• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

ikon.mn
2024 оны 3 сарын 28
IKON.MN
Зураг зураг

УБТЗ нь 2023-2024 онд Зүүнхараа зангилаанд 2 блок 80 айлын ипотекийн орон сууц барихаар төлөвлөсөн. Эхний блок болох 40 айлын орон сууцыг өчигдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Тухайн барилга нь 5 давхар, зоорийн давхартаа 12 автомашины зогсоолтой, төлбөрийн нэн таатай нөхцөлтэйгөөр төмөр замчдаа хамруулж байгаа юм байна.    

УБТЗ ажилтнууддаа хөнгөлөлт үзүүлэх зорилгоор 1.3 тэрбум төгрөгийн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэжээ. Ингэснээр 1мкв-ийн үнийг 1,900,000 төгрөг буюу нэн таатай нөхцөлөөр ажилтнуудаа орон сууцжуулах боломжийг хангажээ. 

зураг
 
зураг
 

Хоёр дахь ээлжийн 40 айлын орон сууцны барилгын суурийг өнгөрсөн онд хийж дуусгасан бөгөөд энэ оны 11 сард багтаан барилгын ажлыг бүрэн дуусгаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.

Тус нийгэмлэг нь төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд төмөр зам дагуух томоохон зангилаад, суурин газруудад орон сууц барьж, дээрхийн адилаар нэн таатай нөхцөлөөр ажилтнуудаа хамруулах зорилготой ажиллаж байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [103.57.95.247] 2024/3/28
Түмний мөнгө уйлдаггүй Тэгш байдал алдагдаж л байна Бүгд орохгүй дээ
0 | 0 Хариулах
450 000 төгрөгөөр болохгүй гэж үү [192.82.65.180] 2024/3/28
Дорногвьд УИХ-н гишүүн Б.Дэлгэрсайхан м2-г 450 000 төгрөгөөр орон сууц барьж өгөөд байхад түүний хажууд их мөнгө ихтэй УБТЗам ажилтануудаасаа ашиг харж бариа юу. эсвэл баахан шахаа хийгээ юу. юун зах зээлийн үнээр барьчихаад төлбөрийн давгүй нөхцөл ч гэх шиг.
0 | 0 Хариулах
garmaa [203.98.76.186] 2024/3/28
UBTZ ingej argatsaahgvi bol MTZ met ni undur tsalin undur hangamj amlaad heden zamchdiig chini avahad belen bolson
0 | 0 Хариулах
zochin [209.89.142.86] 2024/3/28
MTZ ruu orkuee, tiim hud gazar sonirhohguiee
1 | 0 Хариулах