Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам(ХЗДХЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргаар хуульч Н.Мягмарыг томиллоо.
Тэрбээр Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай гэж ХЗДХЯ-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!