• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шар усны үерийн улмаас эвдэрсэн замуудыг түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальт бетоноор засварлаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Их хэмжээний цас, түүнээс үүдсэн шар усны улмаас нийслэлийн гол болон туслах гудамж замууд эвдэрч байна.

Иймд эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөж, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальт бетоноор засварлаж байна. Асфальт бетон үйлдвэрүүд дөрөвдүгээр сарын 10-наас ажиллаж эхлэх тул нүхэн эвдрэлийг богино хугацаанд засварлаж, хэвийн болгохоор ажиллаж байгаа аж.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд авто замын нүхэн эвдрэлийг засварлах технологийн дагуу агаарын температур +5ºС-аас дээш, замын суурь бүтэц хуурай нөхцөлд халуун асфальт бетоноор засварлах шаардлагатай байдаг.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Жолооч [59.153.114.204] 2024/4/4
Уулын замын хажууд өчигдөржингөө шороо овоолчихоод байгаад л байх юм, машинууд уулнаас ус орж ирж замыг эвдэлсэн том нүхийг тойрч явах гэж түгжрээд л байх юм... Зайсангийн зүүн талын хотхонуудын зам хэдий болтол там байх юм...энэ хотод захиргаа гэж байна уу?!
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.88] 2024/4/4
Анхнаасаа байшин барилга зам гүүр барьж сураагүй хэдэн мянган жилээр мал дагаж амьдарсан ард түмэн гэдэг нь үнэхээр ойлгогдож байна даа. Одоо яая гэхэв дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.116] 2024/4/3
Жил болгон л шар усны үерийн дараа зам бүхэлдээ гэмтдэг. Ялангуяа зуслан чиглэл. Яагаад их эвдрэл гэмтэл гардаг юм бэ? Ямарч ус зайлуулах шугам шуудуу байхгүй болохоор усаар дүүчихдэг. Зүүн өмнөд азийн орнуудад маш хүчтэй аадар бороо ороод 10 мин дараа л гэхэд зам дээр нь ямар ч ус байдаггүй. Явган хүний замын доогуур нь ус зайлуулах шуудуу байдаг тэрлүү уснууд нь урсаж ороол зам усгүй болчихдог. Манайх замаа анхнаас нь иймэрхүү л хийх байсан юм
5 | 0 Хариулах
Зочин [103.212.118.14] 2024/4/3
Tom hudguud ni duureed haliad hajuu haviin barilguudad orj ireed baigaa. Us zailuulah system ni achaallaa daahgui bolchihson bhaa
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.170] 2024/4/3
Их монгол төв буюу Номин компани тэр хавийнхаа явган замыг өргөн болгож ард иргэддээ буян болчихоорой. Гэмтэж бэртээд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс байгаа шүү.
2 | 0 Хариулах
Зочин [103.14.36.6] 2024/4/3
Дарь Эхийн зам 2 жилийн өмнө хааж байгаад бөөн сүр болж засаа биз дээ. Лайтай юмаа
4 | 0 Хариулах