• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Мария Габриелла Бреглия: Монгол Улсад гэр бүлийн орлого хангалтгүй учраас хүүхэд хөдөлмөр эрхэлсэн хэвээр байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөртэй холбоотой судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг "Блю скай" зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

2,200 иргэнийг хамруулсан дээрх судалгааны үр дүнг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ), Үндэсний Статистикийн Хороо, Хүний Эрхийн Үндэсний Комисс болон бусад холбогдох байгууллага хамтран танилцуулав.

Тухайлбал хүүхдийн хөдөлмөрийн судалгаагаар

  • Хот суурин газар амьдардаг 5-17 насны хүүхдүүдийн 10.2 хувь
  • Хөдөө амьдардаг хүүхдүүдийн 30 хувь нь хөдөлмөрийн харилцаанд оролцсон талаарх үр дүн гарчээ. 
Монгол Улсад 138,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа тухай Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тайланд дурджээ. 

Энэ асуудлаар International Labour Organization (ILO) буюу Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн асуудал хариуцсан газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн бодлогын судлаач Мария Габриелла Бреглиятай ярилцлаа. 



-Өнөөдрийн байдлаар монгол хүүхдүүдийн хэдэн хувь нь хөдөлмөр эрхэлж байна вэ. Судалгааны зарим дүнг хуваалцана уу? 

-Монгол Улсын хэмжээнд нийт хүүхдийн 16.3 хувь нь хөдөлмөрийн харилцаанд оролцож байна. Ялангуяа хөвгүүд хөдөлмөрийн харилцаанд оролцох хандлага илүү өндөр хувьтай байгаа нь судалгаанаас харагдлаа. 

Хөдөө орон нутагт хүүхдийн хөлсгүй хөдөлмөрийн харилцаа давамгайлж байна. Энэ нь мал аж ахуйтай холбоотой буюу хонь, мал хариулах хөдөлмөр хөдөөгийн хүүхдүүдэд түгээмэл байгааг илтгэж буй. 

-Мал хариулах нь хүүхдийн хөдөлмөрийн нэг хэлбэр гэж ойлголоо. Монголчууд үүнийг эцэг, эхдээ тусалж, гэрийнхээ ажилд дэм болж байна гэдэг өнцгөөс хардаг. Чухам ямар тохиолдлыг хөлсгүй хөдөлмөрт хамруулан ойлгох вэ? 

-Үүнийг хүүхдийн хөдөлмөрийн олон улсын конвенцоор тодорхойлдог. Өөрөөр хэлбэл ILO буюу Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын тодорхой конвенцуудаар тодорхойлж гаргадаг гэсэн үг. 

Хүүхдийн хөдөлмөр эрхлэх доод хязгаарыг 15 нас байхаар дэлхий нийтээр тодорхойлж байна. Харин хөгжиж буй улс орнуудын хувьд энэ нөхцөл байдал арай өөр. Тодорхой шаардлагын улмаас хамгийн багадаа 14 нас болж өөрчлөгддөг.

ОУХБ-ын зохицуулалтаар "Хамгийн багадаа 15 наснаас хөдөлмөрийн харилцаанд оролцож болно" гэдэг ойлголтыг Child Labour хэмээн тодорхойлж байгаа.

"Хүүхэд том биетэй амьтан хариулж, хөдөө аюултай ажил хийж байгаа бол тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэр"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Манай орны тухайд хөдөө өсөж буй хүүхдүүд багаасаа л гэр бүлдээ тусалж, хонь малдаа явдаг үзэгдэл түгээмэл. Тэгэхээр мал аж ахуйтай өрхийн хүүхдүүд хөдөлмөрийн харилцаанд эрт орж эхэлдэг гэсэн үг үү?

-Олон улсынхаа зохицуулалтыг дагаад Монголд ч дээрх хууль үйлчлэх ёстой. Хүүхдийн хөдөлмөрийн нас 15 ба түүнээс дээш байхыг заасан. Түрүүн дурдсанчлан хөгжиж байгаа улс орнуудын хувьд уян хатан байдлаар хандаж, 13-14 насны хүүхдүүд хөдөлмөр эрхэлж болно гэж тодорхойлсон.

Гэхдээ хөнгөн хэлбэрийн хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг. 

-Хүүхдийн хөнгөн, хүнд хэлбэрийн хөдөлмөр гэдгийг тайлбарлахгүй юу? 

-Урт хугацаанд ажиллаж байна уу, тухайн ажил эрүүл мэнд болон бие физиологид нь сөрөг нөлөөтэй юу гэдгээс шалтгаална. 

Монгол Улсын 13-14 насны хүүхэд хөнгөн хэлбэрийн хөдөлмөр эрхэлж болно. Яг хөдөлмөрийн харилцаанд орох нас бол 15 гэдгийг дахин сануулъя. Гэхдээ насанд хүрэгчидтэй адил цагаар ажиллана гэсэн ойлголт биш.

-Баяр наадам болохоор хүүхдүүд морь унах асуудал манайд жил бүр хөндөгддөг. Мал маллах, морь унах (унаач хүүхэд) зэрэг нь хүүхдийн хөнгөн хөдөлмөрт орох уу, эсвэл хүнд хөдөлмөрт багтах уу?

-12-оос доош насны хүүхэд том биетэй амьтан буюу үхэр, тэмээ, адуутай харьцаж байгаа бол хүнд хөдөлмөр болно. Ингэснээр бид хүүхдийн эрх зөрчиж байна гэсэн үг. 

Хүүхэд том биетэй амьтан хариулж, хөдөө аюултай ажил хийж байгаа бол энэ нь тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэр мөн. Гэхдээ миний хувьд Монголын нарийн нөхцөл байдал, ёс заншлыг сайн мэдэхгүй байж магадгүй.

-Хүүхдийн хүнд, хөнгөн хөдөлмөрийг ямар үзүүлэлтээр тодорхойлдог юм бол. 

-Хүүхэд долоо хоногт 14 цаг ажиллах нь хөнгөн хөдөлмөрийн тогтсон хугацаа. Үүнд 13-14 насныхныг хамруулж ойлгоно. 

Хамгийн дээд хэмжээндээ 15-аас дээш насны хүүхэд долоо хоногт 30 цаг ажиллахыг зөвшөөрдөг. Үүнээс дээш цаг байх боломжгүй.

Хэрэв тогтоосноос илүү цагийг хөдөлмөрлөхөд зарцуулбал хүнд хэлбэрийн хөдөлмөрт орно. Сургуульдаа сурах цаг, бусад хөгжих цаг байхгүй болбол хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болно. 

"Гэрийн ажил хийх нь хүүхдийн хөдөлмөр биш"

зураг
 
Эх сурвалж: Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөр судалгааны тайлбан (2021-2022)

-Хот, хөдөөгийн харьцуулалтыг судалгаагаар гаргасан болов уу. Тухайлбал хотын хүүхдүүд ихэнхдээ дүүгээ харах, аяга тавгаа угааж гэр орноо цэвэрлэхэд тусалдаг. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийн нэг хэсэг мөн үү?

-Гэрийн ажил хийх нь хүүхдийн хөдөлмөр биш. Хүүхэд харах нь гэрийн ажилд багтах учраас хүүхдийн хөдөлмөрт орохгүй. 

Энэ тохиолдолд ажиллаж байгаа хугацаанд илүү төвлөрч ярина. Ямар ажил вэ гэдгээс илүү хугацааг анзаарна гэсэн үг. 

Долоо хоногт 14-өөс доош цаг ажиллаж байвал хүүхдийн хөдөлмөрт орохгүй. Харин 13-14 насны хүүхэд 14 ба түүнээс дээш цагаар ажиллавал хүүхдийн хөдөлмөр.

-Хот ба хөдөөгийн хүүхдүүдийн хөдөлмөр юугаараа ялгаатай байна вэ? 

-Орон нутгийн хүүхдүүдийн 83.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлж байна. Улаанбаатар хотын хүүхдүүдийн 36.9 хувь нь аж үйлдвэр, барилгын ажил хийж байгааг судалгаанаас харж болно. 

Жишээлбэл нийслэлд амьдардаг хүүхдүүд барилга, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа тоо хамаагүй өндөр гарчээ. Түүнчлэн төв суурин газарт ус зөөх, нүүрс, түлээ бэлтгэх ажил түлхүү ажиглагдаж байна. 

Орон нутагт мал аж ахуйн салбарт илүү их оролцоотой байгаа юм. Өөрөөр хэлбэл хөдөө мод хагалах, усанд явах ажил багасаад хүүхдүүд оронд нь мал хариулах ажил хийж байна.
зураг
 
Эх сурвалж: Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөр судалгааны тайлан (2021-2022)

-Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн талаарх судалгаанаас ямар зөвлөмж гарсан бэ?

-Хүүхдүүд хөдөлмөрийн харилцаанд ороход гэр бүлийн санхүүгийн нөхцөл боломж маш их нөлөөлж байна. Тэр дундаа эмзэг болон бага орлоготой өрхийн хүүхдүүд хөдөлмөрийн харилцаанд орж буй үзүүлэлт өндөр гарсан. 

Мөн эдийн засгийн болон нийгмийн шок буюу гэнэтийн цочирдом үйл явдлууд нөлөөлж байна. Тухайлбал зуд турхан болох, гэр бүлийн нэг гишүүн өвдөх зэрэг гэнэтийн үйл явдлын үед хүүхдүүд хөдөлмөрт татагдаж байгаа юм. 

Эдгээр нь нийгмийн халамжийн үйлчилгээ холбоотой болов уу. Нийгмийн халамж, тэтгэмж авч байгаа ч гэр бүлийн орлого хангалтгүй учраас тэр хүүхэд хөдөлмөр эрхэлсэн хэвээр байна. Тэгэхээр халамжийн хэмжээг харгалзан үзэх хэрэгтэй болж буй. 

Соёлын талаас нь судалгаанд төдийлөн тусгаж өгөөгүй. Энэ нь илүү тоон дээр суурилсан судалгаа байсан.

Хамгийн гол нь хөдөлмөрийн харилцааны талаарх ойлголт мэдлэгийг олон нийтийн дунд сайжруулах хэрэгтэй байна. Үүнээс үүдэн хүүхэд гэмтэж, бэртэж хохирох эрсдэл гарч болно гэдгийг ойлгодог болчихвол энэ харилцаа тодорхой хэмжээнд зохицуулагдах боломжтой. Эрсдэлээс сэргийлэх бололцоотой гэсэн үг. 

 

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.14] 2024/3/27
Гадаадын хөрөнгө оруулагчид гэх бүлэглэл монголчуудын цалинг бага түвшинд байлгах бодлогыг олон улсын судалгааны байгууллагуудаар дамжуулж хийдэг. Ингэснээр ГХО-чдад ТЭЗҮ нь ашигтай гардаг. Хэрэв монголчууд өндөр цалин авдаг болбол нэгэнт хөгжлийн оргилд хүрчихсэн, бид өөрсдөө хөрөнгө оруулагч болчих юм. Тиймээс үргэлж бага орлоготой байх бодлогыг гадаад улсаас эдийн засгийн хувьд сул байлгаж, өөрсдөдөө таатай орчныг бүрдүүлдэг. Үүнд нь эдийн засагчид гэх манай хэдэн оркууд хүчин зүтгэдэг бөлгөө.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.186] 2024/3/27
Дурын нэг дурак гадаад авгайгаар заалгах болохнээ [хориотой үг].
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.57] 2024/3/27
Энэ матар надаас илүү юу сурсан болохоороо надад хүүхдээ яаж хүмүүжүүлэхийг заах болж бна?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.57] 2024/3/27
Жоохноосоо мал ахуйтайгаа хутгалдаж хир таарсан ажлаа хийж, бие бялдар оюун ухаанаа хөгжүүлж өв тэгш хүн болдог Монгол заншлаа хаяж, зүгээр сууж, цагаа барах гэж хар тамхи татаж, чихэр, смарт утсанд донтож, аав ээж настанууддаа дайсагнаж, гаж донтон болсонгүй гэж л уурлаад байна, өөрсөн чигээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.57] 2024/3/27
Энэ авгай бидэнд амьдрал заах юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.57] 2024/3/27
Хөөе, энэ бүсгүй өөрөө 12 настайдаа МасДоналдс-д хэдэн нойтон бургер зарж л байсан биз дээ?
0 | 1 Хариулах
Сайшаалт Ерөөлт [66.181.161.210] 2024/3/27
..Яг үнэн шүү..Гадаадын хүний нүдэнд их ил харагдаж байна..!..
0 | 1 Хариулах
зочин [66.181.182.178] 2024/3/27
Гадаад хүн яаж Монгол ахуйг мэдэх билээ. Туйлширч байна Тугалаа саалийн дараа тууж ялгахад том малтай ойртсон гэж ярихнээ Ёстой далд бодлого байна Хүүхэд эрүүл агарт хөдөлмөрлөснөөр муу зүйл болоогүйг энэ эмэгтэй яаж мэдэхэв Малд нүдтэй хүүхэд гэж хэнийг хэлхэв гээд асуучих мэдэхгүйдээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.95] 2024/3/27
Энэ хүүхдийн хөдөлмөрийн асуудал тавихийн ард уламжлалт мал аж ахуй мөн нүүдэлчдийн ахуй амьдралын онцлог соёлыг устгах далд бодлого оршиж байна. Хэдэн 10-н мянган жилээр малаа гэр бүл үр хүүхдүүдтэйгээ маллаж байгальтайгаа харьцаж ирсэн өв болсон ёс уламжлалыг маань далд аргаар устгах бодлого хэрэгжиж байна шүү.
3 | 1 Хариулах
Зочин [192.42.116.198] 2024/3/27
Битгий хуц. Зугаа цэнгэл хийх гэж адсагаар уралдуулж гэмтээж алаад байгаа нь тэгээд соёл уу? Тийм соёлтой байснаас байгаагүй нь дээр
0 | 1 Хариулах
Данко [129.41.87.4] 2024/3/26
Гэр бүлийн орлого хангалтгүй бол яагаад хүүхэд гаргаад байгаа юм гэж эрүүл ухаантай хүн бол асууна. Солиотонуудаар дүүрсэн Монголын нийгэмд хэн ч үүнийг асуухгүй. Тархины тураалт монголчууд хүүхэд төрүүлэхээ хариуцлага гэж ойлгодоггүй, харин хүүхэд бол орлогын эх үүсвэр гэж үздэг. Тэд хүүхдийг зоддог, үүнийгээ хүмүүжүүлж байна гэж хэлдэг. Тэд хүүхдээ хэдэн арван мянгаар гудамжинд гаргаж ажил хийлгэдэг, түүнийгээ амьдралд сургаж байна гэж хэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлд насанд хүрсэн хүүхдэдээ зодуулсан хөгшчүүлийн хэрэг хамгийн их байна гэсэн саяхны судалгаа гарсан байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [72.133.163.187] 2024/3/26
Odoo ene nubiin hachin nuhduudiig boliyo. Manaihand yu zaadiin hachin er emni medegdehguie gajig humuseer yu zaalgadiin
1 | 1 Хариулах
Зочин [150.69.52.212] 2024/3/26
Энэ бол зүгээр л нэг төрлийн судалгаа байна. Тал талаас нь бодолцох л хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.139] 2024/3/26
bi huuhed bhda ajil hiideg l bsan. teglee geed gomdolsongui... jinhene tui mai.
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.191] 2024/3/26
Sain bnshde, tehdee ci uuriinhuu huuhdiig cham shig surj hudulmurluh nasan deeree barilga deer ajilaasaa gej husehgui baiga bizde?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.139] 2024/3/26
fetisha
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.14] 2024/3/26
Монгол Улс ардчилсан улс гэдэг нь баян хоосны ялгаанаас тов тодорхой харагддаг.
2 | 0 Хариулах
Зочин [207.244.71.75] 2024/3/26
Коммунист намын гол бодлого нь иргэдийг мэдлэг боловсролгүй, ядуу, мөнгөгүй амьдруулж байж л өөрсдөө дээр нь гарч идэх бодлого. Ядуурал бол хүнийг мунхаг, хулгайч, хувиа хичээгч болгож байгаа юм. Ардчилал эхэлж Ардчилсан намын ачаар өнөөдөр хүмүүс арай гайгүй амьдарч байгаа. 1990 онд хүнд хүчир ажил хийгээд бүгд л хов хоосон амьдарцгааж байсан. 2012 оноос 2016 оны хооронд ядуурал, ажилгүйдэл, авлига огцом буурсан ч 2016 оноос хойш эргээд огцом нэмэгдсэн. Үр дүнд нь гайгүй боловсон хүчнүүд бүгд гадаад руу дүрвэцгээх болсон. Жоохон хүүхдүүд хүртэл хоолоо олж идэхийн тулд хөдөлмөр эрхлэх нь ихэссэн.
5 | 6 Хариулах
Зочин [202.9.46.35] 2024/3/26
Сайханбилэг, Баярцогт нарт өршөөл үзүүлсэн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн АНУ-ын олон улсын гаагийн шүүгчээр томилогдож ажиллаж байна. Ардчиллын ард барууны мөнгөний эзэд байдаг юм мангараа.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.90.57] 2024/3/27
Хуурамч ардчиллаараа чи л баяжсан бусад нь огцом ядуурсан
0 | 0 Хариулах