Индэр    
2023 оны 12 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Бага ангийн багш дутагдалтай учраас өвдөх эрхгүй. Өвчин намдаах эм уугаад л хичээлээ заадаг..."

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сургалтын чанарын 70-80 хувь нь багшаас хамаарна гэж Бүх нийт боловсролын төлөө эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг нэгэн ярилцлагадаа хэлж байв. Багшийн чанараас давсан боловсролын чанар гэж байдаггүй гэдгийг дэлхийн судалгааны байгууллагууд хүлээн зөвшөөрснийг ч тухайн үед дурдаад манай улс одоо болтол багшийн талаар баримтлах бодлогогүй байгааг шүүмжилсэн юм.

Ерөөсөө л сургалтын чанараа сайжруулж, хүсээд байгаа дэлхийн хэмжээний иргэнээ бэлдэхийн хамгийн эхний алхам нь багш нартаа анхаарах ёстой гэсэн үг. Гэтэл манай улсад багшийн алдрыг магтан дуулдаг ч бодит байдал дээр нийгмийн баталгааг нь хангасан уу, бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаардаг уу гэвэл барагтайхан л зүйл гарахаар байна.

Бага ангийн хоёр багш ажлын ачаалал, нөхцөл байдлынхаа талаар ингэж ярилаа.

Нэгдүгээр ангийн багш: Гар дээрээ ₮800,000 авдаг. Иймхэн цалингийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэдэг

Нийслэлийн ...дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш: Манай анги 35 хүүхэдтэй. Дуу хөгжим, биеийн тамираас бусад хичээлээ би өөрөө заадаг. 

Өглөө хичээлээ ороод тарахад багш нар хэзээ ч шууд гэртээ харьдаггүй. 35 хүүхдийнхээ математик, монгол хэлний нийт 70 дэвтэрт үсэг, тоо бичдэг. Уншуулах эхээ бэлдэнэ гээд ажил их. Ингэсээр хамгийн эртдээ 19:00, оройтлоо гэхэд 22:00 цагийн үед тардаг. 

Ажлын ачаалал бол ярилтгүй их. Дээрээс нь бүх багш жижүүрлэнэ. Өглөөд хичээл орчхоод оройн 19:00 цаг хүртэл жижүүр багш хийнэ. Сард багадаа нэг удаа. Гэхдээ ингэлээ гээд нэмэгдэл байхгүй. Дэвтэр бичих, засахад ч нэмэгдэл өгөхгүй.

Айлын ганц, бага зэрэг эрх хүүхдүүдтэй ажиллахад хүндрэлтэй. Олон хүүхдийн анхаарлыг нэгэн зэрэг татахын тулд чанга орилох үе байна. Ингэхэд зарим нь уйлна.

Хүүхдийн төвлөрөх хугацаа ердөө 15 минут. Түүнд л амжихгүй бол тэр хүүхэд сурахгүй болчих тул маш их зүтгэл гаргаж байж 15 минут анхаарлыг нь барьдаг.

- Эцэг, эхийн ямар хандлага танд хамгийн хэцүү санагддаг вэ?

- Би зургаа дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш. Хамгийн хэцүү нь хүүхдэдээ анхаардаггүй эцэг, эх. 35 хүүхдэд хэдхэн цаг хичээл орж байхад бүгдийг нь уншуулдаг болгочихно гэж байхгүй. Гэртээ давтах ёстой. Гэрийнхэн нь туслахгүй байхаар хүүхдэд ахиц гардаггүй. 

Бас эцэг, эхчүүдээс гадна өөрийн дураар байдаг, хурц зантай эмээ, өвөө нар хэцүү. Миний арга барил таалагдахгүй бол надтай ярилцах биш шууд л менежер, захирал руу яваад орчихдог. Надад юу ч хэлдэггүй байтлаа араар их юм ярих тохиолдол байна.

- Хүмүүсийн анхаараасай гэж хүсдэг нэмж хэлэх зүйл юу байна вэ?

- Боловсролын салбар энэ цалингаараа дахиад 2-3 жил болоход залуу багшгүй болно байх. Ажил хийж байгаагийн хувьд цалин чухал. Сайд багш нарыг өндөр цалин авч байгаа гэж ярьдаг. Гэтэл залуу багш нарт ямар ч нэмэгдэл байдаггүй. Анги даавал л нэмэгдэл 10 хувь авна. Даатгал, татвараа төлөөд гар дээрээ 800,000 төгрөг авдаг. Сард хоёр хуваахад 400,000, 400,000 төгрөг л авч байна. Иймхэн цалингийн төлөө бид өдөр, шөнөгүй зүтгэдэг. 

Манай сургууль багш нарын хомсдолтой. Багш хүн өвдөх эрхгүй. Орлон заах багш байхгүй учраас өвдсөн ч өвчин намдаах эмтэй л зогсдог. Декрит авах ч эрхгүй. Багш солигдох нь буруу гэдгийг эцэг, эхчүүд мэддэг учраас та төрөхгүй биз дээ гэж их хэлдэг. Ар гэрийн амьдрал хойш тавигдсаар байгаа. 

Тавдугаар ангийн багш: Бидний үед сурлага сайтай хүмүүс л багш болдог байв. Одоо үнэлэмж нь эрс буурсан

Нийслэлийн ...дугаар сургуулийн тавдугаар ангийн багш: Манай анги 50 орчим хүүхэдтэй. Би 60-аад хүүхэдтэй нэгдүгээр анги авч байлаа. Багш нар цаг наргүй ажилладаг.

Өглөөний ээлжид хичээлээ ороод, үдээс хойшдоо 60 хүүхэдтэй гурван ээлжийн ангийн дэвтэр дээр үсэг, тоо бичиж, цээжээр бичүүлэх эхээ бэлддэг байсан. Олон цагаар сууж ажилладаг учраас багш нарын эрүүл мэндэд анхаардаг байгаасай гэж хүсдэг. Улирлын амралтаар ч ажиллаж л байдаг. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Ингэхэд бодит байдал дээр бусад хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хичээлийн цагаар босоод анги дотор явахаар бусад хүүхдийн анхаарал сарнидаг. Тэгэхээр энэ асуудалд анхаармаар байна. Тэгш хамруулах, ялгаатай байдлыг ойлгох зэргээр хүн талаас нь ярьж байгаа боловч багш, бусад хүүхдийн байдлыг бас бодолцох л ёстой болоод байна. 

- Эцэг, эхийн ямар хандлага танд хамгийн хэцүү санагддаг вэ?

- Маш хэнэггүй байдаг нь хэцүү. Жишээлбэл гадаадад 10 жил амьдраад ирсэн гэр бүл хүүхдээ дүрэмт хувцас өмсөх албагүй гэж байна. Сургууль бол дүрэмтэй газар. Хэрэгжүүлэх журмууд бий. Хүүхдийнх нь алдааг хэлэхээр зарим эцэг эх тусгаж авахгүй байна.

Саяхан манай ангид хувийн сургуулиас нэг хүүхэд шилжиж ирсэн. Бичих ажлаа хийхгүй байхаар нь ээжид нь хэлтэл "Манай хүүхдийг анхаарахаа больчих" гэж байгаа юм. Хандлага тун сонин.

Эцэг эхчүүдэд хүлээлгэх үүрэг хариуцлагыг маш тодорхойгоор гуравласан гэрээндээ тусгах хэрэгтэй санагддаг. Сурдаггүй, хичээлээ хийхгүй байгаа хүүхэд, эцэг эхэд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэх тухай бодмоор байна. 

Багш хэзээ ч хүүхдийг шууд хаяж чаддаггүй. Бага багаар нь засдаг. Ар гэрийнх нь байдлыг их  хардаг. Сурагчдынхаа нүдний галыг бөхөөхгүй байх нь багш нарын зорилго.

- Хүмүүсийн анхаараасай гэж хүсдэг нэмж хэлэх зүйл юу байна вэ?

- Ном мөнгө болчихлоо. Таван жил хичээл заагаад, дахиад нэгдүгээр анги авахад сурах бичиг эрс өөр болчихсон байдаг. 2022 оны ном, 2019 оны ном хоорондоо зөрүүтэй. Яагаад өөрчлөөд, ямар өөрчлөлт хийгээд байдаг юм, бүү мэд. Сүүлийн 30 жилд боловсролын салбараар тоглож байна.

Бидний үед сурлага сайтай хүмүүс нь л багш болдог байлаа. Харин одоо үнэлэмж нь эрс буурлаа.

Тэгвэл багш нарын ажлын энэ их ачааллыг бууруулахын тулд ямар арга хэмжээг хэрэгжүүлж байгаа талаар мэдэхээр Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ыг зорилоо. 

Тус газрын дарга Т.Ням-Очир 2019 онд үндэсний хэмжээний судалгаа хийсний үр дүнд ачаалал бууруулах олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаагаа ярьсан юм.

Т.Ням-Очир: 2024 оноос 36-аас дээш хүүхэдтэй ангийн багшид нэмэгдэл олгох хувилбарыг боловсруулж байна

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Багш нарын ачаалал хэр хэмжээнд байгаа тухай судалгааны үр дүнгийн талаар тодруулъя?

- 2018-2019 оны үеэс эхлээд багш нарын ачаалалтай холбоотой олон янзын судалгаа хийгдсэн байдаг. Тухайлбал 2019 онд  Монгол орны өнцөг булан бүрээс багш нарыг цуглуулж судалгаа авсан. Ингэхдээ нэг аймгаас 2-4 багш оролцуулан нийтдээ 70 багшаас судалгаа авч, тулгамдаж байгаа асуудлыг нь тодруулж, тав хоногийн турш вакуумжуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байв.

Ингэхдээ

  • та өдөр тутамд юу хийдэг вэ?
  • долоо хоног тутамд юу хийдэг вэ?
  • сар тутамд хийдэг ажлаа баримжаалбал ямар байх вэ? гээд судалгаа авахад цугларсан 70 багш давхардсан тоогоор 419 ажлыг хийж байв.

Нэг багш давхардаагүйгээр өдөр тутамдаа зургаан төрлийн ажил хийж байсан. Гэтэл багшийн гүйцэтгэж буй ажлуудыг ангилж үзэхээр 30-33 хувь нь л өөрийнх нь хийх ёстой ажил нь. 60 гаруй хувь нь нэмэлт ачаалал болж байлаа. Дийлэнхдээ уралдаан тэмцээн, хурал, тайлан мэдээ гэхчлэн бичиг цаасны ажил ачаалал болж байгаа нь ажиглагдсан. 

Өөрөөр хэлбэл багшид ачаалал нэмж байгаа нь тухайн орон нутагт хийгдэж байгаа цаг үеийн ажлууд байгаа нь тогтоогдсон. Иймд 2019 оноос эхлээд ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг гаргасан. 

Гэтэл орон нутаг, нэгж дээр гэнэтийн уралдаан тэмцээн зохион байгуулагддагаас шалтгаалж, нөхцөл байдал хүнд хэвээрээ байв. Тиймээс Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр багшийг хичээл сургалтын үйл ажиллагаанаас өөр бусад зүйлд дайчлахгүй гэж зааж өгсөн

Мөн хүүхдийн тоо, сургалтын орчин нөхцөлөөс хамаарсан ачаалал бас бий. Багш долоо хоногт багадаа 19 цагийн хичээл заах ёстой. Өдөрт дунджаар 4-5 цагийн хичээл заадаг. Тухайлбал химийн хичээл долоо хоногт хоёр цаг ордог гэж үзвэл нэг ангид 70 цаг, долоон түвшний ангид 490 цаг орно. 490 цагийн хичээлийн бэлтгэл, төлөвлөлт хийнэ гэдэг бол маш өндөр ачаалал. Үүнийг яаж багасгах вэ гэхээр цахимжуулалт.

Хуучин шиг бүх зүйл цаасаар яваад, хэрэглэгдэхүүнээ гараар бэлдэж, хүүхэд бүрийн тоогоор хувилдаг байвал багш нарт асар өндөр ачаалал үүссэн хэвээр болно. Тиймээс аль болохоор хөтөлбөрийн агуулга, арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн нь нэг дороо төвлөрсөн сургалтын цогц систем хөгжүүлбэл багшийн ачаалал буурах юм байна гэж үзээд хөгжүүлэлтийг нь хийж байна. 

3-4 дүгээр ангид Eduten хөтөлбөрийг энд онцолж болно. Энэ бол 200,000 гаруй даалгавартай, агуулга нь Монголын хичээлийн хөтөлбөртэй 90-ээс дээш хувийн уялдаатай платформ. Цаашид багшийн ачааллыг ингэж л бууруулах боломжтой гэж харж байна. 

- Бага ангийн бүлэг дүүргэлт нийслэлд хэд байгаа вэ?

- Улсын хэмжээнд бага ангид 30 гаруй, дунд ангид 29, ахлах ангид 27 байгаа. Харин Улаанбаатар хотод бага ангийн бүлэг дүүргэлт дунджаар 36 буюу түүнээс дээш. Байршлаасаа шалтгаалаад төвлөрөлт бий. 46 буюу түүнээс дээш хүүхэдтэй 1,111 бүлэг байна. 45-аас дээш хүүхэд бол багшид асар өндөр ачаалал.

2024 оноос эхлээд стандартаас давсан буюу 36-аас дээш хүүхдэд хувьсах зардлынх нь хүрээнд нэмэгдэл олгох хувилбарыг боловсруулж байна. Хэрэв багш норм давсан хүүхэдтэй бол нэмэгдэл авах юм. 

- Хэдийгээр түрээсийн байр, шинэ сургууль барих зэргээр нэг ангид суух хүүхдийн тоог бууруулахаар хичээж байгаа ч багш нар дутагдалтай хэвээр л байгаа?

- Жилд 4,000 орчим хүүхэд багшийн мэргэжлээр суралцаж төгсдөг бол эрэлт 3,500-3,600 багш байдаг. Багшийн сул орон тоо нөхөгдөж байдлыг харвал эхлээд хотын сургуулиуд, аймгийн төвийнх хангагдаж байж, дараа нь хөдөө орон нутгийнх нөхөгддөг. Дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалсан багшийн хомсдол бий.

Энэ хичээлийн жилд хамгийн цөөн багш төгсөнө. Учир нь 2018-2019 оны хичээлийн жилд 12 жилийн тогтолцоонд шилжих үед 18,000 хүүхэд 12 дугаар анги төгссөн. Үүнээс 2,800 орчим нь багш мэргэжлийг сонгосон. Харин бидэнд ирэх хичээлийн жилд 4,000 орчим багшийн эрэлт хэрэгцээ бий. Иймээс багшийн асуудлаар нэлээд нухацтай бодлого баримталж байж, давж гарна. Ялангуяа орон нутагт багш очихгүй байгааг яаж шийдвэрлэхээ анхаарах хэрэгтэй болсон. 

- Сургалтын үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авч, анги тохижуулахаар эцэг, эхчүүдээс мөнгө хураадаг нь хэл ам дагуулдаг. Энэ багш нарт нэг талын сэтгэл зүйн дарамт болоод байх шиг. Одоо цагт анги бүр принтер, дэлгэцтэй болсон?

- Одоо тэгэх шаардлагагүй болчихсон. Хэрэглэгдэхүүний зардал гэж сар бүр багшид 30,000-40,000 төгрөгийг хувьсах зардалд нь тусгаж оруулдаг. Сургууль бага ангийн 20 багштай байвал нэг багшид 40,000 төгрөг гэхээр сардаа 800,000 төгрөг хуваарилагдана. Багш тухайн сар ямар хэрэглэгдэхүүн шаардлагатай вэ гэдэг захиалгаа сургуульдаа өгөхөөр тэр дагуу нь багшийнхаа хэрэгцээг тодорхойлоод мөнгийг нь зарцуулна. 

Мөн нөхөн хангалтын зардал гэж бий. Принтер, компьютер хэрэгтэй байвал сургууль өөрөө зохицуулалтаа хийгээд, хэдэн багшийн дунд принтер байлгахаа тодорхойлоод авах боломжтой. Өмнө нь ийм зүйл байгаагүй. 2019 онд хийсэн судалгааны үндсэн дээр 2021 оноос хойш ийм өөрчлөлтүүд хийгдсээр байгаа.



Багшийн ачааллыг бууруулахаар хариуцсан яам, хэрэгжүүлэгч агентлагаас анхаарч, шат дараатай арга хэмжээнүүдийг авч байгаагаа ийнхүү мэдээлэв. Энэ бол ойрын хугацаанд нэг мөр шийдэгдчих асуудал биш гэдэг нь ойлгомжтой. 

Нэг ангид суух хүүхдийн тооноос гадна хүндрэлтэй байгаа өөр нэг зүйл нь эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хандлага байгааг нь багш нарын ярианаас харж болно. Хүүхдийг сургана гэдэг ганц багшаас шалтгаалах бус ар гэрийнхний нөхцөл байдал, хүүхдэдээ анхаарах тавихтай чухал холбоотойг тэд онцолж байгаа юм. 

Иймээс багш нараа бүр туйлдуулчихгүйн тулд эцэг, эхчүүд үүргээ ухамсарлах, бодлого тодорхойлогчид нийгмийн баталгааг нь хангахад илүү бодит алхам хийх шаардлагатай байна. 

28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [219.148.170.122] 2023/12/18
Тунгалаг гэж нэг элий авгай юу мэддэг юм.
2 | 0 Хариулах
Зөв хүнээр ишлэл хий [103.212.118.18] 2023/12/17
Д.Тунгалаг хэлжээ ч гэх шиг энэ юугаа мэдэх вэ дээ. Өөрөө ямар ч боловсролгүй, боловсрол судалын талаар А ч үгүй хүн.
1 | 0 Хариулах
Zochin [202.126.88.195] 2023/12/17
Bagsh nariig ene olon ork etseg ekhchuud haranhui bolovsrolgui etgeeduud ikh zovooj bgaa shuu uursduu yamar ch ulgergui zavaan ork zangaa huuhduuddee zaaj surgachihaad bagshaas uur ur dun neheed bdag etseg ekhchuud Mongoloor duuren bna. Uursduu yamar haranhui ork bna ur huuhduud n adilkhan zamaar yavna shd teriig oilgohgui eldev um nehehee bolivol taarna
0 | 0 Хариулах
хүннү [202.9.46.146] 2023/12/16
Багш нар үнэн ярьж байна. Тэдний ажил хүнд. Хүүхдийн сургалт багшаас гадна эцэг эхчүүдтэй салшгүй холбоотой. Багшийн заасан, ангидаа хийсэн хичээлийг гэрт нь заавал давтуулах ёстой. Тэгэж байж л хүүхэд юм сурна. Зөвхөн багшид даатгааад орхиж болохгүй. Мөн төрөөс багш нарын цалин хангамжийг харж үзэх ёстой. Ядаж хүүхдийн дэвтэр зассан мөнгийг нь өг л дөө. Анги даасан багшид яагаад 10 хувийн нэмэгдэл өгч байгаа юм? 30 хувь болго. Төр илүү зардлаа тана. Төрийн үйлчилгээ цахимжлаа, гудамж бүхэлдээ камержлаа одоо дарга нар, Татвар, НД-ын байцаагч нарын орон тоог цөөл. Яам агентлагуудад давхардсан орон тоо маш их байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.138] 2023/12/16
Хүүхдүүд олонтойг хэлэх үү, 12 жилийн сургалттайг хэлэх үү, хэт олон хичээл зарим нь бүр ахлах анги дуустал ороод салдаггүйг хэлэх үү, сурах бичиг нь нуршууг хэлэх үү, батлагдсан цагийн хичээлийг заавал өдөрт 7,7 цагаар ордогийг хэлэх үү өвөл болдог орныг хэлэх үү, хөдөө сум руугаа ирж нялхаараа сурдагийг их л хэцүүхэн байдалтай сурч байна сургаж байна. 10 жилийн сургуультай болгож цөөн тоймтой Ерөнхий эрдэмд сургадаг болохгүй бол хэцүү байсаар байх бно шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.153] 2023/12/16
Одоогийн энэ бүх алдаа завхралын уг шалтгааныг хөөж үзэхэд ганцхан юманд тулж байна. Тэр бол дүр эсгэсэн хуурамч ардчилал, олон намын тогтолцоо юм. Үүнийг устгаагүй цагт бид бэрхшээлээс салахгүй. Дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгацгаая.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.112] 2023/12/15
Өвөл хөдөөний сургуулиудыг амраагаад, зун хичээлүүлвэл яямар вэ? Хөдөөний хүүхдүүд зун эцэг эхээ л амраахын тулд мал дээр гардгийг болиулах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
би [202.179.8.82] 2023/12/15
36 хүүхэд нэг багш их л бн, сайдынхаа толгойг худлаар угаагч нар ийм л юм ярьсаар энэ үе дуусна...
0 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [66.181.161.64] 2023/12/15
.ер нь хараад байхад Багш гэдэг мэргэжил Ёстой Тамын Ажил шүү ..
2 | 0 Хариулах
Сайшаалт Ерөөлт [66.181.161.64] 2023/12/15
..Багш гэдэг мэргэжил бол жинхэнэ Там.
0 | 0 Хариулах
Данзан [66.181.191.237] 2023/12/15
Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудад байгаа ялгавартай байдлыг арилгах хэрэгтэй, хувийн хэвшлийн сургуулиуд хөрөнгө , санхүүгээ өөрсдөө гаргаад явж байгаа учир түүнийг ойлгож байна. төрийн санхүүжиллтэй сургуулиудад байгаа ийм ялгаварлалаа болих хэрэгтэй, үндсэн хуулийн суурь зарчимтай ч нийцэхгүй, кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургууль багш нар нь илүү санхүүжилт, илүү цалин авдаг, бусад нь түүнээс бүр багыг авдаг ийм ялгаварлал байж болох уу, тэгээд үр дүнгээ адил үнэлүүлнэ гээч,
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.107] 2023/12/15
Одоо тэнэг хүн л ийм бага цалинтай ажлыг хийнэ. Амьдрал чинь хэцүү байвал өөртөө л гомд. Өөр ажил хийж чадахгүй юм бол гоншигоноод байлгүй ажлаа л хийцгээ.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.181.46] 2023/12/14
Хэвийн жинтэй Монголчууд өдөр болгон маш ихээр бааж, жингээ барьдаг юм. Тиймээс конторууд бохир усны төлбөрийг нэмэх ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.23] 2023/12/14
Бага ангийн багш шиг хэцүү хатуу мэргэжил хаана ч байхгүй дээ өдөр лаа бариад ирсэн ч олдохгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.194] 2023/12/14
Боловсролын системийг сүүлийн 2-3 жил бүрэн дампууруулсан. Хүүхдүүдийн унших чадвараар 80-аад орноос 70-аад байранд орсон явдал бол дэлхийн шившиг. Юуны дэлхийн түвшний боловсрол моловсрол, англи мангли хэл вэ? Гутамшиг.....
0 | 0 Хариулах
zochin [92.88.171.154] 2023/12/14
Socialist niigmiin ued bagsh bolox xuseltei xun olon baisan bagsh bol ner xundtei olond xundlegdsen saixan mergejil baisan odoo bol bagsh xiix xuniig xaigaad oldoxgui bolson baina
0 | 0 Хариулах
З [202.9.46.135] 2023/12/14
Том том хуцхаар дэлхии цахимаар тв гээр хичээл ороод сурчихсаншдээ мангаруудааа ямар заах чадвар муутай бас хурган авилгачид ирээдүй бүгд цахимруу шилжинэ
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.44] 2023/12/14
Dampuursan salbariig turiin tulhtai bolovsroltoi undram gishuun l deesh ni avch garch chadna
0 | 1 Хариулах
шш чааваас да [202.126.90.102] 2023/12/14
сувилагчгүй атлаа тариа хийж чаддаггүй эмчтэй эмнэлэг инженергүй цахилгаан станц маочмнгүй мянгөт малчин гараажгүй ланд 300 гагнуурчингүй ус суваг цээж баян бөгс шувтан монгол амьдрал ?!
1 | 0 Хариулах
эмч [192.82.92.204] 2023/12/14
ямар ч хүн амьдралдаа хангалттай цалин авдаг болчихвол ажилдаа дуртай бас ямар ч ачааллыг даагаад, урам зоригтой ажиллах боломжтой шдэ. даанч халамжид хэт их мөнгө зарах юмаа. ажил хийж байгаа хүн л өндөр цалин авдаг болчихвол бүгд л ажиллахыг бодно байх да
1 | 0 Хариулах
K [202.126.89.62] 2023/12/14
Тэнэг юмнуудад хичээл зааж амьдарахаар зүгээр үхчихсэн нь дээршүү. Ялангуяа аутизм энэтэртэй, эсвэл мэдрэл муутай тэнэг юмнуудын хэл амтайг яана.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/14
Багш нарт зуны амралтаараа үзүүлэх боломж бий. Эмнэлгийнхэн бол өөрсдөө хүмүүсийн өвчин оношилдог эмчилдэг хардаг болохоор ажлынхаа дундуур үзүүлээд өдрийн эмчилгээний юм хумаа өөрсдөө авч яваад өөрсдийгөө тарьчихдаг бололтой байсан. Бүгд л мэдээж ядарна. Дээрээс нь манай улс ямар дампуу стрэсстэй улс билээ ?
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/12/14
өвчин намдаагч уугаад юу болж байгаагаа мэдрэхгүй яваад байвал нэг л өдөр унана. Хүнд өвчтэй юу ч үгүй хоцорно.
0 | 0 Хариулах
Haha [66.181.184.143] 2023/12/14
Bus salbar dampuursaan
0 | 0 Хариулах
Ard [66.181.182.234] 2023/12/14
Ur huuhdee angaardaggui teneg aav eej ih bolson.yum l hhuhdee omoorno.oorsdoo tolhoi hooson bolohoor huuhdedee yag l tiim bolgoj bgaagaa meddegui dee.yaah gen huuhed gargasanaa daan ch uhamsarlah chadalgui humuus bdag daa.huuhdiig haraad l za ene ch eej n ch dee gej helj bolohoor .Sain eej aav bgaa bgaa.huuhed n tsaanaa eruul oor bdgag.Huuhdede hairaa harmgui ogoo.hums huruu n shovog shig bolson yumnuud eee dee evgui dee
2 | 1 Хариулах
Зочин [103.57.92.145] 2023/12/14
Ихэнх сургууль 50-60 хүүхэдтэй. Сайд , Яамнаас худлаа сайхан юм яриад байдагийг больчих. Бага ангийн багшийн хөдөлмөр хүнд шүү. Саяны ОУ ын түвшин тогтоох шалгалт Байгалийн Ухааны хичээлийн шалгалт гэхэд л Кемпрежийн хөтөлбөрийн дагуу л авсан байх.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.25.34] 2023/12/14
Цэцэрлэгийн багш, туслах багш нар бас яг ийм бгаа. Цалин бага дээр нь бөөн ачаалал, дарамт, хариуцлага, янз бүрийн юм болохоор бүрэн мэдээлэл аваагүй байж шууд л бүх нийгмээрээ нөгөө багшийг шүүгээд бараг үгээр алчихна. Одоо цэцэрлэгт ажиллах хүнгүй болсон, залуучууд юу гэж тийм дарамттай дээр нь цалин гэж юу ч үгүй газар ажиллах вэ дээ зөвшд
4 | 0 Хариулах
Тооцоол [103.57.94.79] 2023/12/14
Ебс-,ийн хичээлийн программыг хураангуйлах зарим түүх уранзохиол нийгэм газарзүй дуу биеийн тамир...гэхчилэнг хас ...багш болон сурагчдад ачаалал бууруулах....
1 | 8 Хариулах