ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын Алт” (МАК) ХХК: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2024 оны 3 сарын 29
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
зураг
 
зураг
 
зураг
 

МЭДЭГДЭЛ

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслийн талаар Eguur.mn мэдээллийн сайт нь 2024 оны 03-р сарын 20-24-ний өдрүүдэд цуврал мэдээлэл цацахдаа хэт нэг талыг барьж, худал, ташаа агуулга оруулан, үндсэн эх сурвалжаар тодруулж, баталгаажуулаагүй нь сэтгүүл зүйн ёс зүйг баримтлаагүй үйлдэл боллоо. Уг нийтлэлээс үүдэн олон нийтийн цахим сүлжээнд төөрөгдөл үүсэж буруу мэдээлэл түгж байгаа тул компанийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж байна.

1. Цагаан суваргын төсөл

Тус цахим сайт нийтлэлдээ, Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихээс татгалзсан тухай мэдээллийг олон нийтэд сөрөг ойлголт төрүүлэхүйц өнгө аясаар бичиж, төслийн үр өгөөж, ач холбогдлын талаар дурдаагүй байгаа нь үнэн бодит мэдээллээр хангах хэвлэл, мэдээллийн байгууллагын үндсэн үүрэг, зарчмыг зөрчсөн үйлдэл болж байна.

Цагаан суваргын ордын тухайд, 1965-1967, 1974-1977, 1980-1982 онуудад улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийсэн ч БНМАУ-ын Нөөцийн комисс 1984 оны 5 дугаар сард хэлэлцээд “... хүдрийн биетийн дундаж агуулга, зузааныг буруу тооцсон, хэт өндөр агуулгыг хязгаарлаагүй, зарим нөөцийг орхигдуулсан, нөөц бодохдоо түр кондици дээр үндэслэсэн нь хайгуулын ажлын болон нөөц бодолтын аргачлалд ноцтой дутагдлууд байна...’’ гэж тэмдэглээд, “Ордын хувьд байнгын кондицийг боловсруулж, түүн дээрээ тулгуурлан нөөцийг дахин тооцож оруулж ирсүгэй”  гэсэн тогтоол гаргаж, улсын нөөцөд бүртгэж аваагүй бөгөөд дахин хэлэлцээгүй байдаг.

Үүний дараа 1995 онд Монгол Улсын Эрчим хүч, геологи, уул уурхайн яам Австрали улсын “Молопо Острелиа” НЛ компанид хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд тус компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй шалтгаанаар гэрээ болон олгосон лицензийг 1999 оны 12-р сарын 2-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Уг мэдээллийн дагуу “Монголын Алт” (МАК) ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаж, хууль ёсны зохих шаардлагуудыг хангасны үндсэн дээр Цагаан суваргын зэс-молибденийн ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан болно.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн эрэл, хайгуулын ажлын зардал болох 15.77 сая төгрөгийг Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 234 дугаартай тогтоолоор батлагдсан аргачлалын дагуу 714,762 ам.доллароор тооцож, Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай гэрээг 2005 онд байгуулан, тусгай зөвшөөрөл эзэмшигч "Монголын Алт" (МАК) ХХК нь үе шаттайгаар төлбөрийг төлж, 2006 онд бүрэн барагдуулсан болно.

Мөн уг ордын талбайд 2001-2008 онд нийт 8.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий гүйцээх хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, Австралийн JORC стандартаар баталгаажуулсан тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулан Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 397 дугаар тушаалаар Цагаан суваргын ордын нөөцийг Монгол улсын ашигт малтмалын нөөцөд бүртгэхээр шийдвэрлэсэн болно. Уг орд нь Эрдэнэтийн ордоос 7 дахин, Оюутолгойн ордоос 30 дахин бага нөөцтэй юм.

Гэвч уг асуудал удаа дараа улс төржилтөд автан, УИХ-ын ээлжит сонгуулийн жил бүр мушгин гуйвуулах мэдээлэл цацагдаж, үүнтэй холбоотой төсөл зогсож байсан түүхтэй юм.

Харин Цагаан суваргын төсөл нь бүрэн хэрэгжсэнээр нийт 1,300 гаруй хүн байнгын ажлын байраар хангагдаж, 100-150 туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 5,000-7,500 шууд бус ажлын байр шинээр бий болно. Мөн улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.долларын татвар, хураамж буюу Монгол Улсад нийт 4 тэрбум ам.долларын татвар хураамжийн орлогыг төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, төр хөрөнгө оруулалт хийж бизнесийн болон зах зээлийн эрсдэл хүлээх шаардлагагүйгээр Цагаан суварга төслийн үр ашгийн 60 орчим хувийг албан татвар, төлбөр, хураамж хэлбэрээр хүртэх боломжтой төсөл юм.

Түүнчлэн 2015 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төсөл хэрэгжих хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төв зэргийг “Монголын Алт” (МАК) ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүрэг хүлээсэн болно. Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол улсын нүүрснээс хэт хамааралтай экспортын бүтцийг төрөлжүүлэн эдийн засгийг дэмжих чухал ач холбогдолтой юм.

2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл

“Монголын Алт” (МАК) ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талаарх мэдээлэл нь мушгин гуйвуулсан, бүрэн судлаагүй, компанийн удирдлагуудын нэр хүндэд халдсан агуулгатай байгаа нь Eguur.mn сайтын “Сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн дүрэм”-ийг зөрчиж буй хариуцлагагүй үйлдэл болж байна. Түүнчлэн Монгол улсын экспортын гол орлогыг бүрдүүлэгч уул уурхайн салбарын компанийн талаар хариуцлагагүй мэдээлэл цацах нь компанийн мянга, мянган ажилчид, тэдгээрийн гэр бүл, ханган нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөх, цаашлаад улсын төсвийн орлого бүрдэлт, эдийн засагт ч сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

“Монголын Алт” (МАК) ХХК нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ба лицензийн дийлэнхийг барилгын материалын үйлдвэрлэл болон ирээдүйн төслүүдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ ашиглаж байна. Тодруулбал, шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, элс, шавар зэрэг нь цемент болон блокийн үйлдвэрийн гол түүхий эд болж байна.

Түүнчлэн, барилгын материалын түүхий эд болон бусад ашигт малтмалын хайгуулын ажил нь 10-20 жил, зарим тохиолдолд түүнээс урт хугацаа зарцуулж байж нөөц нь тодорхойлогддог. Үүний дараа ТЭЗҮ боловсруулж ашиглах боломж нь бүрддэг, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил байдаг билээ.

Нөгөө талаас нэг орд дээр олон лиценз олгох хууль, эрх зүйн зохицуулалттай байгаа нь лицензийн давхардал үүсэх үндсэн шалтгаан болж байна. Хэрэв хуулийн заалтад уг асуудлыг цэгцлэх нэмэлт өөрчлөлт оруулбал нэг орд дээр давхардаж олгогдсон лицензийн тоо буурах юм.

МАК компани нь үндэсний компанийн хувьд үйл ажиллагааны орлого, ашиг бүрээсээ ирээдүйн төслүүддээ хөрөнгө оруулалт хийж эх оронд үлдэцтэй, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа бөгөөд аж үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн дэлхийн жишигт хүргэх алсын хараа, эрхэм зорилготойгоор “Бүтээгч Монголын Төлөө” уриатай үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хүрээнд бид 2010 оноос барилгын материалын үйлдвэрүүдийн төслүүдийг эхлүүлж, 2015 онд МАК Евро Блок, 2017 онд МАК Евро Цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулан үйлдвэрлэлийн салбарт нийт 1200 ажлын байр бий болгож, 260 орчим сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг эх орондоо үлдээж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж байна.

Өдгөө барилгын салбарын нийт хэрэглэгчид бидний нэвтрүүлсэн шинэ технологи, инновац, европ стандартын үнэ цэнийг мэдэрч өөрсдийн хөрөнгө оруулалт бүхий төслүүддээ МАК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшсэн бөгөөд зах зээлийн нийт хэрэглээний 50-60%-ийг европ стандартын бүтээгдэхүүн бүрдүүлдэг болоод байна.

Нийт компанийн хэмжээнд 4000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, 1200 гаруй ханган нийлүүлэгчээс тогтмол худалдан авалт хийж, улс, орон нутгийн төсөвт нийт 2.9 их наяд төгрөгийг татвар, хураамж төвлөрүүлсэн үндэсний шилдэг татвар төлөгч, тэргүүлэгч компаниудын нэг гэдгийг онцлон сануулж байна. 

Тиймээс 100% үндэсний хөрөнгө оруулалттай, уул уурхайн салбарт түшиглэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж буй үндэсний аж ахуйн нэгжийн талаарх олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллээ нэн даруй залруулж, компанийн нэр хүндийг санаатайгаар гутаасан үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Энэ мэт бүрэн судлаагүй, худал, ташаа мэдээлэл цацах нь Монгол Улсын Эрүүгийн хууль, Монгол Улсын Иргэний хуулиар хамгаалагдсан байдаг тул мэдээллээ залруулахгүй байх тохиолдолд бид хуулийн байгууллагад хандана гэдгийг мэдэгдэж байна.

“Монголын Алт” (МАК) ХХК

2024.03.29

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
50
Зураг
ТЭНЭГЛЭЛ
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
70 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.56] 2024/4/1
Юм мэддэг ухаантай хүмүүс л мэднэ дээ. МАК уул уурхайгаас олсон ашгаараа үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, ипортыг орлож, ажлын байр нэмэгдүүлж байгаа.
1 | 0 Хариулах
иргэн [202.9.46.6] 2024/3/31
МОНГОЛЫН БАЯЛГЫГ ЦӨЛМӨЖ БАЯЖСАН 30 БАЯН ГЭР БҮЛИЙН НЭГ МАК МОНГОЛЫН ХӨГЖИЛД ЯМАР ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН БЭ??? ХЭЛЭХ ЮМ БАЙНА УУ??? БАЙВАЛ ЖАГСААГААД БИЧ.............
4 | 1 Хариулах
Зочин [103.168.34.133] 2024/3/31
NOMT NOHOI CHIN IDEH TALHAAR DUTAAGUI SHU AAV CHIN TAGNUUL GOLOG BAIGAAD HAMAG MEDEELE MEDEJ LEZINZ HULGAI HIISN MONGOL DAYARAA MEDNE SHU ULSIN UM OGCHOOROI UM UZEEGUI TAVIAASAAA
1 | 2 Хариулах
Зочин [103.212.119.119] 2024/3/30
Худлаа цуурхал тараадаг нөхдүүдэд хариуцлага тооцдог байх хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.144] 2024/3/30
Цагаан суварга орд оллоо гэж бодсон хүмүүсийн дэврүүн сэтгэлээр л орд зэрэг хүрсэн болохоос биш орд гэхэд хэцүү хүдэржилт болно. Зэсийн нөөцийг арай л гэж жижиг ордын хэмээнд хүргэсэн байх. Энэ компанийханы хөдөлмөр зүтгэлийг үнэлэх л үлдсэн болохоос хэл ам хийх ч таагүй л санаа сэтгэл болно.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [139.5.217.127] 2024/3/30
МАК ХИЙСЭН ЮМТАЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ КОМПАНИ. СҮ. БАТБОЛД ШИГ ХУВХАЙ ДАЙРСАН. ШУНАЛЫН ДЭВ БИШ
1 | 3 Хариулах
Зочин [103.168.34.42] 2024/3/30
Man songuulid yalval ene company hetsuudene
0 | 0 Хариулах
Зочинм [39.126.196.197] 2024/3/29
Улсын, ард түмний юмыг буцааж өг хулгайчуудаа
3 | 2 Хариулах
Hm [104.28.71.89] 2024/3/29
Сү Батболдын хажууд бол хийсэн юмтай хүн шүү энэ Нямтайшир бол. Хүү нь харийн буурлын буянаар сагаж явдаг гар. Монголчуудын баялагийн өрмийг нь хамаад хусамыг үлдээдэг гар чинь харин Сү Батболд. Чингэс зочид буудлыг зүгээр авсан. Бороогийн алтыг канадуудтай нийлж цөлөмсөн. Цэнгэлдэхийн урд байх газарыг Суругад зарсан, Таван Толгойн ордоос сорчилж аваад энержи ресурс болгосон. Эрдэнс ТТ ойн нүүрсний хулгайн хэрэгт холбоотой. Авилгын хэргэ нь дэлхий даяар шуугиулдаг мөртлөө Монголд хариуцлага хүлээдэгүй. Одоо хүүгийнх нь ээлж ирж байгаа. Одоохондоо Монголын Оимпын хорооны дарга хийж байгаа.
4 | 4 Хариулах
Зочин [103.212.118.97] 2024/3/30
Hutsaa hoshnogo doloogchoo
0 | 0 Хариулах
Зочин [103.145.234.100] 2024/3/30
Малаа наадуул чинь худ, ургууд гэж мэдэхгүй юу?
2 | 0 Хариулах
Zochin [68.206.8.181] 2024/3/29
Hud, said asan Battulga ni bas udahgui nudee York dahi house hudal geed medegdel gargah biz. Taarsan nuhud, hun ardaa huursan ch uuriiguu hiisen nuglee henees ch uuruusuu ch nuuj chadahgui gem nugelee huleeh l bno doo
2 | 0 Хариулах
Хөндлөнгийн хүний зүгээс [103.57.93.152] 2024/3/29
МАК кампани олон үндэсний үйлдвэрийг дэлхийн хамгийн шилдэг технологиор бий болгосон байгаа нь маш сайн. Өөр ийм бодлого менежменттэй компани уул уурхайн салбараас одоогоор гарч ирж амжаагүй байна. МАК компанид амжилт хүсье.
6 | 3 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/3/29
Хулгайн алтаар боссон…..
4 | 2 Хариулах
Зочин [202.126.91.124] 2024/3/29
Энэ бас даварчихсан гэр бүл шүү. Тэр яйжгар шар авгай нь сошиалаар хэрэлдээд л сэгсийсэн олон тролл арми бас ажиллуулнаа. Комeнтуудтай хэрэлдээд хэрэлдээд явчихдаг наасан
6 | 1 Хариулах
сайн компани [202.9.46.134] 2024/3/29
Барилгын хан бол макийн блок - авна өөр бол үгүй гэдэг. Гэхдээ үнэхээр сайн компани ш дээ.
4 | 3 Хариулах
Зочин [202.126.91.124] 2024/3/29
Тэр блок хийхэд нь энэ цагаан суварга стратeгийн орд ямар хамаатай юмб
3 | 1 Хариулах
Зочин [66.181.176.112] 2024/3/29
ХУДЛАА НЭХХ ДҮРЭМ ЖУРАМ ЭЛДЭВ ХУУЛЬ ЯРЬЖ БАЙГААД Л ХАМАГ ӨРӨМИЙГ ХАМЖ ИДЧЭЭД ХУСАМДЭЭР НЬ ЗОДОЛДУУЛДАГ ЗАРЧИМ ЕР НЬ ХАЛАГДАЖ БАЙГААШҮҮ ТА ХЭДЭН 30 ГЭР БҮЛ ОДООНООС АРГАДАЖ ТАЙВШРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ХЭЦҮҮДНЭШҮҮ ТҮМЭН ТҮМЭН НҮДТЭЙГЭЭ ЧИМЭЭГҮЙ Л ҮЗҮҮЛДЭГ ЮМШДЭЭ
6 | 1 Хариулах
Зочин [66.181.176.112] 2024/3/29
ОЛУУЛАА ХУВААГААД Л ИДИЙЛДАА !!! ОЛОН ОГТОНЫ НҮДИЙГ БҮЛТИЙЛГЭЖ БАЙГААД Л ХЭДХЭН НӨХӨД ХАМААД ИДХЭЭРЧИНЬ ХҮН ЧИНЬ БАЙГАЛИЙН Л АМЬТАН ЮМЧИНЬ АТААРХАЛ ХОРСОЛ ТӨРНӨШД БУРУУ БИШШД !!!
4 | 0 Хариулах
Зочин [66.181.176.160] 2024/3/29
Бэлэн хоол горьдогчоо өөрөө хөдөлмөрлөж хоолоо олж ид . Хүний бүтээсэн , хөдөлмөрлөж бий болгосон зүйлээс үнэгүй гударч байх санаатай юу чи ...
1 | 3 Хариулах
Irgen [158.248.126.125] 2024/3/29
Ulsiin umch gedeg n NAM iin umch bolchood bn shuu, erh avsan namiin hurungu bolood buun avilgald ashiglaj bn, songuuliar mungu taraana, ongotsoor nisne,
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.119] 2024/3/29
Энэ муулаад байгаа хүмүүс тэгээд хэнийг үйлдвэрлэл явуул гээд байгаа юм бээ, улсаа хардаа газрын тосны үйлдвэр, эгийн гол гээд хэдэн жил болж байнаа. дарханы ганц зам барих гэж 10 жил боллоо, Онгоцны буудлаа барьж чадахгүй Япончуудаар бариуллаа. Хийх гэж байгаа компаниал харуулах юмдаа хөөрхий, Бусад улс үндэстэн компаниудынхаа ачаар хөгжиж байгаа гэж ер нь мэддэг болов уу. Компаниуд ажиллах хүчний эргэлт бий болгож, инноваци нэвтрүүлж, бизнесийн өрсөлдөөн явуулж, татвар төлж улс орон хөгждөг.
6 | 4 Хариулах
Сэтгүүлч [112.72.8.174] 2024/3/29
Энэ сайтад иймэрхүү хэмжээний төсөл судлаад мэдээлэл боловсруулаад гаргачих оюуны чадамжтай сэтгүүлч гэж нэг ч байхгүй. Байгаа хэд нь сэтгүүлч гэж өөрийгөө нэрлэсэн Бүгд дутуугийн гачлантай, өлөн зэлмэн нийгмийн эмзэг давхаргын арчилгаа шаардлагатай хүмүүс юөөөм.
2 | 3 Хариулах
Хариуцлага тооцох хэрэгтэй [112.72.8.174] 2024/3/29
Энэ тэнэг сайтыг хааж холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох цаг болоогүй юмуу. Нэг ёсондоо энэ сайтын үйл ажиллагаа гэмт хэрэг шүү дээ. Хэвлэл мэдээлэл нэрийг барьж олон нийтэд худал хуурмаг мэдээлэл тарааж мөнгө олдог
3 | 3 Хариулах
эгүүр [112.72.8.174] 2024/3/29
энэ сайт угаасаа л мөнгө аваад юу ч хамаагүй нийтэлдэг, зүгээр л авилгалч, хулгайч, дээрэмчин, залилагч нар үйл хэргээ үргэлжлүүлэх зорилгоор ашигладаг угаадасны талбар шүүдээ, юунд нь тоодог юмб, мэдэгдэл гаргах ч шаардлага байхгүй. Эрүүл ухаантай Хэн ч энэ балай сайтаас юм уншиж аан тиймүү гэхгүй. Мэдэгдэл энтр гаргаад байхаар нөгөө заваан угаадаснууд чинь овоороод байдаг юмаа. Иймэрхүү элий балай юмнуудад хариуцлага тооцох хэрэгтэй
4 | 2 Хариулах
.уИХ гишүүн дэлгэрсйахан сайт шүү [66.181.161.255] 2024/3/29
eguur.mn
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.112] 2024/3/29
Улстай тэгвэл хамтраад л ашиглаач дээ тэгвэл .Үгүй бол ард түмэнтэйгээ хуваалц
6 | 1 Хариулах
Гэрэлт [66.181.160.39] 2024/3/29
Залилан булхай луйвар цавчаа авилгал хийхгүй хийхгүй шудрагаар баяжина Гэж Монголд байхгүй тийм боломж ч Гарахгүй нэг их шударга улс болох гэж Жүжигэлдэгм олон мэдэж л байгаа шдээ
2 | 0 Хариулах
Үндэсний үйлдвэрлэл [202.131.233.190] 2024/3/29
Үндэсний үйлдвэрлэл явуулж байгаа цөөхөн хэдэн компаниа дэмжээд өгч болдоггүй юм уу? Гадны компани хэрэгжүүлнэ гэвэл шал худлаашд. Сонгууль дөхөхөөр л байнга ярьж байх юм. Төрөөс дорвитой дэмжээд туслаад явбал эдийн засагт том нөлөө гарна даа. Тэгээд ч МАК ямар аваад алга болох гэж байгаа биш, эргүүлээд бүтээн байгуулалт хийж, татвар, төлбөр хураамжаа ном журмынх нь дагуу төлнө гэж бичсэн байна шд. Агуулгаа уншиж ойлгооч ээ
5 | 4 Хариулах
Зочин [103.212.116.36] 2024/3/29
Зүгээр энгийн нүдээр харахад Монгол Улсын Стратегийн чухал орд нэг гэр бүлийн өмчлөлд байна гэдгийг ойлгох ухаан алга. ОТ- ард түмний өмчлөлд шилжих нь цаг хугацааны л асуудал байх аа, хэсэг нь ингэж дураараа дургиж бодохгүй байх аа. Газрын баялаг ард түмний өмч шүү
4 | 1 Хариулах
Зочин [202.131.233.190] 2024/3/29
МАК-аас өөр европ технологиор монголдоо юм хийх гэж зүтгэж байгаа газар байгаа юм уу. Хийсэн юмыг нь ярихгүй байж, хүний үгэнд итгэж улс төр хийдэг муухай л даа
4 | 6 Хариулах
Зочин [203.91.115.44] 2024/3/29
Үндэсний манлайлал харуулж байгаа хэдхэн компани бий. М Си Эс, МАК за тэгээд Тесо байж болох юм. Ийм компаниудынхаа нэр төрийг хайрлах ёстой болохоос биш худал хуурмагаар булж харлуулах дэмий дээ. Хардаж болно. Хардсанаа баримтаар үзэж хараад нягтлахад хариу нь олдох л асуудал байхад сэтгүүлчид дутуу хагас ойлгосон юм аа бичих юм.
3 | 5 Хариулах
Зочин [109.70.100.67] 2024/3/29
МАК ын одоо хийж байгаа евро цонхыг харвал бас л гайхна даа үнэдсний хэмжээний өдий болтол хөгжсөн компанаа Солонгос шиг дэмжээд явах байтал эсрэгээрээ...
8 | 6 Хариулах
Зочин [202.131.233.190] 2024/3/29
МАК бол хийвэл хийсэн шиг хийдэг компани дээр нь 60% татвар хураамж улсад өгнө гэхээр төрд, ард түмэнд ашигтай байна шүү. Жаахан юм мэддэг бол ойлгоорой хүмүүсээ. ОТ-г хар баахан өртэй үлдэж байгаа биздээ?!
7 | 4 Хариулах
Зочин [66.181.189.208] 2024/3/29
Тэгээд Наад төслөө хурдан эхлүүлээч. Засгийн газраас яагаад Төсөл рүүгэн цахилгаа татуулах Бондын мөнгөнөөс авах, Хөгжлийн банкны мөнгөнөөс зээлэх гэд улсын мөнгө хулгайлаад бган бэ. МАК төсөл эхлүүлэхгүй бол хурдан Цагаан Суварга буцааж өг.
2 | 2 Хариулах
Zochin [188.156.90.56] 2024/3/29
UHEJ BSAN HULHAICH,LUIVARCHIN,ZALILAGCH, DEEREMCHIN HUN HOGUUD DOLOON UEREE HAHAJ UHEEREI.ER HUISTNUUD NI OHUD,EMEGTEICHUUDIIG HUCHINDEJ TSONKOOR TULHEJ ALDAG ALUURCHID, EM SUVTNUUD NI HUGSHIN ZALUUGUI YANHAN BUE UNELEGCH"""" MAK-iihan ALUURCHID"""
1 | 4 Хариулах
Зочин [103.212.119.216] 2024/3/29
Макын шуналтай гэр бүл юу гэж ч худлаа шааж магадгүй итгэх хүн байхгүй л дээ
4 | 4 Хариулах
Зочин [103.57.93.194] 2024/3/29
nuguu altan taria-g muulaad baisan garuud odoo uul uurhain MAK-iig demjeed shaadag nass. Yaltachgui mak ardaa PR-iin tom bagtai ter n ch sain ajilj hunii tarhi sain ugaah yumda.Ter Khulan edr bol buuljis hurmeer shaaj ugdug bas hetsuu2
1 | 2 Хариулах
Зочин [66.181.185.79] 2024/3/29
MAK shig lalriin gazar bol estoi mai shu
5 | 4 Хариулах
Зочин [66.181.185.217] 2024/3/29
Шлдөө Нямтайшираа. Та нар бол баялаг бүтээдэггүй баялаг сордог л гарууд. Төгсөлтийн дипломаа ч бичиж чадахгүй хүнээр төлбөртэй бичүүлж байсан тэнэг хүүгээ чи Монгол төрд шургуулах гэж ингэтлээ улайрч байгаа чинь яг юуны тулд вэ? Ханаж цаддаггүй тэр худ Батболдтойгоо хөтдөлцөөд зайлцгаа
7 | 4 Хариулах
Хэхэ [122.201.31.54] 2024/3/29
Ханаж цаддаггүй луйварчид. Дээр нь Сү тэй худ ураг гэж байгаа хэхэ. Ажилчдынхаа цалинг емарт ваучераар тавиад эхэлнээ харж байгаарай.
5 | 2 Хариулах
Зочин [66.181.185.39] 2024/3/29
Үнэн юм бичсэн учраас нямтайшир гуай ёандарч байна. Мөн номтойбаяр нэг удаа тэр муу цагаан суваргаа аваарй гэж цамнаж байсаныг санаж ыайна. Одоо улсад нь буцаагаад өгчих. Танай гэр бүл арай хоосон хонохгүй байлгүй.
8 | 3 Хариулах
Зочин [202.131.233.190] 2024/3/29
Улс авах нь ашиггүй байна тэнэгээ, зүгээр ажлын хийлгээд татвараа аваад суух хэрэгтэй байна. наад Мандах сум чинь үүнийгээ дагаад бас хөгжмөөр байна.
1 | 2 Хариулах
Зочин [103.161.242.92] 2024/3/29
Монголын газрын дээрх, доорх баялаг бол одоо болон ирээдүйн Монголын ард түмний өмч хөрөнгө. Тэрнээс хэдэн гэр бүлийн өмч, хөрөнгө биш. Ялангуяа улсын хөрөнгөөр илрүүлсэн баялагыг бүтээгдхүүн хуваах гэрээ хийлгүй, тухайн үеийн ханшаар хэдхэн төгрөг төлж авч байгаа ньхуулийн дээрэм.
5 | 0 Хариулах
Зочин [202.131.233.190] 2024/3/29
гадныханд өгсөнөөс л дээр дээ, Улсдаа үйлдвэр бариад, ажлын байр бий болгоод шилдэг татвар төлөгч болоод явж байна шд. Гадныхан бол аваад л гарна, төр бол хувааж идээд л дуусна.
2 | 4 Хариулах
Зочин [66.181.186.244] 2024/3/29
Салхит шиг авчихаж болдоггүй юм байхдаа
4 | 0 Хариулах
зочин [66.181.184.229] 2024/3/29
Монгол түмний газарын баялаг тэдний хөрөнгөөр нээсэн орд бол та нар татварыг өндөр төлөх ёстой Төр тусгай ажиллагаа явуулах хэрэгтэй Дараа нь баялагийг зарж юм байгуулж нэг гэр бүл цадтал идэж байгаа нь шудрага гэж үү Энэ ард олон цаг ирэх тусам ухаарч та нарт гишгэх газар үгүй л болох нь дээ Үйлийн үр хэцүү
4 | 0 Хариулах
Зочин [202.21.115.3] 2024/3/29
Тамын тогооны үлгэр олон зуун жил үргэлжилж бид доройтсоор л ирсэн
2 | 1 Хариулах
МАК Г ОРОЛДООД БАЙГАА НЬ ҮНЭН [202.9.46.134] 2024/3/29
ТЭР БҮҮ ХЭД 2 БИЗНЕСМЕН ГАДАА ИНГЭЭД ЯРИАД ЯВЖ БАЙСАН. ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ ВЭ ЯАСАН ЮМ БОЛ ЯАГААД ЗҮГЭЭР БАЙГАА ОЛОН ХҮНИЙГ ГЭНЭТ ОРОЛДООД УНАВАА ГЭСЭН НӨГӨӨХ НЬ МАК Г ОРОЛДООД ТЭГЭЭД ТЭР НЬ БИДЭНД НӨЛӨӨЛӨӨД МОНГОЛ ЖИЖИГ УЛС
1 | 1 Хариулах
songogch [202.9.46.161] 2024/3/29
МОНГОЛЫН БАЯЛАГИЙГ СОРЖ БАЯЖСАН 30 ГЭР БҮЛИЙН НЭГ “Монголын Алт” (МАК) ХХК МОНГОЛЫН ХӨГЖИЛД ЯМАР ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН БЭ? ЖАГСААЖ БИЧЭЭРЭЙ....
6 | 0 Хариулах
Зочин [202.131.233.190] 2024/3/29
наад мэдэгдлээ уншсымуу уг нь бичсэн байна шд))
1 | 1 Хариулах
eguur [202.9.46.134] 2024/3/29
EGUUR.MN ДАРАА ШАЛГАХААР ХУДЛАА ЗӨРСӨН БАЙДАГ ЭНЭ БОЛ АМЬДРАЛ ДЭЭР БАТЛАГДСАН ЗҮЙЛ
4 | 2 Хариулах
АЙМШИГ [202.9.46.134] 2024/3/29
EGUUR.MN N МАШ НООТОЙ САЙТ. ДАНДАА ЭХ СУРВАЛЖАА НЯГТЛААГҮЙ БАЙЖ МЭДЭЭЛЭЛ НИЙТЛЭНЭ. ХАРДАХ ЭРХИЙН ХЭЭ ХҮРЭЭНД MASS.MN БАЯГ БҮТЭЭГЧДИЙН ХЭН Ч БИЛЭЭ ТЭРЭНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАС Л ЭВГҮЙ БҮЛЭГЛЭЛ
4 | 0 Хариулах
Зочин [49.0.138.250] 2024/3/29
Энэ Номтойбаярыг Их хуралд гаргаж болохгүй шүү! Хувийнхаа эрх ашгийн төлөө шийдвэр гаргах гээд улайраад бна! Өмнө нь яаж хахуульдаж байж Цагаан суваргыг авлаа! Хүнд хэцүү цаг үед ч хувиа бодож байсан! Ёстой хүн муутай залуу шүү!!!!
7 | 3 Хариулах
Зочин [162.247.74.74] 2024/3/29
Цагаан суваргыг ашиглаж чадах компани гэвэл гадны компани байх л байх болов уу? Хятадыг оруулж ирэхгүй байх. Сүүлийн үед хятад цус, хятадууд газар ухаад байна гэж женко мэт нь их сэвж байгаа женко чинь оюукэрдэнэтэй ах дүү хүн шүү дээ оросуудын үнэнч гар хөлүүд шүү. Дүгнээд үзэхээр энэ бүгдийн ард женко, оюук жинхэнэ эзэд нь орос л болж таараад байгаамдаа.
10 | 3 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/3/29
НАХЯ-ны ахмад Наямтайшир соц үед улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоогоод улсын нөөцөд авсан байсан алтны ордуудыг ухаж баяжсан…Албан ажлынхаа шугамаар олж авсан улсын нууцад хамаарах мэдээллийг ашиглаж хувьдаа баяжина гэдэг аль ч улсад аль ч нийгэмд ГЭМТ ХЭРЭГ гэж тооцогдоно
21 | 3 Хариулах
Зочин [162.247.74.74] 2024/3/29
Хууль журмын дагуу зөвшөөрлийг нь аваад мөнгийг нь төлөөд ашиглаж байгаа юмыг яаа гээд байгаа юм. Чиний гуйлгачин амьдралд энэ хүмүүс ямар буруутай юм.
7 | 8 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/3/29
Энэ хүмүүс улс орноо хайр найргүй тонож байгаа учраас чи бид нарын амьдрал гэж нэг ийм шог юм болоод байгаам
3 | 1 Хариулах
Зочин [192.82.66.43] 2024/3/29
Наад ордоо хурдан ашиглалтанд оруулчаач, тэгвэл хэрүүл уруул болохгүй шдэ, ухаа худаг шиг
1 | 0 Хариулах
Zochin [66.181.177.205] 2024/3/29
МАК нүүрс ухаад маш их мөнгө олж байгаа . Тэр мөнгөөрөө Соц нийгмийн үед нээгдсэн шохойн орд авчихсан байсан тул цемент,блокны үйлдвэр байгуулсан Яаг үнэндээ бүх юм нь байхад ямарч тэнэг нь энэ үйлдвэрүүд хийх нь ойлгомжтой
3 | 4 Хариулах
Зочин [162.247.74.74] 2024/3/29
Чи чадахгүй. Харин орос, хятад мэт улсын үйлдвэрүүд бол чадна. Үндэсний үйлдвэрүүдээ шахан гаргаж шадны компань оруулж ирмээр байгаамуу?
6 | 1 Хариулах
Зочин [108.147.101.28] 2024/3/29
Манай залууст НАХЯ-ны ахмад Нямтайширт байгаа шиг боломжууд байсан бол энэ муу хулгайчаас хамаагүй илүү хөдлөнө….
3 | 3 Хариулах
Зочин [162.247.74.74] 2024/3/29
Чадахгүй.
2 | 3
Зочин [162.247.74.74] 2024/3/29
Чам шиг гөлөгнүүд хуцалдаад ажил хийлгэхгүй
1 | 2
Зочин [103.212.118.114] 2024/3/29
ОДЖАРГАЛ ЖИЖИГ 5 ТОЛГОЙГ , АЖНХЙ БАТЭРДЭНЭ МӨН 5 ТОЛГОЙ НҮҮРС ОРД , ДЭЛГЭРСАЙХАН БОЛД ТӨМӨР ЕРӨӨ МАК ЦАГААН СУВАРГЫГ МЭТ ЭНЭ ХЭДХЭЭН НӨХӨД ЁСЗҮЙГЭЭРЭЭ УЛСАД ЗҮГЭЭР БУЦААГААД ӨГ ТА НАР НЭГ БУЛЛИДУУЛВАЛ МОНГОЛЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАНАШҮҮ
4 | 5 Хариулах
Зочин [139.5.218.87] 2024/3/29
УУ нь өөрөө асар их зардалтай бизнес л дээ, их зардал гаргаад цөөн хүн ашгийг нь хүртэх учир ихээс их ашиг гарч л байгаа, олон хувьцаа эзэмшигчтэй бол тэгтлээ баян байх болмжгүйдээ, ажилчдад болон техникдээ зараад л дуусна, алсдаа хор хохирол нь нөхөн сэргээлт хийгээгүй дээр л гарна, төр юу хийх ёстой вэ гэхээр эднийг гутаан доромжлохоосоо илүүтэй ухсан газраа НӨХӨН СЭРГЭЭ гэдэг шахалтыг л үзүүлэх ёстойм, бусдаар бол хэн нэгэн ухаж л таарна, тэр нь НОМТЫН гэр бүл байж л таарч, аа бас нэг юм нь МАК-ын гэр бүл омогшил болон баярхалтаа зогсоогоод ыэвэр ажилдаа төвлөрөөд нөхөн сэргээлтэндээ анхаарвал ард түмнээс тусдаа язгууртнууд мэт аашлахаа больчуул ОК
6 | 1 Хариулах
Зочин [172.59.186.31] 2024/3/29
MANgasuud dahiad l deeremdeh ni de! Ehleed olon niitiin svljee medeeleliin heregseleer harluulj dairch ard irgediin tarhiig ugaagaad daraa ni tur awchwal ard tvmen shn amidrana gj chaadag
6 | 2 Хариулах
Зочин [2.57.122.246] 2024/3/29
Хувийн өмчийг дээрэмдэх гээд л социализм хаалга тогшоод л. Оронд нь эзэн суух улс бол оросууд д байх биз. Оросууд Монголын улс төрчдийн ард байлаг нь нэгэнт ил болжээ.
5 | 4 Хариулах
Зочин [103.57.95.56] 2024/3/29
Сонгууль болж байна шүүдээ бүх ААН үүд рүү дайраад эхэлсэн
11 | 1 Хариулах
Ахмад уурхайчин [122.201.31.151] 2024/3/30
Монгол алт компани үйл ажиллагааны хувьд хөл дээр босч байгаа үндэсний аж ахуйн нэгж мөн л дээ төрөөс засаг үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд монгол үндэсний үйлдвэр эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих биш харин ч дарамт үзүүлэх талд дээр гарамгай юм гадаадын хөрөнгө оруулалттай компануудын дулдуйдан байгаа үндэсний үйлдвэрийн хөгжил удаашралтай байна Тэргүүн эгнээнд үндэсний үйлдвэрээ дэмжих бодлого баримтлах хэрэгтэй
0 | 0 Хариулах