• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд бүрд тэгш боловсролыг түгээх “Оюун гийх Орчлон” аян Ерөнхийлөгчийн ивээл дор эхэллээ

ikon.mn
2024 оны 4 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Боловсролын багц хуулийг УИХ хоёр жилийн турш хэлэлцэн, өнгөрсөн оны долдугаар сард баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр боловсролын салбарт баримтлах бодлого илүү тодорхой болж, техник технологийн хөгжлийг боловсролын салбарт нэвтрүүлэх олон боломж нээгдсэн билээ. Ялангуяа, цахим технологид суурилсан тэгш, хүртээмжтэй боловсролыг нутагшуулах талаар тодорхой заалтууд орсноор  боловсролын бүх шатны байгууллага цахим сургалт, цахим хөгжлийн бодлогыг нэвтрүүлж буй.

Тухайлбал, Орчлон цогцолбор сургууль, Мобиком корпораци, eSchool платформ нар хамтран цахим сургалтын хөтөлбөрийг нэг шат ахиулах “Оюун гийх Орчлон” аяныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор эхлүүлжээ.

Тодруулбал, Орчлон олон улсын сургууль нь боловсролын салбарт олон улсын болон үндэсний хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлсэн 20 гаруй жилийн туршлагадаа үндэслэн ЕБС-ийн албан боловсролын хөтөлбөрийн дагуу жишиг контентууд бэлтгэж эхэлсэн аж. Өнөөдрийн байдлаар Орчлон сургууль нь “сурагч төвтэй” 450 орчим интерактив, цахим сургалтыг бүтээгээд байгаа бөгөөд сурагчид газарзүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломжтой болжээ.

Түүнчлэн тус сургууль Монгол Улсад үүсээд байгаа боловсролын тэгш бус хүртээмжийг арилгах зорилгоор орон даяар бүх сурагчдад “сурагч төвтэй”  контентоо үнэгүй хүргэх “Оюун гийх Орчлон” аяныг нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан эхлүүлээд байна.

Аяны хүрээнд боловсролын салбарт хамгийн олон хэрэглэгчтэй буюу 300 мянган сурагч, эцэг эх, багшийг нэг дор багтаасан “eSchool боловсролын цогц платформ”-оор дамжуулан цахим сургалтын хөтөлбөрөө хүргэхээр зорьж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад байна.

зураг
 

Түүнчлэн, Мобиком корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюун гийх Орчлон” аяныг дэмжин, чанартай боловсролыг дэмжих зорилгоор eStudent аппликейшнээр цахим хичээлээ бие даан үзэхэд туслан “Be”, “Stars” багцын үйлчилгээний дугаар, дата багцаар үнэ төлбөргүй хангаж байна.

А.Ууганбаяр /Орчлон цогцолбор сургуулийн Гүйцэтгэх захирал/:

-Бүх салбарт “цахим шилжилт” хурдацтай явж байгаа энэ цаг үед бид хүүхдэд чанартай боловсролыг цахим арга хэрэгслийг ашиглан системтэйгээр олгох, хамгийн гол нь “Монгол хүүхдийн онцлогт” тохирсон хос хөтөлбөрийг танхимаар хэрхэн амжилттай заах аргазүйд төвлөрөн 20 гаруй жилийн хугацааг, үүнийгээ цахим хэлбэрт шилжүүлэн сургалтын агуулга бүтээхэд 10 гаруй жилийг тус тус зарцуулжээ. Бид энэ хугацаанд хуримтлуулсан бүхий л туршлагаа нэгтгэн “Сурагч төвтэй” 300 орчим цахим контентыг бэлтгэж, орон даяар түгээхээр “Оюун гийх Орчлон” аяныг санаачлан эхлүүлээд байна. Аяны хүрээнд бидний хамгийн том зорилго бол боловсролын салбарт цахим шилжилтийг үе шат, системтэй нэвтрүүлэхэд бодит хувь нэмрээ оруулж, жишиг контентыг боловсруулж боловсролын салбарын цаашдын хөгжлийн нэг гишгүүр нь болох суурийг тавихаар зорьж байгаа юм.

Б.Ундрал /eSchool Гүйцэтгэх захирал/:

“Оюун гийх Орчлон” аяны хүрээнд eStudent аппликейшнээр дамжуулан орон нутгийн сурагчдад цахим хичээл үзэж, цахим сорил болон мэдлэг бататгах дасгалыг хийж гүйцэтгэн сурлагадаа бодитой ахиц гаргах боломжийг олгохоор бид ажиллаж байна. eSchool платформ нь өмнөх жилүүдэд сургуулийн менежмент, сургалт дэмжих үйл ажиллагаа болон эцэг эхчүүд рүү хандсан хөгжүүлэлтийг хийж өөрсдийн суурь дэд бүтцээ сайн бүтээсэн. Бидний алсын хараа болох “Багш төвтэй боловсролын системээс Сурагч төвтэй боловсролын систем руу шилжих” зорилго дээр нэгдэн энэхүү аяныг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна.

“Оюун гийх Орчлон” аян нь юуны түрүүнд боловсролын тэгш бус хүртээмж, мэргэжлийн багшийн хүрэлцээ нэн тэргүүний асуудал болоод буй орон нутгийн сургуулиуд руу чиглэн 2024 оны дөрөвдүгээр 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаанд 21 аймгаар тойрох аян замдаа гарах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.