эмч , багш нарын чадвар нь яая гэхсэн. Харилцаа, хүмүүжил, Эмпати, ажлын ёс зүй огтхон ч байдаггүй санагддаг. Өвчтөнтэйгөө хов ярьж, шавь нараа нэг нэгэнд муулж, ялгаварлаж харьцдаг өчнөөн багш эмч нарыг бишгүй л харлаа
1 | 0 Хариулах
zochin [58.173.24.28] 2024/4/12
Guitsetgeliin unelgee gsn sanaa ni zuv ch heregjuulj bga arga ni uneheer hetsuu yumaa. Bagsh ni amidralaa zalguulah geed gaigui unelgee avchih sanaa bdg, bagshiig uneluuleh gj huuhduud ni buten jiliin tursh shalgalt, olipiad ene ter daramtaar shahuulaad duusch bn. Etssiin duntei huuhduuded irj bga achaalal ulam l nemegdeed, bagshid ireh stress ni ch ihseed. Yaj ch setgej boddog yam tamgiin ajiltnuud yum
2 | 0 Хариулах
хүн [202.21.96.212] 2024/4/12
цалингийн талаар дуугарах нь зөв л дөө. гэхдээ хичээлийн агуулга сурах бичгийн чанар гээд өөр зөндөө дуугарах ёстой асуудал байгаа шдээ
7 | 0 Хариулах
Зочин [77.100.182.196] 2024/4/12
bagsh gedeg humuusiig demziz calin holsiig nemehedni tor haraasai emchiig yu hiiz hend tus hend hor boldgiig hun medehgui bagshad buhl buruug ogch ur huuhdeen omoordog teheer sainch muu bagshiig hundlez surah heregtei huuhduud
1 | 0 Хариулах
Ккк [203.91.115.42] 2024/4/12
Хэн ч харсан хүндлэл төртөл сайхан ажиллах уу? Тэгээд өнөөдөр төрөөс нэхээл байгаа зүйлс өөрөө хүрээд ирнээ! Нэр хүнд бол баялаг юм.
6 | 0 Хариулах
uran bol hor barimtat kino [66.181.191.112] 2024/4/12
zov handlagatai zov hun bolvol sn
1 | 0 Хариулах
Temuujin [202.126.91.239] 2024/4/12
10 жил, 3 их сургууль, магистр гээд 30 жил сурлаа. Багш сайн муу гэж байдаггүй юм. Чи өөрөө сурахыг хүсч байна уу үгүй юу гэдэг нь хамаатай байдаг юм.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.178.241] 2024/4/12
Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүдээс өнгөрсөн жил юу асуусан гэчихэв ээ! Үнэлгээний шалгалтаа шинжлэх ухааны үндэстэй судалгаан дээр үндэслэж хийдэггүй юм уу? Шалгалт зохиодог хүмүүсийг өөрсдийг нь шалгалтад оруулах хэрэгтэй!!!!
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.214] 2024/4/12
БҮХ ШАТНИ БАГШ НАР МАШ МУУУ
7 | 3 Хариулах
Зочин [66.181.191.63] 2024/4/12
сайн багш нар байгаа,муу багш нарч байгаа.сэтгэлгүй муунь гэхдээ их байх.
6 | 2 Хариулах
Зочин [77.100.182.196] 2024/4/12
ene comment bichiz surahad hen zaaz ogson bagsh busdiigni zaalgaad suraagui bol chinii hohi
0 | 2 Хариулах
Зочин [139.5.217.201] 2024/4/15
Заяа чинь тэр дээ ха ха
0 | 0 Хариулах