ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/08-НД НИЙТЛЭГДСЭН
Жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ өгөөд 14-өөс дээш хоносон иргэдийн АНХААРАЛД
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Нийгмийн даатгалын сангаас олгогддог зарим тэтгэмж авахаар хүсэлтээ илгээгээд 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч мөнгөө авч чадаагүй бол Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-т хандах хэрэгтэй юм байна.
Тодруулбал
- жирэмсний болон амаржсаны тэтгэмж
- хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах хүсэлтээ илгээгээд 14 ба түүнээс дээш хоносон бол 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд дээрх газарт хандаж мэдээллээ шалгуулах шаардлагатай аж.
Түүнчлэн биечлэн очих боломжгүй бол 9109 0437, 9192 4292, 9478 2846, 9917 8895 дугаарын утсанд холбогдож мэдээллээ шалгуулах боломжтойг НДЕГ-аас мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
