• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүд, Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажилласнаас хойш 1,487 автомашин нэвтэрчээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Замын-Үүд, Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсэг энэ сарын 1-нээс 24 цагаар ажилладаг болоод буй.

Уг өөрчлөлт эхэлснээс хойш гурав хоногийн хугацаанд гарах чиглэлд 721, орох чиглэлд 766 автомашин нэвтэрсэн хэмээн Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээллээ.

18:00 цагаас хойш буюу шөнийн цагаар ажилласан дээрх хугацаанд Замын-Үүд авто замын боомтоор нийт 1,487 автомашин нэвтэрчээ.

Тус хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг зардал буурах, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.241] 2024/4/5
24 цагийн туршилтийн зориудаар зогсох гээд гаалийнхан ажиллаад бн уу даа, 24 цаг ажиллахад их хvн хvч, бусад зардал нэмэгдэнэ. Гэтэл хуучин 1 хоногт 8 цаг ажиллаад 250 машин нэвтрvvлж бсан бол дунджаао 206 болж бууржээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.241] 2024/4/5
Нэвтэрсэн машин их буурсан бололтой, 24 цаг ажиллаад 750 гэхээр эрс бууржээ
1 | 0 Хариулах
зочин [103.57.92.103] 2024/4/5
Жижиг суудлын машин нэвтэрч байгаа юу хугацаа шаардлага юу юм бичихгүй юу
0 | 0 Хариулах
тайлбар хий дээ [202.21.109.13] 2024/4/5
өдөрт 250 машин дунджаар гардаг байсан гэж мэдээллээд байсан. Одоо 24 цаг болоод 721/3=207 болоод буурчихаж байгаа юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.29] 2024/4/5
Ажлын 8 цагт 250 машин нэвтэрч байсан бол 24 цаг болохоор 3 дахин нэмэгдэх ёстой гэж хэн чамд хэлчээв. 500 машин нэвтрэх зах зээлтэй бол 500 машин л нэвтрэнэ
1 | 1 Хариулах
Зочин [103.212.118.187] 2024/4/6
Ene neg yum bichheesee umnu boddin bolu? Yun zah zeel hutsaad bgan be? Zah zeel ni 500+ bn medrelee. 500+ uchraas 24 tsag bolgosiin bgazde? 24 tsag bolood buurchdag shass. Gaaliin zda yu te bodvol.
0 | 0 Хариулах
ta nart asuudal bna aa [202.21.109.13] 2024/4/5
medee beldehdee erguu yumnuud suulgaad bdimu? unshij bga hun ni udurt heden mashin nevterdeg bsan odoo ted bolson gej anchor point iig ni yaj medeh be? buur neg tarhinii saajilttai erguu yumnuud medee beltgediin, ene neg udaagiih bish shdee. bur dandaa.
1 | 0 Хариулах