ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийт багшийн цалинг 30 хүртэл хувиар нэмж, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх үүргээ биелүүлсэн"

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын салбарын багш, ажилтнууд цалингаа нэмүүлж, нийгмийн баталгаагаа хангуулахын төлөө нийслэлийн төв талбайд өнөөдөр жагсаж байна. 

Энэ асуудлаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх нь буруу ойлголт. Боловсролын салбар сүүлийн хоёр жилд цалингаа 30 хувь нэмсэн. 

Засгийн газар, яам, Үйлдвэрчний эвлэл нь гурван талт гэрээтэй бөгөөд хоёр жил тутамд дүгнэдэг. Хоёр жилийн өмнө хийсэн гэрээгээр нийт багшийн цалинг 30 хүртэл хувиар нэмж, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх үүрэг хүлээж, биелүүлсэн. Өнөөдөр багшийн доод цалин 1,005,000 төгрөгөөс эхэлж байна. 

Багшийн 2022 оны арванхоёрдугаар сарын мэдээллээс харвал хамгийн доод цалин 1,005,000 цалин авч байна. Энэ бол ямар нэг нэмэгдэлгүй дүн. Уг дүнгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 822, ерөнхий боловсролын сургуулийн 2,881 багш цалинжиж байна. 

1,250,000-1,500,000 төгрөгийн цалин авч байгаа цэцэрлэгийн 1,274, ЕБС-ийн 8,365 багш бий. Дундаж цалин 1,500,000 төгрөг гэдэг учир нь энэ. 

Харин 2,000,000 төгрөгөөс дээш цалинтай цэцэрлэгийн 2,416, ЕБС-ийн 5,140 багш байгаа. Чадварлаг багш хамгийн өндөр цалин авах тогтолцоо руу явах ёстой. Багш нар 2,000,000 төгрөгөөс дээш цалин авч байгаа багшийн хэмжээнд ур чадвараа дээшлүүлж, хоцрогдолтой хүүхдүүдтэй ажиллан үр дүн гаргавал ийм боломж бий" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.24.236] 2023/4/7
МҮЭХ, МЗХ, МЭХ зэрэг хэнд ч хэрэггүй, хааяахан худ поопрохоос өөр юу ч хийдэггүй мөнгө хүүлэгчдийг татан буулгаж СБ талбай тойрсон олон зуун тэрбумын барилгуудыг нь дуудлагаар зарж улсынхаа өрний нэг хэсгийг ч болов дарах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
шинжээч [202.131.251.130] 2023/4/7
Энэ сайд 4 жил ажиллахдаа багшийн нийгмийн асуудлын талаар нэг ч юм хийгээгүй хүн. хоосон шоуддаг нөхөр шүү дээ.Дунд сургуулийн нэг ч багш цалингаараа боломжийн амьдарч байгаа гэж ам нээхгүй байгаа. энэ бол туйлын үнэн.Цалин хөлсийг нэмүүлж чадахгүй бол энэ сайдыг огцруулах хэрэгтэй.Багш, сургууль, боловсролын салбарт нэг ч олигтой зүйл хийгээгүй дээ энэ нөхөр.Харин хүний мууг үзэхдээ сайн хүн бололтой. Нэн даруй энэ Энхамгаланг огцруулах хэрэгтэй.Орон нутагт их дээд сургуулийг цогцолбор байдлаар хөгжүүлнэ гээд маш тэнэг юм яриад байгаа наад нөхөр чинь.Ийм эргүү тэнэг хүнийг боловсролын салбараас нэн даруй зайлуул эрхэм ерөнхий сайдаа.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2023/4/7
үүнийг эсэргүүцэж байна, эхлээд эдийн засгаа сэргээе
0 | 1 Хариулах
Иргэн [203.91.115.251] 2023/4/7
Багш нар одоо болно! Та нарын шуналыг бурхан ч гүйцээж чадахгүй Ковидын 3 жил зүгээр хэвтэж цалин авчихаад Хүүхдийн төлөө өчүүхэн ч сэтгэлгүй амьтдад тэр бум төгрөг өгсөн ч ханаж цадахгүй ! Та нар шүүгч нарын арын залгаа, өрөөсөн дугуй нь болоо юу!
1 | 0 Хариулах
zochin [192.82.83.91] 2023/4/7
Багш нарын цалинг нэмж болно, гэхдээ ур чадвар, ёс зүй, хүүхдийн төлөө гэсэн үнэн сэтгэлтэй багш нарыг шалгаруулж нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Ямар ч сэтгэлгүй, шавь нарынхаа эцэг эхчүүдийг дарамталж, хувийн зорилгоо биелүүлдэг багш нэртэй оронцогуудын бүр халах шаардлагатай байгаа шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.185] 2023/4/6
МЯНГУУЖИН-ЭНХАМГАЛАН БОЛ ШҮЛСЭЭ ҮСЭРГЭЖ ХУДАЛ БУРАХААС ӨӨР ЧАДВАРГҮЙ, ИЧИЖ ЗОВОХ ТУХАЙ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ РЕКЛАМНЫ САМБАР ДАА! ХАМГИЙН ЧАДВАРГҮЙ САЙД.
0 | 1 Хариулах
Иргэн [203.91.115.251] 2023/4/7
Битгий хуц Чи чаддаг юм хийгээч ! Даан ччадахгүй шүү дээ ! Харж байя ! Орой сайдын өрөөнд хүрээд ир!
0 | 0 Хариулах
[202.21.108.54] 2023/4/6
Tsum hutulbur gej eldev balai hicheeleer shahahaa bolimoor bnaa. Cambridgeiin surguuliudiig dan systemeer ni yavuulah heregtei. Mongol huuhduudiig baga angid ni hicheeleer darj huuhed nasiig ni hohirooj bna. Bagsh naraa angli hel surgaj setgel zuig ni emchilmeer bna. Galzuu bagsh naraar hicheel zaalguulmaargyi bna.
1 | 0 Хариулах
XX [202.9.41.4] 2023/4/6
Ene songuuliar EnkhAmgalang bitgii songooroi, bagsh nariig khelmegduulj daramtaldag, ajlaa meddegui pop khun shuu!!!
1 | 4 Хариулах
Зочин [202.179.26.243] 2023/4/6
багш нар маань ур чадвараа нэмээ, хуурамч дипломтой нөхөдтэй эхлээд тэмц
4 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [59.153.112.149] 2023/4/6
МАН л Монголыг аварна даа хүүхдүүд минь
0 | 4 Хариулах
Зочин [202.9.40.77] 2023/4/6
100 жил төр барилаа. Энэ үзүүлэлтээрээ Дэлхийд рекорд тогтоолоо. Аврах болоогүй л байгаа бололтой.
1 | 0 Хариулах
Иргэн [203.91.115.251] 2023/4/7
С.Эрдэнэ, Х.Баттулга 2 л аварна даа ! Харж аваарай
0 | 0 Хариулах
Ev khamt [66.181.161.165] 2023/4/6
...яг МАХН.МАН комунистууд Монголчуудийн аварч харагдаач..!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.235] 2023/4/6
5 Ш Ажиллагаа ч энэ ш дээ
1 | 0 Хариулах
зочин [103.229.122.137] 2023/4/6
Шинжлэх ухааны доктоp хүн улсаас Академичийн давхар нэмэгдэл авдаг Яг юу хийдэг вэ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.115.3] 2023/4/6
Зөв зөв, сайн заадаг ур чадвартай сэтгэлтэй багш нар нь өндөр цалин авах ёстой, нийтээр нь сэтгэлгүй ур чадваргүй багш нарыг өөгшүүлмээргүй байна.
2 | 2 Хариулах
Зочин [202.21.108.2] 2023/4/6
Зөв, зөв. Багш нарын цалин бол нэмэгдээд л байгаа. Бүх төрийн албан хаагчид адилхан цалинтай. Бүгдийг нь нэмээд л байвал улс орны эдийн засаг хэцүүдэнэ, дээрээс нь инфляци бүр дийлдэхгүй.
3 | 4 Хариулах
зочин [64.119.18.11] 2023/4/6
1. Ялалтын талбайн урдах замыг 4 замын уулзвар (эсвэл 3 замын ) болгож өөрчилбөл түгжрэл буурах болов уу? Жнь Tedy төвийн замыг шууд Үлэг гүрвэлийн музейн зүүн талын замтай холбох , Үлэг гүрвэлийн музейн баруун талын замыг шууд Tedy төвийн замтай холбоод уулзвар болгоод тэнд байдаг гое том сүүдрэвч асарийг нь өөр газар байрлуулах хэрэгтэй . 2. Офицерийн тойрогийн арын 16 - н 4 замын уулварын гэрлэн дохио нь буруу асаад байх юм. Буруу ассанаас үүдэн байнга осол гардаг. Гэрлэн дохиог засах хэрэгтэй. 3. Офицерийн тойрогийг тэгш хэмтэй тойрог болгох хэрэгтэй. Хотын төв рүү явдаг хэсгийг нь багасгаад тэгш хэмтэй тойрог болно. Ингэснээр офицероос 3 хороололын эцэс хүртэл тролейбус эсвэл урт автобус явуулж болно.
0 | 0 Хариулах
зочин [64.119.18.11] 2023/4/6
Офицерээс 3 хорооллын эцэс хүртэл Тасганы овоогоор урт автобус явуулбал олон хүн суух байх. Уг нь зам нь шулуун юм даа. Тойрог багатай.
0 | 0 Хариулах
Багш [203.91.112.22] 2023/4/6
Жишээ нь Мэргэжлийн боловсрол байгуулага болох Политехникийн коллежид ЕБС хасагдаж ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх олонх нь амжиргааны ядуу түвшинд амьдарч байгаа, аав ээж нь анхаарал тавихаа больсон, хүмүүжлийн хувьд доголдолтой, сурлагын хувьд их хоцрогдолтой хүүхдүүд ирж байгаа юм. Энэ хүүхдүүдийг мэргэжлийн боловсролын салбарын багш нар нийгэмд бие хүн болгон төлөвшүүлж иргэн хүн болгон эх орондоо төлөвшүүлж, сургаж өгч байна. Хэрэв мэргэжлийн боловсролын салбарын багш нар байгаагүй бол эдгээр хүүхдүүд нийгмийн хамгийн эмзэг асуудал магадгүй шүдний өвчин шиг асуудал болж хувирна. Эдгээр хүүхдүүдийг зөв хүн болгож төлөвшүүлэхэд улс одоо зарж байгаа зардлаас илүү их зардлыг гаргана гэсэн үг л дээ. Нэг хүүхдийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа эцэг эхчүүдийн дэргэд 30 эрэгтэй хүүхэдтэй /асуудалтай хүүхдүүд/ангийг удирдаж нийгэмшүүлж байгаа багш бол та нарын боддог багшийн дэргэд хөдөлмөрийн баатар л гэсэн үг.
1 | 0 Хариулах
[66.181.161.54] 2023/4/6
Philippine enterees olon gadaad bagsh nar avchirch angli hel too enteree zaalgamaar bnaa. Amerik sain duriin bagsh nar avchirch angli helee zaalgamaar bna. Mongolchuud uneheer dutuu bna.
0 | 2 Хариулах
Зочин [150.129.140.44] 2023/4/6
Sain duryn yum gej mash hovordoo ene horvood.
1 | 0 Хариулах
Уншигч [139.5.218.253] 2023/4/6
Дажгүй нэмэгдсэн юм байна шд ээ, үйлдвэрчний эвлэлийнхэн тооны хойноос хөөцөлдөөд 3 дахин бүр 10 дахин нэмсэн ч ямар ч нэмэргүй шүү, төгрөгний ард тэгийн тоо нэмэгдэхээс өөр үр дүн огт гарахгүй, тэгэхээр эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг л сайжруулах нь чухал юм. Засгийн газар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна. Их л нэмэх юм бол ханшийн уналт, төгрөг цаас болох эх үүсвэр шүү.
2 | 2 Хариулах
Зочин [202.179.26.243] 2023/4/6
Боловсролын салбарт шинэчлэл, өөрчлөлт хийж байгаа хүн шүү. 3000 дипломгүй багшийн асуудал ярьсан нь буруудав уу. Үйлдвэрчний эвлэл дипломгүй, хуурам бичиг баримттай багш нарынхаа талаар ямарч мэдэгдэл хийгээгүй.
10 | 2 Хариулах
Зочин [122.201.24.236] 2023/4/6
МҮЭХ, МЗХ, МЭХ зэрэг хэнд ч хэрэггүй, хааяахан худ поопрохоос өөр юу ч хийдэггүй мөнгө хүүлэгчдийг татан буулгаж СБ талбай тойрсон олон зуун тэрбумын барилгуудыг нь дуудлагаар зарж улсынхаа өрний нэг хэсгийг ч болов дарах хэрэгтэй.
6 | 1 Хариулах
зочин [202.179.26.243] 2023/4/6
үнэн, анхны зорилгоосоо өөр, ямарч хэрэгцээгүй байгууллага болсон. татан буулгаж, иргэд өөрсдөө шинээр нэгдвэл таарна.
0 | 0 Хариулах
Зочин [79.68.47.150] 2023/4/6
Хувийн сургуулиудад олгодог хувьсах зардал, тэр үнэтэй гадаадын хөтөлбөр болох Cambridge-ийн хөтөлбөрийг хэдэн тэрбумаар санхүүжүүлж өөрсдийнхөө хүүхдийн хувийн сургуульд авдгаа болиоч. Тэрний оронд улсын сургуулийн багш нарын тоог нэмж цалин, тэтгэмжийг нь сайжруул. Улсаа жинхэнээсээ хөгжүүлье, ард түмнээ бодьё гэхгүй юмаа. Худлаа сенсац дэгдээж поопроод. Үнэн хэрэгтээ гол асуудлаа шийдэхгүй.
8 | 1 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/4/6
эргүү минь хувийн сургуулийн хүүхдүүд хүүхэд биш үү? хувийн сургуулийн эцэг эхчүүд татвар төлдөггүй юм уу? татвар төлсөн хэмжээгээр ярьвал харин ч хувийн сургуулийн хүүхдүүд улсын сургуулийнхээс илүү хувьсах зардал авах ёстой. тэр нь шударга ёс
4 | 7 Хариулах
Зочин [202.131.227.213] 2023/4/6
Уучлаарай хувь хувьсгал гэхгүй эцэг эх нь татвараа төлж байгаа бол хүүхэддээ ноогдох зардалаа авах ёстой. Харин ч нэгэнт хүрэлцэхгүй байгаа анги танхимд чинь чихэлдээд байхгүй хувийн сургуульд төлбөр төлөөд чиний хүүхдийн ширээ сандалаас булаацалдахгүй байгаа нь их юм.
2 | 1 Хариулах