Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 14-16 насны хоёр эрэгтэй хүүхдэд үл таних хүмүүс хутга тулгаж гар утсыг нь дээрэмдсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй П, 16 настай, эрэгтэй Т нар нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэнийг тогтоож, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна.
Иргэд шөнө, оройн цагаар гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, гэрэлтүүлэгтэй газраар зорчих, өөрийн өмч, хөрөнгө гар утас, эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явахыг сэрэмжлүүлж байна.
Энэ төрлийн гэмт хэргийн сэжигтэй тохиолдолтой таарах, хохирогч болсон тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандана уу.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.
Эх сурвалж: ЦЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!