Уншиж байна ...

“Сэндли ББСБ” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийж, ногдол ашгаа тараалаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 3
Сурталчилгаа

Монголын хөрөнгийн бирж дээр 2022 онд нээлттэй компани болсон “Сэндли ББСБ” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлаа 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Блю скай-н Эмиралд танхимд хийлээ. Тус хурлаар 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайланг танилцуулж, мөн тус тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн баталсан юм. Үүнээс гадна, ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, ТУЗ-ийн 2024 оны төсвөө баталжээ.

зураг
 

2023 онд Сэндли компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөдөө орон нутагт 51 салбар, Улаанбаатар хотод 6 салбартай болж, 20,637 харилцагчтай болсон байна. Зээлийн багц  2022 онтой харьцуулахад 83%-иар өсөж, олгосон зээлийн дүн 249 тэрбум хүрсэн амжилттай ажиллажээ.

“Сэндли ББСБ” ХК-ийн ногдол ашгийн хэмжээ 2 дахин нэмэгдэж 1.2 тэрбум боллоо

Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийсэн өдрөө ногдол ашгаа тарааснаа тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат зарласан юм. 2022 онтой харьцуулахад 2023 онд ногдол ашгийн хэмжээ 2 дахин өндөр буюу нэгж хувьцаанд 5.6 төгрөг ногдсон байна. Ингэснээр тус компани “Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ 1.2 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр дансанд нь байршуулсан байна.   

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

“Манай компани 2022 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр компанийнхаа 29.97%-ийг санал болгож, тухайн үед 3400 гаруй хувьцаа эзэмшигчтэй болж байсан. Харин одоо хувьцаа эзэмшигчдийн тоо 2 дахин нэмэгдэж 6800-д хүрсэн байна. Хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр компанийн засаглал, олон нийтийн хяналт сайжрах давуу талтай болно гэж үзэж байна.

Бид 2024 онд хөдөө орон нутагт бичил бизнесийг дэмжих зээлийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Мөн нээлттэй бонд гаргахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн” хэмээн ТУЗ-ийн дарга Б.Наранбат онцоллоо.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.