Татварын Ерөнхий Газраас Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-аас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг танилцуулав.
НӨАТ ногдох болон татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг Сангийн яамнаас баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг үндэслэн тодорхойлдог байна.
НЭГ. Дараах БАРАА НӨАТ-аас чөлөөлөгдөнө
- Гаалиар татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хувийн хэрэглээний бараа;
- Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;
- Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;
- хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;
- иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг,
- орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр,
- эмчилгээний цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;
- хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;
- Монголбанкнаас хийлгэсэн мөнгөн тэмдэгт, мөнгөн дэвсгэрт;
- борлуулсан алт;
- эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;
- экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;
- улс хоорондын шуудангийн илгээмж;
- газрын тостой холбогдсон машин, техник, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;
- газрын тос;
- чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.
- банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс гаргасан шаардах эрх;
- үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;
- мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн;
- ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
- инновацын түүхий эд, материал, урвалж бодис;
- импортын мод, бэлдэц, модон материал;
- экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан ноолуур, арьс шир;
- соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;
- Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
- сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг
ХОЁР. Дараах ҮЙЛЧИЛГЭЭ НӨАТ-аас чөлөөлөгдөнө
- банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйлчилгээ;
- даатгалын үйлчилгээ;
- үнэт цаас, хувьцаа гаргах, баталгаа гаргах үйлчилгээ;
- нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн үйлчилгээ;
- орон сууц хөлслүүлэх үйлчилгээ;
- боловсролын үйлчилгээ;
- эрүүл мэндийн үйлчилгээ;
- шашны байгууллагын үйлчилгээ;
- төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ.
- нийтийн тээврийн үйлчилгээ;
- гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ;
- соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;
- оршуулгын үйлчилгээ.
- мал эмнэлгийн үйлчилгээ.
- нотариатын үйлчилгээ,
- виртуал хөрөнгийн үйлчилгээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!